x

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн эхний 30 километр замыг ашиглалтад хүлээн авлаа

Баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын эхний 30 километр замд Улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын талбайд  ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлууд хийгдсэнээс одоогоор 80 километрт суурь, газар шорооны ажил, 88 цэгт ус зайлуулах хоолой, бетон хиймэл байгууламж, 30 километр замд хоёр үе асфальтбетон хучилтын ажил хийгдээд байна. Уг авто замын барилгын ажлын үлдсэн хэсгийг ирэх 2020 онд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдэнэ. Мөн дээрх аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтай билээ. 

Харин Завхан аймгийн Загастайн давааны 67 километр авто зам ирэх онд ашиглалтад орох бөгөөд ингэснээр бүх аймгийн төвүүд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил бүрэн хэрэгжиж дуусах ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цаг 51 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 30 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 33 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 36 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 13 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 15 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 17 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 20 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top