x

Б.Амархүү: Монголын залуус хар тамхи, архинаас хол байгаасай

Дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сард хар тамхины хэргээр саатуулагдсан байдаг. Түүнийг шүүхээс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хоёр жил хорих ял оноосон боловч давж заалдах шатны шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан билээ.

Дуучин Б.Амархүү өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд “Экстра онлайн ярилцлага”-нд өөрийн хүсэлтээр орохдоо өөрийн гаргасан гэмт үйлдлийнхээ төлөө өөрийгөө буруутгаж, дахин ийм зүйлд холбогдохгүй гэдгээ мэдэгдэж, гэр бүлийнхэн болон Монголын ард түмнээс уучлалт гуйж, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг "Эрүүл Монголын төлөө" хөдөлгөөнд нэгдэж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр, "Намайг дэмждэг маш олон хүн, гэр бүл, найз нөхөд маань надаас тодорхой хэмжээний тайлбар хүсэж байгаа байх. Би дэмий зүйлд орооцолдож, сэтгэлийг тань чилээж байсандаа ээж, аав, эхнэр хүүхэд, ах дүү нар, миний уран бүтээлийг сонсдог бүх монгол түмнээсээ уучлалт гуйж байна. Дахиж би ийм зүйлтэй огт орооцолдохгүй. Та бүхнийхээ итгэл хайрыг дахин олж авахын төлөө хичээх болно. 2006 оны “Народный артист” тэмцээнээс хойш Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явсан. Чаддаг бол Монголынхоо нэрийг дахин олон улсад гаргахыг хичээн уран бүтээлээ туурвих болно. Намайг өмөөрсөн, шүүмжилсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхнийхээ хайрыг эргүүлэн авахын төлөө хичээх болно. Би огт гомдоогүй. Би цаашдаа  хар тамхи, мансууруулах бодисын эсрэг "Эрүүл Монголын төлөө" хөдөлгөөнд нэгдэнэ. Монголын залуус хар тамхи, архинаас хол байгаасай гэж хүсэж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ylaa edle (203.91.115.53)
    Har tamhijin l bol har tamhijin chi ylaa edleed garj irehgui yasan hen n ys suuj hen n ylnaasaa multraad gardag ym be har tamhijin uls orniig ustgagj har tamhijin bol
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 23 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top