x

Дуучин Б.Амархүү батлан даалтаар гарлаа

Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноогоод байсан дуучин Б.Амархүүг батлан даалтад гаргаж, хэргийг прокурорт буцаажээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдөр хянан хэлэлцсэн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцжээ. 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа.

Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.

Өөрөөр хэлбэл, түүнийг өнөөдрөөс эхлэн батлан даалтаар гаргалаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 19 мин Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 22 мин Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ 26 мин Орос, АНУ, Украины төлөөлөгчид Абу-Дабид дайныг зогсоох асуудлаар уулзав 56 мин Нэг өдөрт 24 иргэн залилуулж, 115 сая төгрөгөөр хохирчээ 1 цаг 1 мин Илон Маск $800 тэрбумтай дэлхийн анхны хүн боллоо 2 цаг 14 мин Монгол сурагчид Цээж тооллын дэлхийн аваргад амжилттай оролцлоо 2 цаг 14 мин Чөтгөрийн өдрийн тэмдэглэл: Эпштейны файлуудын чочирдуулам баримтууд 2 цаг 21 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж, Үндэсний баялгийн сангийн асуудлыг хэлэлцлээ 2 цаг 53 мин Унгарын ОТП банк Монголын банкны салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв 2 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн 2 цаг 57 мин Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад эрдэмтдийн оролцоог хангана 17 цаг 24 мин УИХ-ын дарга Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 26 мин СХД-т усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо 17 цаг 27 мин Нөөцийн махыг 385 цэгт жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна 17 цаг 28 мин Авлигатай тэмцэх газрын тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө 17 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн 17 цаг 33 мин УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон Улсын Парламентын холбооны хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо 19 цаг 25 мин Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо 19 цаг 26 мин Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгоно 19 цаг 28 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top