x

Х.Төмөрбаатар: Геологи хайгуулын ажил цаг үеэсээ 10-20 жилээр түрүүлж явах ёстой

“Макс майнинг” ХХК-ийн хайгуулын геологич, МУ-ын мэргэшсэн геологич Х.Төмөрбаатартай ярилцлаа.

-Өнөөдөр манай улсын геологи хайгуулын ажил хэр дэвшилттэй явж байна?

-Өнгөрсөн хугацаанд өмнөх судлаачдын ажлаар буюу 1990-ээд оноос өмнө тогтоогдсон орд илрэл түүний сул судлагдсан хэсэг мөн гадаргуу доор орших том жижиг олон хэмжээний ордуудыг илрүүлсэн байдаг. Харин өнөөдөр Олон улсын судалгааны чиг хандлагатай ижил түвшинд очих, гүнд орших ашигт малтмалын хайгуулд анхаарал хандуулах шаардлага тулгарсан. Монгол орны хэмжээнд шинэ төрлийн ашигт малтмал түүний хайгуул судалгаа хөгжих, цаашлаад Монголын хайгуулын салбар илүү өргөн фронтод ажиллах боломж үүсч байна.

-Таныг орд газрын нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээний ажлыг түлхүү хийдэг гэж сонссон. Ордын газрын нөөцийн тооцоо гэхээр их чухал юм шиг сонсогдож байна л даа. Энэ асуудал дээр талаар тодруулаач?

-Нөөцийн тайлан, нөөцийн тооцоог намайг сургууль төгсөөд хайгуул дээр гараад ажиллаж байхад ихэнхдээ уламжлалт буюу гар аргаар тооцоолдог байсан. Сүүлийн жилүүдэд тухайн нөөцийн тооцоонд зориулагдсан программууд Монголд орж ирж нэвтэрсэн. Программаар бодохын давуу тал нь загварчлах тал дээр илүү хурдтай, илүү бодитой ажлууд хийгддэг.

Геостатистикийн тал дээр Монголын залуу инженерүүд нэлээн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр геостатистикийн аргыг нутагшуулах, илүү өндөр түвшинд хэрэглэх гэх мэт сайн талууд ажиглагдаж байгаа.

Геологи хайгуулын ажлыг эхлээд манайх социалист орнуудтай хамтарч хийдэг байсан бол одоо бүрэн бие дааж судалгааны ажлыг хийх чадвартай болсон. Барууны судалгаа шинжилгээг нутагтаа маш сайн ашиглаж, нутагшуулж байгаа.

-Геологи хайгуулын ажил явуулахад юуг анхаарах ёстой вэ?

-Хайгуулын судалгааны ажлыг маш эртнээс сайн хийж явах нь чухал. Судалгааны ажил хөрөнгө, хугацаа маш их зарцуулдаг. Магадгүй 20 жилийн дараа олборлох уурхайг өнөөдөр бид судалгааг нь хийж явах ёстой. Энэ утгаараа геологийн хайгуулын ажил цаг үеэсээ 10-20 жилээр түрүүлж явах ёстой байдаг.

Ашигт малтмал бол хүн төрөлхтний хязгааргүй хэрэгцээ. Энэ хэзээ ч байхгүй болохгүй. Монгол орны хувьд ашигт малтмалын хайгуулын ажил төдийлөн сайн хийгдээгүй. Энэ нь бидний хийж байгаа судалгаа, орон нутагт тархсан чулуулаг, түүний нас найрлага зэргээс харагддаг. Бид энэ талаар тайлангаа улсдаа, улсынхаа фонд, ашигт малтмалынхаа газарт хүлээлгэж өгдөг.

-Анх таны геологич мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв?

-Хүүхэд ахуй нас минь Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхайн тосгонд өссөн. Геологи, уул уурхайтай газар өссөн минь нөлөөлсөн байх. Миний өвөө Монголын анхны уурхайчдын нэг Намсрайн Саарай гэж сайхан буурал байлаа. Өвөөгийнхөө ажил мэргэжлийг өвлөөд явж байгаадаа баяртай байдаг.

-Геологи хайгуулын анхны түүхээс хуваалцаач?

-Геологи гэдэг маань хүн төрөлхтөн үүссэн цагаас л хамт үүссэн болов уу гэж боддог. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л амьдрал ахуйдаа мод чулуу, байгалийн эд зүйлсийг зэвсэг болгож ашиглаж хэрэглэж байсан бол дараагийн түвшинд хүрэл зэвсэг, ган зэвсэг гээд бүхий л хэрэглэж болох эд материалыг байгаль дээрээс олж ашиглаж байсан. Одоо бидний амьдарч байгаа орон байр, унаж буй машин, гар утас, сансарт гарч буй хүлэг хүртэл геологийн эрдэс бодисын нэгдэл байдаг.

Дэлхийн хэмжээнд геологи хайгуулын ажлыг шинжлэх ухааны хэлбэртэй болгосон хүн нь Жеоржиус Агрикола (Georgius Agricola) гэж герман эрдэмтэн байсан. 1500 оны үед геологи-минералогийн шинжлэх ухааны анхны гэж хэлж болохоор судалгааны ном зохиолуудыг хэвлүүлсэн хүн.

-Анх геологич болж байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-МУИС-д элсэж ороод эхний нэг, хоёрдугаар курстээ геологич хүн юу хийх ёстой гэдгийг нарийн сайн ойлгохгүй л байлаа. Гуравдугаар курсээсээ үйлдвэрлэлийн дадлага хийж эхлээд геологич хүн ямар ажил хийдэг, мэргэжил минь ямар онцлогтойг мэдэрч эхэлсэн. Энэ цаг үеэс эхлээд илүү их сонирхож шамдаж эхэлсэн дээ.

Хамгийн анх хайгуулын ажлаар Сэлэнгийн Ерөөд очиж байлаа. Эхний өглөө нэлээн хүнд нөхцөлд ажиллана гэж бодоод израйль гутал өмсөөд, хар нүдний шил зүүгээд гарсан. Тэр өдөр их халуун, 6-7 километр алхаад хөлөө холгуулаад, их л хэцүүдэж ирж билээ. Байгалийн өнгө, чулууны эрдэст гялгар нь хар нүдний шил зүүхээр өөр болдог. Миний харсан зүйлүүд бүгдээрээ нэг өнгөтэй болчихсон. Тэгээд ирээд гайхаад юу болов гэсэн хар нүдний шилээ авахгүйгээр ажлаа хийсэн байсан. Тухайн үед их ичиж билээ.

-Таныг энэ салбарт дурлуулж, зүг чигийг тань чиглүүлж өгсөн багш нараасаа дурсвал?

-Энэ мэргэжилдээ дурлан ажиллахад минь нөлөөлсөн хүн геологич С.Авирмэд багш минь. Нөөцийн тооцоо, уул уурхайн урьдчилсан үнэлгээний талаар маш их үнэтэй зөвлөгөө, хичээлүүдийг зааж өгсөн буянтай хүн. Үйлдвэрлэл дээр гараад алдарт геологич Т.Ноов гэдэг хүний удирдлаган дор ажиллаж байгаад П.Батчулуун гэдэг хүний удирдлаганд ажилласан. Батчулуун ах 23-хан настай хүүхдийг ажилд аваад, шууд ахлах геологичоор томилоод “ажлын хариуцлагыг чи анхнаасаа хүлээж сурах ёстой” гээд хариуцуулж ажилласан нь их итгэл найдварыг хүлээлгэсэн дээ. Геологич хүн ямар байх ёстой, геологийн шинжлэх ухаан гэж юу байдаг, хээрийн ажлыг яаж зохион байгуулах ёстой гэдэг үнэтэй зүйлүүдийг сурч авч байлаа.

-Геологичид маш их хугацааг хөдөөгүүр явж, судалгаанд зарцуулдаг байх?

-Хээрийн анги дээр гараад л нэг гэр бүл болоод тэр судалгаа хэзээ дуусна тэр хүртэл нэг гэр бүл, нэг хамт олон болж ажилладаг. Хавар гуравдугаар сард гарч, намар арваннэгдүгээр сар хүртэл ажиллана.

-Геологийн эрэл хайгуул ямар үе шаттай хийгддэг юм бэ?

-Мэдээж юу ч байхгүй цагаан тал дээр явж байгаад хэн нэгэн ашигт малтмал олно гэдэг ойлголт байхгүй. Тиймээс эрэл хайгуулын ажлыг эхлэхдээ өмнөх судлаачдын хийсэн 1:200000, 1:50000 масштабтай зураглалын ажил, эрэл зураглалын ажлын үр дүн, тэдгээр ажлуудаар илрүүлэгдсэн эрдэсжсэн цэгээс судалгааны ажлыг системтэйгээр эхлүүлдэг.

Ашигт малтмалын хуримтлал байна гэж үзвэл эрлийн ажлаасаа хайгуулын ажил руу шилжүүлдэг. Хайгуулын ажлын гол ажил нь өрөмдлөг. Өрөмдлөгийн ажил нь хайгуулын ажлын зардлын 70 орчим хувийг эзэлдэг. Өрөмдлөг хийхдээ тухайн чулуулаг руу өрөмдөж чөмгөн дээж гэдэг зүйлийг авдаг. Чөмгөн дээж гэдэг зүйл маань бидний хайгуулын ажлыг бодитой болгож, гүнд байгаа чулуулгийг бодит байдлаар нь гаргаж ирдэг учраас энэ дээждээ маш их ач холбогдол өгч ажиллах ёстой.

Дээжийн талбайдаа өрөмдлөгөөс авсан чөмгөн дээжээ авчраад эхний ээлжинд геотехникийн бичиглэл хийж (RQD), хэмжих ажил хийгддэг. Дараа нь геологийн бичиглэл буюу тухайн чулуулаг ямар чулуулгууд хэдээс хэд дэх метрт гарсан байна, ямар хувилтай байна, ямар эрдэсжилттэй байна гэдгийг тодорхойлно. Баримтжуулах ажлаа дуусгаад дээжийг зүсэлтэнд бэлдэнэ. Дээж зүсэлтийг хоёр төрлөөр хийдэг. Нэгд, геотехникийн дээж бэлтгэх ажил, хоёрт лаборатори руу явах дээжээ тэмдэглэдэг. Ингээд бүтэн баримтжуулалтанд орсон дээж хөрөөгөөр ороод лаборатори руу явуулна.

-Геологичдийн ажил хэзээ дуусах вэ?

-Хүн харахад зүгээр л чулуу харагдаж байгаа боловч геологич бидний хувьд энэ чулуу маань маш их мэдээлэл агуулж байдаг. Үүнээс тухайн орон нутгийн чулуулгийн бүтэц, тухайн ордын агуулга, доод талаараа өргөн болсон байна уу, нарийн байна уу гэдэг мэдээллийг авах гол зорилго маань болж байгаа юм. Түүнээс гадна газрын доод гүндээ өрөмдсөн чулуулаг маань ашигт эрдэсийнхээ хувьд ямар эрдсийг агуулж байна, ямар элементүүд агуулж байна гэдэг мэдээллийг авна. Чулуулгаа лабораторид өгнө. Лабораторид өгснөөр энэ ашигт малтмалын агуулга ямар хэмжээнд байгааг нарийвчилсан байдлаар тодорхойлж өгнө. Бид гарсан шинжилгээгээ үндэслээд хүдрийн хэмжээ, найрлага, ашигт малтмалын нөөцийн хэмжээ зэрэг гардаг. Эдийн засгийнхаа хувьд үнэлээд нөөцөө тооцсоноор хайгуулын геологийн ажил дуусдаг. 

-Геологич хүний мөрөөдөл юу бэ?

-Геологич хүний хамгийн гол мөрөөдөл өөрөөрөө овоглосон орд олох л туйлын зорилго байдаг. Орд олно гэдэг нь нэг хүний хийх ажил биш. Баг хамт олон, шинжлэх ухааны нэгдэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулдаг учраас эрсдэл өндөртэй. Байхгүй бол байхгүй байна гэдгээрээ гардаг нь мэргэжлийн минь нэг онцлог юм даа. Геологичид бид хүмүүст байгалийн нууцыг таниулдаг, энэ нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас геологич мэргэжлээрээ бахархдаг даа.  

Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ӨӨР ЮУ Ч БИШ (103.10.23.114)
    ОЛИГАРХУУДЫН ТҮРИЙВЧИЙГ Л ТҮНТИЙЛГЭНЭ
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2 цаг 53 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 3 цаг 4 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 3 цаг 9 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 3 цаг 14 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 3 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 3 цаг 21 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 4 цаг 28 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 4 цаг 46 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 5 цаг 28 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 5 цаг 34 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 5 цаг 45 мин Худлаа... 6 цаг 10 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 6 цаг 19 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 6 цаг 23 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 28 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 6 цаг 31 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 6 цаг 35 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 6 цаг 39 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 6 цаг 41 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 7 цаг 47 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top