x

Мексикийн эрх баригчид Эво Моралест улс төрийн орогнол олгожээ

Мексик улс Боливийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон Эво Моралесийн хүсэлтийн хариуд түүнд улс төрийн орогнол олголоо гэж тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдсэн байна. Тэрбээр мөн түүний аюулгүй байдлыг баталгаажуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

“Би дөнгөж сая Ерөнхийлөгч Моралесын дуудлагыг хүлээж авлаа. Тэрбээр бидний саналыг хүлээж авсан бөгөөд амаар болон албан ёсоор манай улсаас улс төрийн орогнол хүслээ” гэж Эбрард сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Моралест Боливийн нийслэл Ла-Пас хотод суугаа Мексикийн Элчин сайдын яаманд орогнох эрх олгоход бэлэн байна гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байсан юм.

Эбрардын хэлснээр, хууль тогтоомжийн дагуу болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ольга Санчес Кордерогийн гаргасан шийдвэрийн дагуу Мексикийн Гадаад хэргийн яам Моралест хүмүүнлэгийн шалтгаанаар, Боливид түүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор улс төрийн орогнол олгох шийдвэр гаргажээ.

“Шийдвэрийнхээ талаар бид Америкийн улсуудын байгууллага болон НҮБ-д мэдэгдсэн. Олон улсын гэрээ, хэлцлийн дагуу Эво Моралесын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг олон улсын хамгаалалтад авахыг уриалж байна” гэж Эбрард нэмж хэлсэн байна.

Харин Моралес ард түмэндээ хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг, мөн хүчирхийллээ зогсоохыг дахин уриалсан байна. “Ард түмэн минь би та бүхнээс энх тайвныг хамгаалж, хууль дээдлэх ёсыг үгүй хийхийг хүсэж буй тодорхой бүлгүүдийн нөлөөн дор хүчирхийлэл үйлдэхгүй байхыг хүсэж байна” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичээд, аливаа зөрчлийг яриа хэлцээ хийх замаар шийдэхийг уриалжээ.

Боливийн эрх мэдлийн өөрчлөлт

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес  ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр огцорсон билээ. 10 дугаар сарын 20-нд болсон сонгуулийн дүнгээр эхний шатанд Моралес ялсан гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн боловч түүний гол өрсөлдөгч Карлос Меса сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Боливийн Зэвсэгт хүчин ням гарагт Моралест хандан улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаасаа огцрохыг уриалжээ. Үүний дараа тэрбээр огцрохоо мэдэгдэж, түүний араас тус улсын дээд удирдлагын бүх төлөөлөгч албан тушаалаа орхисон.

Сенатын танхимын хоёрдугаар дэд дарга, сөрөг хүчний төлөөлөгч Жанин Аньес төрийн дээд удирдлага өөрт нь шилжснийг мэдэгдээд, ерөнхийлөгчийн шинэ сонгууль зарласан юм. Венесуэл, Куба, Мексик зэрэг улс Боливид болсон үйл явдлыг төрийн эргэлт гэж мэдэгджээ.

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 20 цаг 51 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 21 цаг 23 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 21 цаг 28 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 21 цаг 35 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 22 цаг 59 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 23 цаг 5 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 23 цаг 14 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top