x

"Nissan"-ы экс боссыг Японоос оргуулахад Туркийн компанийг ашиглажээ

Туркийн хувийн агаарын тээврийн MNG Jet компани "Ниссан" компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гоныг Японоос оргуулахад нисэх онгоцоо ашиглуулснаа хожим мэджээ. MNG Jet компанийн хоёр нисэх онгоцыг хоёр тусдаа хүн түрээслэн хэрэглэсэн нь үнэндээ Гоныг оргуулах ажиллагаанд ашиглагдсан байжээ.

Хоёр онгоцны нэг нь Дубайгаас Японы Осака хүрээд дараа нь Истанбулд ирсэн бол нөгөө нь Истанбулаас Ливаны нийслэл Бейрут руу ниссэн байна. Гэвч онгоцнуудыг захиалсан хүмүүс нь ашиглаагүй, харин Карлос Гоныг оргуулах ажиллагаанд ашиглагдсан болохыг MNG Jet компанийн удирдлагууд сүүлд мэдсэн байна.

Тус компани одоо Туркийн хуулийнханд шалгуулахаар хандаад байгаа бөгөөд нэг ажилтан нь онгоц захиалгын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байна. "MNG Jet компани одоо эрх баригчидтай хамтран ажиллаж, компанийн үйлчилгээг хууль бус үйлдэлд ашигласан хүмүүсийг шалгуулж байна" хэмээн тус компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

65 настай Карлос Гон нь Японы Ниссан, Мицубиши, Францын Рено автомашин үйлдвэрлэгчдийн бизнесийн бүлэглэлийг олон жил удирдсан бөгөөд түүнийг 2018 оны арваннэгдүгээр сард компанийн өмчийг хувьдаа зарцуулсан, татвараас зугтсан хэрэгт сэжиглэгдэн Токиод баривчилжээ.

Олон сар хорионд байсан Гоныг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Токио дахь гэрт нь хорьжээ. 24 цагийн камерын хяналтанд байсан Гон энэ долоо хоногийн эхээр Ливаны нийслэлд гэнэт очсон бөгөөд өчигдөр Японы хуулийнхан түүнийг Интерполын сүлжээгээр эрэн сурвалжилж байгаагаа зарласан юм.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13 Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 2026-03-13 Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 2026-03-13 Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2026-03-13 ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2026-03-13 Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2026-03-13 Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2026-03-13 Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2026-03-13 Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2026-03-13 Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 2026-03-13 Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 2026-03-13 Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2026-03-13 А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 2026-03-13 Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2026-03-13 Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 2026-03-13 Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026-03-13 Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top