x

Улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгогчийн эрхийг зөрчиж байна

СОНГОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ: ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ, АРГА ЗАМ

Сонгуулийн багц хуулийн төслийг парламентын хэлэлцүүлэгт оруулахаар өргөн барьж буй энэ үед "Хүний эрхийн олон нийтийн цуврал лекц"-ийн №46-р дугаарт МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одын тавьсан илтгэлийг товчлон хүргэж байна

Сонгох, сонгогдох эрхийн учир

Дэлхийн улс орнууд сүүлийн 200 гаруй жилийн турш сонгогчийн эрхийн төлөө явж байна. Сонгох эрх гэдэг нь сонгогч эрхээ хамгаалах зорилгоор төрийн сонгуульд оролцох эрх юм. Бид яагаад өөрсдийнхөө эрхийг хамгаалах буюу сонгох эрхийн тухай ярьж байна вэ?

Францын хувьсгалаас эхлээд өнөөдрийг хүртэл хүмүүс өөрийнхөө төрийг өөрсдөө байгуулдаг тогтолцоог хамгаалах, бий болгохоор оролдож иржээ. Үүнээс өмнөх төр нь иргэдээсээ асуудаггүй төр байв. Орчин үеийн төр буюу Бүгд найрамдах засаглалын суурь анхдагч санаа нь сонгох эрхийн үндсэн дээр бий болжээ. Энэ бол орчин үеийн төрийн мөн чанар.

Хүмүүс өөрсдийгөө хамгаалуулах, сайхан амьдрахын тулд төрийг байгуулдаг. Тиймээс үеийн үед өөрсдийгөө захирч байгаа хүмүүсийг өөрсдөө сонгохыг хүссээр иржээ. Түүний тулд л хаант засаглалаас татгалзаж, орчин үеийн төрийг бий болгосон байна. Нийгмийн гэрээний онол, оролцооны бусад институц, түүний бүх хэлбэрүүд орчин үед бий болжээ.

Хүний эрхийн асуудал нь бүх нийтийн түгээмэл үнэт зүйл учраас дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, хүний эрхийг хангахын төлөөх алхмуудыг хийж байх ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан оролцох эрхтэй” гэсэн заалт бий.

Мөн Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад дээрх эрхийн хүрээнд гурван үндсэн асуудал байдаг. Хоёр нь сонгох эрхтэй холбоотой. Нэгд, төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрх. Хоёрт, сонгуулийг бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулах, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрх.

Монгол Улсын хувьд сонгох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Иргэний хуульдаа тусгайлан заасан ч иргэдийн өөрсдийн хүсэл зоригийнхоо үүднээс төрөө байгуулах мөн чанарыг орхигдуулсан шинж байна. Үүнийг цаашид залруулах ёстой.

Хувь тэнцүүлсэн тогтолцоонд сонгогчийн санал гээгддэггүй

Үндсэн хуулийн 16.9-д “Монгол Улсын иргэн шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн хэрэгт оролцох, сонгох сонгогдох эрхтэй. 18 наснаас эхлэн энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Сонгуулийн хуульд үүнийг “санал авах өдөр хүртэл 18 нас хүрсэн тохиолдолд сонгогчийн сонгох эрх нээгдэнэ” гэж илүү тодорхой тусгаж өгсөн. Иргэний хуульд “Эрх зүйн чадамжтай иргэн өөрийн үйлдлээрээ өөртөө эрх олж авах, үүрэг хүлээх насанд хүрсэн /18 насанд хүрснээр/ бол сонгуулийн эрхтэй сонгогч гэж үзнэ” гэх мэтчилэн тайлбарласан байна. СЕХ-ны сайт дээр мөн сонгогчийн эрхтэй холбоотой нарийвчилсан заалтууд бий.

Энд нэг сонирхолтой зүйл байгаа нь “эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэдэг нь сонгууль бүх нийтийн байх, тэгш байх, ялгаварлалгүй байх зарчмуудтай зөрчилдөж байгаа тухай олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаад эхэлжээ.

Монгол улс 2012 онд Европын холбооны 57 дахь гишүүнээр элссэн. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчиллын институци, Хүний эрхийн газар гэж бий. Энэ байгууллагаас өгсөн санамж зөвлөмжид манай улсаас “бүх нийтийн байх зарчмыг яаж хангах вэ?” гэдэг асуултыг байнга тавьсаар байна. Өөрөөр хэлбэл, сонгогч нэг бүр сонгуульд оролцож чадаж байна уу, сонгогчид сонгох эрхээ хэрхэн эдэлж байна вэ?

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд долоо, долоон удаагийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулсан байна. Энэ хугацаанд сонгогчдын оролцоо тогтмол буурч иржээ. 2016 оны парламентын сонгуульд бага зэргийн өсөлт ажиглагдаж байв.

Монгол Улсад өнгөрсөн хугацаанд хүний эрхийн олон асуудлууд дотроос цөөхөн хэдэн эрхүүд л асуудалгүй хэрэгжиж байв. Нэгд сонгох эрх, хоёрт эвлэлдэн нэгдэх эрх.

Харин сүүлийн үед улс төрийн тогтолцооноосоо хамаараад, Үндсэн хуулийн эрх зүйн орчны шинэчлэл, улс төрийн намын төлөвшил, улс төрийн соёлтой холбоотойгоор, мөн хэвлэл мэдээллийн хараат бус байдал, бие даасан зуучлагчийн үүрэгтэй байх ёстой хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөвшилтэй холбоотойгоор энэ эрхүүд зөрчигдөж байна.

Монгол улс малаа маш сайн тоолдог хэрнээ хүнээ тоолж чаддаггүй. Үүний цаана мөн л хүний эрх зөрчигдөж байна. 2000-2005 онд сонгуулийн нэрсийн жагсаалтаас орхигдсон сонгогчийн тоо маш их байв. /Гэтэл нийт сонгогчийн тоо нь 21 хувиар өссөн байдаг/ Энэ байдал 2012 оноос харьцангуй сайжирчээ. 2011 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо шинэчилсэнээр гадаадад оршин сууж байгаа сонгогчдынхоо саналыг авах анхны шийдэл орж иржээ.

2012 оны сонгуульд гадаадын 39 улсад суугаа Монголын 4276 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлснээс 2779 иргэн саналаа өгсөн байна. Гэсэн ч энэ нь хангалтгүй, сонгогчдын эрх зөрчигдсөн хэвээр байна. Дипломат төлөөлөгчийн газар байхгүй бүс нутагт амьдарч байгаа иргэд саналаа өгөх боломжгүй хэвээр байна.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авсан. Гэтэл 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн УИХ сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг цуцалсан байдаг. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд саналаа өгч, сонгуульд оролцсон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоо, пропорциональ элемент парламентын сонгуульд оруулж ирсэн тохиолдолд гадаадад байгаа сонгогчдын сонгох эрхийг нь хангах боломж нээгдэх юм.

Сонгогчийн эрх хэрхэн зөрчигддөг вэ?

Удахгүй сонгуулийн шинэ хуулийг парламентаар хэлэлцэх гэж байна. Одоо байгаа төсөөллөөр улс нэг тойрог 76 нэр дэвшигч гэдэг том мажоритари тогтолцоог ярьж байна, энэ эргээд сонгогчийн эрхийг маш их зөрчих хувилбар гэж би хувьдаа харж байна. Сонгогчид 400-500 нэр дэвшигчээс сонголтоо хийх болж байна. Ингэснээр цаана сонгогчийн саналаа нууцлах энэ эрх алдагдана. СЕХ энэ асуудал дээр байр сууриа илэрхийлнэ гэдэгт итгэж байна. Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Сонгуулийн тогтолцооноос хамаарч сонгогчийн сонгох эрх зөрчигдөж байна.

Шилжилт хөдөлгөөн: Сонгуулийн хуулиар хоёр төрлийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан байдаг. Нэг нь иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөн. Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсоодог. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 14 хоногийн өмнө хязгаарладаг. Сүүлийн үед сонгогчид мөнгө амлах, өөр бусад нөхцөлтэйгөөр сонгогчдыг хөдөө орон нутаг руу маш ихээр шилжүүлдэг болсон байна. Энэ ч гэсэн сонгогчийн эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Нийт 16766 иргэн шилжих хөдөлгөөн хийлгэсэн байхад Улаанбаатар хотод ирж бүртгүүлж саналаа өгсөн 979 сонгогч байна. Бүх аймагт энэ асуудал гарч байна. Энэ бол маш ноцтой үйлдэл.

Сонгуулийн сурталчилгаа: Сонгогчдын саналыг авахын тулд улс төрийн намууд хүссэн болгоныг нь амлаж байна. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулдаг вэ? Нэг хоёрхон сарын өмнө орон нутгаар яваад, иргэдийн хүсч байгаа мэдээллүүдийг цуглуулаад, түүн дээрээ тулгуурлаад мөрийн хөтөлбөр нэртэй мөрөөдлийн жагсаалт бичдэг. Гэтэл улс төрийн намууд ялгаатай байх ёстой. Баруун, зүүн, социал демократ, либерал гэх мэт үзэл бодол, үнэт зүйлийн ялгаа огт байхгүй, сонгогчид үүнийг олж харахгүй байна. Сонгогчид намуудаас үүнийг асууж сурна гэдэгт итгэж байна. Энэ маш чухал асуудал.

Сонгогчид сонгууль болгоноор хэлдэг. Намуудад итгэхгүй байна, аль ч намд өгсөн адилхан байна, хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ойлгохоо больсон гэх дүгнэлтийг хийдэг. Судлаачид улс төрийн намуудад итгэхээ болилоо. Улс төрийн намууд нэр хүндээ алдсан байна. Судалгаанаас үзэхэд сонгогчдын 87,3 хувь нь “намууд олон түмний санаа бодлыг илэрхийлдэггүй”, 72,7 хувь нь “улс төрийн намуудад итгэхгүй байна”, 60 хувь нь “улс төрийн намуудын нөлөөллийг хязгаарласан ерөнхийлөгчийн засаглалыг хүсч байна” гэдэг. Парламентыг чадавхжуулья гэвэл улс төрийн намуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Намуудыг төлөвшүүлж байж сонгогчдын эрх хамгаалагдах юм.

Сонгуулийн хуулиар сонгуулийн өмнөх зургаан сард сурталчилгааг хориглодог ч үлдсэн 3.5 жилд нь улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа хийж л байдаг. Хуулиар заасан сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 14 хоног байна. Энэ нь сонгогчдын эрхийг зөрчиж байна.

Нэр дэвшүүлэлт: Нэр дэвшигчийг тодруулж байгаа үйлдэл мөн адил сонгогчийн эрхийг зөрчиж байна. Жишээ нь,  АН сая нэр дэвшигчийнхээ босгыг 100 сая төгрөг гээд зарлачихлаа. “Бид жендерийн мэдрэмжтэй, эмэгтэйчүүдийнх 60 сая шүү” гэх жишээтэй. Энэ нь сонгогчийн эрхийг зөрчиж байна. Хэн нэр дэвшихийг мөнгөөр шийднэ гэдэг ноцтой асуудал.

Улс төрийн намын санхүүжилт: Улс төрийн намууд төрийн албыг зардаг болсон. Үүнийг тогтолцооных нь хувьд шийдэхгүй бол асуудал шийдэгдэхгүй. Үүний цаана сонгогчдын эрх зөрчигдөж байна. Намын дотоод ардчиллын асуудал (2019 онд defacto хүрээлэн дээр хийгдсэн судалгаагаар) “дунд зэрэг” болон “хангалтгүй” гэсэн дүгнэлт гарсан. Намын дотоод ардчиллын хүрээнд яригдаж байгаа санхүүжилт, нэр дэвших тухай асуудлууд. Хэрвээ улс төрийн нам дотоод ардчилалгүй бол, бүлэглэлийн, эсвэл мөнгөний сонирхлоор асуудлыг шийдээд байвал нэр дэвшигч нь төрийн эрхийг барьсны дараа бидний өмнөөс асуудлыг шийдэж чадахгүй. Гаргасан шийдвэр нь бүлэглэлийн сонирхлын шийдвэр болж хувирна.

Бэлгийн тухай: Нэр дэвшиж байгаа бүх хүмүүс өөрийгөө таниулахын тулд бэлэг тараадаг. Энэ сонгогчийн эрхийг зөрчиж байна. Ийм улс төрийн намуудтай байгаа цагт сонгогчийн эрхийг хангаж, шударга төрийг байгуулж чадахгүй. Энэ үзэгдэл газар сайгүй байна, үүндээ дасаад бүр хэвийн үзэгдэл болж хувирсан.

Хэвлэл мэдээллийн байгууллага: Сонгогчид сонгуулийн үеэр хэвлэл мэдээллээс залхдаг. Зогсоо зайгүй сонгуулийн сурталчилгаагаар нүддэг. Эрүүл мэдээ гэж нэг ч байхгүй. Мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа өгдөггүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөртэй мэдээллийг бүхий л хэлбэрээр цацдаг. Улс төрийн хамаарал, нөлөөлөл маш их. Монгол улсын хэмжээнд 428 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага байна. Бүгд цаанаа улс төрийн захиалгатай, улстөрч эзэнтэй. Улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгуульд ашиглахын тулд байгуулдаг. Өөрийн хувийн сонирхлыг илэрхийлэхийн тулд хэвлэл мэдээллийг санхүүжүүлдэг. Үүнээс болоод хэвлэл мэдээлэл нь тэнцвэртэй мэдээлэл дамжуулдаггүй. Хаалтын гэрээ хийдэг, тэгш бус өрсөлдөөнийг дэмждэг, далд сурталчилгаа явуулдаг.

2017 оны олон улсын судалгаагаар манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 70-д эрэмбэлэгдсэн. Тиймээс хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах алхамыг хамгийн түрүүнд хийх ёстой. Ингэж байж хэвлэл мэдээлэл илүү хараат бус, эрх чөлөөтэй, тэнцвэртэй болно.

Сонгогчийн нас: Сонгогчийн нас ахих тусам сонгуулийн оролцоо өндөр байдаг. Залуучуудын хувьд дөнгөж данган 50 хувийн ирцтэй оролцдог. Оролцохгүй байгаа шалтгаан нь улс төрийн намууд болон залхмаар хэвлэл мэдээлэлтэй холбоотой.

Өнгөрсөн 30 жилийн турш улс төрийн намуудыг ардчиллыг дэмжигч институци болгож төлөвшүүлэх гэж оролдсон. Харамсалтай нь ямар ч ахиц гарахгүй байна. Улс төрийн намууд “Улс төрийн намын тухай” хуулийг батлах хүсэл сонирхолгүй байна. Улс төрийн ирээдүйг харсан, улс төрчид нь бодлогын сонголт хийх цаг үе дээр тулсан. Намуудын сонгуулийн үеэр зарцуулж байгаа мөнгө асар их. Гэтэл тэр мөнгөний тодорхой хэсэг нь л хуульд заагдсан хүрээнд танилцуулагддаг. Ихэнхийг нь бид огт мэдэхгүй өнгөрдөг. Намууд ялалт байгуулахын тулд хууль бус үйлдэл хийдэг. Улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдрийг хүртэл сонгогчийн эрхийг зөрчиж ирсэн.

Тэмдэглэсэн Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо 4 цаг 43 минутын өмнө МАН-ын бүлгийн дарга Австралид казино тоглож буй баримт цацагдав 6 цаг 14 минутын өмнө Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй боллоо 12 цаг 46 минутын өмнө Хятадад шинэ вирусаар халдварлагсдын тоо нэмэгджээ 13 цаг 57 минутын өмнө Украйны Ерөнхийлөгч өөрийг нь далдуур муулсан Ерөнхий сайдынхаа огцрох хүсэлтийг хүлээж авсангүй 14 цаг 7 минутын өмнө Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд хамтран ажиллана 14 цаг 26 минутын өмнө НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана 14 цаг 37 минутын өмнө Сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд хандивлав Уржигдар 13 цаг 58 минутад Гүйлтийн цанын тамирчид өнөөдөр уралдана Уржигдар 13 цаг 49 минутад Монголыг хорлодог монгол ленинчүүд Уржигдар 13 цаг 38 минутад Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулийн тойрог, мандатын тоо хүн амынхаа тоонд уялдах ёстой Уржигдар 13 цаг 23 минутад 2020 онд "Оюутолгой"-н гүний уурхайн санхүүжилтэд 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна Уржигдар 13 цаг 03 минутад Сургууль, цэцэрлэгүүд "Хотын соёл" мэдээллийн цагтай болно Уржигдар 12 цаг 45 минутад НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлыг маргааш шууд дамжууулна Уржигдар 12 цаг 32 минутад НҮБ: Өмнөд Африкт 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй Уржигдар 12 цаг 16 минутад Автобусны картаараа азтан болоорой! Уржигдар 12 цаг 08 минутад С-500-гийн тухай Хятадын хэвлэлд 2020-01-17 16:55 ДЭМБ: Хятадад илэрсэн шинэ вирусний талаар олон зүйл тодорхойгүй байна 2020-01-17 16:26 "Босоо Хөх Монгол"-ын Г.Ганхуягт бусдыг дарамталж мөнгө авсан хэргээр яллах дүгнэлт үйлджээ 2020-01-17 16:10 Н.Номтойбаярын бүрэн эрхийг Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг ирэхээр хэлэлцэнэ 2020-01-17 14:44 Сонгуулийн сурталчилгааны хугацааг нэг сар болгох санал гаргав 2020-01-17 13:37 Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчих үү? 2020-01-17 12:11 Нийгмийн даатгалын мэдээллээ гар утаснаасаа авах боломжтой 2020-01-17 11:51 Д.Трампыг шүүх ажиллагаа албан ёсоор эхэллээ 2020-01-17 11:42 ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хуульд өөрчлөлт оруулна 2020-01-17 11:36 Медведевийг огцруулж, Мишустиныг томилсон шалтгаанууд 2020-01-17 11:27 Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд 2020-01-17 11:11 Малын хулгайчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгав 2020-01-16 14:13 Өнөөдөр өглөө үүрээр осол гарч, хүний амь эрсэджээ 2020-01-16 14:07 С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарах нь тав хүртэлх жилийн хорих ялтай 2020-01-16 13:25 ХЭҮК-ийг 5 гишүүнтэй болгохыг дэмжжээ 2020-01-16 13:13 "Угаарын хий мэдрэгчийг өрөө тус бүрт байрлуулах хэрэгтэй" 2020-01-16 12:57 Гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас баржээ 2020-01-16 11:32 Ирэх долоо хоногоос эхлэн цахилгаан автобус туршилтаар явуулна 2020-01-16 10:12 Бүгдийг булаан авч өчүүхэн хэсгийг эргүүлэн өгөх нь 2020-01-16 09:46 МУЗН Австралийн түймэрт өртсөн иргэдэд туслах аян эхлүүллээ 2020-01-15 18:55 Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо ирнэ 2020-01-15 17:58 Сонгуулийг ирэх сарын 1-нээс өмнө товлон зарлаж, тойргийн мандатын тоог тогтооно 2020-01-15 12:51 "Боловсролын салбарт зургаан стратеги бүхий реформ хийнэ" 2020-01-15 12:43 Тэтгэврийн зээлийг тэглэснээр ОУВС-гаас хийгдэх үлдэгдэл төлбөр орж ирэхгүй байх эрсдэлтэй 2020-01-15 12:22 БНХАУ-руу эмчилгээнд явж байгаа иргэдэд анхааруулж байна 2020-01-15 12:11 Өр барагдуулахад сайн өдөр 2020-01-15 10:04 Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн 2020-01-15 09:47 Хоёр хөршид Монголын дарангуйлагч хэрэггүй! 2020-01-15 09:46 УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана 2020-01-15 09:39 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймагт ажиллалаа 2020-01-15 09:33 БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдэд өршөөлийн аян зарлажээ 2020-01-15 09:21 Хүн ам, орон сууцны тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2020-01-14 18:06 Харбины цасан баримлын тэмцээнд Монголын баг тэргүүлэв 2020-01-14 17:51 Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Хятадын цахим худалдааны төвд байршив 2020-01-14 17:42
iШинэ мэдээ
ЦААШ ҮЗЭХ
Top