x

Сирийн газрын тосны ордуудын ойролцоо АНУ цэргийн баазуудаа байгуулж байна

Сирийн газрын тосны ордуудын ойролцоо АНУ-ын Зэвсэгт хүчин цэргийн хоёр бааз барьж эхэлсэн тухай эх сурвалжуудын мэдэгдсэнийг Анкарагаас “Anadolu” агентлаг иш татан мэдээлжээ.  

Тус агентлагийн мэдээлснээр, барилгын ажил Сирийн зүүн нутгийн Дейр-эз-Зор мужид явагдаж байгаа бөгөөд АНУ тус муж руу 250-300 хүнтэй нэмэлт цэргийн анги болон цэргийн хэд хэдэн техник хэрэгсэл, зэвсэг илгээсэн байна.   

Барилга орчимд АНУ-тай тэргүүтэй олон улсын эвсэл нэмэлт цэргээ цуглуулж байна хэмээн телевизийн “Al Arabiya” суваг мэдээлжээ.

Туркийн армийн цэргийн анги салбар Сирийн хойд нутагт 10 дугаар сарын 9-нээс хойш байрлаж байгаа юм. Жийргэвч бүс байгуулахаар тэнд “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааг эхлүүлж байгаагаа Туркийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан. Энэ ажиллагааны үеэр Туркийн эрх баригчид  Рас-эль-Айн болон Телль-Абъяд хот хоорондын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон байна.

Үүнтэй холбоотойгоор Сирийн хойд нутгаас мянга орчим цэргээ гаргаж эхлээд байгаагаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн сарын 13-нд мэдэгдсэн билээ. Аравдугаар сарын 16-нд АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчин Сирийн  хойд нутгийн Алепло хотоос 150 км зайд байрлах Кобани хот орчимд байрлаж байсан цэргийн баазаа бүрэн устгасан юм.

Үүний дараа буюу 10 дугаар сарын 28-нд М.Эспер мэдэгдэхдээ “АНУ “Лалын улс” бүлэглэлийн террористуудаас газрын тосны ордуудыг хамгаалах зорилгоор Сирийн хойд нутагт нэмэлт хүчээ илгээх төлөвтэй байна” гэсэн юм. 

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 20 цаг 52 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 21 цаг 24 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 21 цаг 29 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 21 цаг 36 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 23 цаг 0 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 23 цаг 6 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 23 цаг 15 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top