x

"Nissan"-ы экс тэргүүнийг Япон улс Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Токиод гэрийн хорионд байхдаа оргож, Ливан улсад гараад байгаа "Ниссан" компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гоныг эрэн сурвалжилж, баривчлах мэдэгдлийг Японы эрх баригчид Интерпол сүлжээгээр тараажээ.

Түүнийг Японы "Ниссан", "Мицубиши" компаниуд болон Францын "Рено" компанийн бизнесийн нэгдлийг олон жил удирдахдаа хөрөнгө мөнгө хувьдаа завшиж, татвараас зугтсан хэмээн буруутган шалгаж байсан юм. Ливаны хууль зүйн яам Интеролын мэдэгдлийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдсэн байна.

Ливанд ирснийхээ дараа Карлос Гон мэдэгдэл гаргаж, өөрийгөө "Японы шударга бус хуулийн системд барьцаалагдсан байсан тул оргосон" хэмээн тайлбарлаж, энэ талаар сэтгүүлчидтэй уулзана хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн тэр өөрийг нь оргуулах ажиллагаанд гэр бүлийнхэн нь оролцоогүй гэдгийг мэдэгдсэн байна. Карлос Гон “Оргох ажиллагааг би дангаараа зохион байгуулсан. Гэр бүлийнхэн маань үүнд ямар ч хамаагүй” гэжээ. Өчигдөр Японы прокурорууд Гоны Токио дахь гэрт нэгжлэг хийсэн байна.

Мөн Турк улс Карлос Гоныг оргуулах ажиллагаанд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж, долоон хүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Ниссаны экс босс оргохдоо Токиогоос Истанбул, Истанбулаас Бейрут чиглэлд хувийн нисэх онгоцоор аялсан гэж үзэж байгаа юм.

Туркийн эрх баригчид энэ хэрэгт холбоотой байж болзошгүй дөрвөн нисгэгч, нисэх буудлын хоёр ажилтан, хувийн карго компанийн нэг менежэрийг баривчилсан байна. Гэвч Ливаны тал Карлос Гоныг баривчлан Японд хүлээлгэж өгөх магадлал тун бага байна. Учир нь тэр Ливаны эрх баригчидтай ойр холбоотой хүн юм.

Карлос Гоны эцэг эх нь Ливан хүмүүс бөгөөд өөрөө Бразилд төрж, Францад боловсрол олсон хүн ажээ. Тэрээр Францын Michelin, Renault зэрэг компаниудаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан юм.

Карлос Гон нийтдээ $80 саяын орлогоо татварын албанаас нуусан хэрэгт сэжиглэгдэн 2018 оны арваннэгдүгээр сард Токиод баривчлагдаж байв. Дараа нь түүнийг Ниссан компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэмээн буруутгасан юм. Олон сар хоригдсоны эцэст тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг тэрбум иений барьцаагаар гэрийн хорионд шилжжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүл хүртэл Гон 24 цагийн камерын хатуу хяналтын дор амьдарч байв.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 19 цаг 7 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 19 цаг 39 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 19 цаг 44 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 19 цаг 51 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 21 цаг 15 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 21 цаг 21 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 21 цаг 30 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top