x

Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаандууд

Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд ном бол эрт балар цагаас цөмийн эрин үе хүртэлх түүхэнд цуутай 90 гаруй тулааны тухай өгүүлэх онц сонирхолтой, зурагт гарын авлага юм. Газрын зураг, уран зураг, эд өлгийн дурсгал, гэрэл зургаар дамжуулан эрин үеийн гол тулалдаануудыг дүрслэн харуулж, тактикийн чухал шийдвэрүүд түүхийн хүрдийг хэрхэн өөрчилснийг үзүүлэх болно.

Дэлхийн түүхийг хэдэн тулалдаан өөрчилсөн бэ? Энэ бол тун сонирхолтой асуулт. Жишээ нь, бид өнө эрт цагт болсон тулааны талбар дахь цэргүүдийн байлдааны жагсаалын тухай уншихдаа өнөө үед хамаатай зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ илүү зүгээр л сониуч зангийнхаа үүднээс хандах нь олонтоо билээ. 

Гэвч үнэндээ түүхэн тулалдаануудын үр дүнд улс орон, эзэнт гүрэн, соёл иргэншил бий болж, тэдгээрээс бидний өвөг дээдсийн амь, амьдрал шалтгаалж, өнөөгийн та бидний үе хүрч иржээ. Европ тивд дайтагч улсуудын үнсэн нурам дундаас шинэ үндэстнүүд төрж байсан бол Дорнын элчилгүй цөл, цавчим уулсын дунд эртний сөргөлдөгч гүрнүүд хилээ тогтоож, соёлоо цогцлоосон нь тэр газарт оршин суугчдын амьдралд одоо ч нөлөөлсөөр байна. Евразийн их дайдад Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын Эзэнт гүрэн дэлхийн түүхийн урсгалыг эгнэгт өөрчилж орхисон билээ. Өмнөд Америкийн үндсэн хэл испани болсон нь Кортэс Ацтэкийн нийслэл Тэночтитланыг эзэлснээс улбаатай бол өнөөгийн АНУ-ын улс төр, соёлын өв нь голчлон Америкийн Тусгаар тогтнолын дайн болон Иргэний дайны үр дагавар билээ. Арай ойрын жишээ татвал, Хүйтэн дайны үед хөшигний ард болж байсан хэлэлцээнүүд орчин үеийн геополитик ба цэргийн урлагт онцгой нөлөө үзүүлжээ. 

Гэхдээ энэ номд зөвхөн тулалдаанаар дамжуулан түүхийн чухал үйл явдлуудыг өгүүлэхийг гол болгосонгүй. Тулалдаан бүр тухайн үеийнхээ улс төр, соёл болоод ард түмний уур хилэн, зовлон шаналал, байлдагч талуудын зэвсэг, хэрэглэл, улс төр, цэргийн зүтгэлтнүүдийн шийдвэрүүдийн тусгал байдаг билээ. Хэдий эл ном дэлхийн түүхэнд болж өнгөрсөн бүх дайн тулааны түүвэр, эс бөгөөс цэргийн урлагийн гарын авлага биш байж болох ч тулалдааныг өргөн өнцгөөс харуулахын сацуу хоромхон зуурт түүхийн хүрд хэрхэн эргэж болдгийг зурвасхан ч үзүүлэх зорилго тавьсан болно. 

Эцэст нь тэмдэглэхэд, уншигч та бидний хувьд түүхэн үйл явдлууд гэдэг улиран одсон он жилүүдийн тэртээх цуурай, уншиж таашаах нэгэн зүйл мөнболовч тэдгээрийн ард ямар их золиос гарсныг мартах учиргүй. Дайны түүх гэдэг ганц цэрэг эрсийн хатан зоригоор бус асар олон хүний амиар бичигддэг бөгөөд хүн төрөлхтөн эдгээрээс ч аймшигтай эмгэнэлтэй явдал гарахаас урьдчилан сэрэмжлэхийн тулд өнгөрсөн түүхийг эргэн харж байна.

Сэр Тони Робинсон /NEPKO/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 20 цаг 50 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 21 цаг 22 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 21 цаг 27 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 21 цаг 33 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 22 цаг 58 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 23 цаг 4 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 23 цаг 13 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top