x

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын эрх мэдэлд би халдах эрхгүй

Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт хуваарилсан гэх маргаан гарах болсон. Энэ талаар Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

-Ирэх оны төсөвт танай аймагт 142 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийхээр төсөвлөсөн нь ямар учиртай юм бэ. Сонгуулийн санхүүжилтээ гаргах гэж байна гэх хардлага ч нийгэмд үүсжээ. Үүнд та тайлбар өгөхгүй юү?

-Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийг УИХ-аас судлах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийг тойргийн хөрөнгө оруулалттай хольж болохгүй.

Тухайлбал, цэвэрлэх байгууламж барьж байгаа газар аль нэг гишүүний тойрогт харьяалагдана. Түүнийг нийлүүлж бодвол өөр дүн гарна. Өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон. Ингээд Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Засгийн газар дэд бүтэц, шугам шинэчлэхтэй холбоотой 7-11 заалтыг хэрэгжүүлэх ёстой юм.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Түүхэн аялал жуулчлалтай холбоотой асуудал олон жил яригдсан. Хэрэгжээд явж байгааг том агуулгаар нь харах ёстой гэж бодож байна. Надтай холбоотой асуудлыг шинээр эхэлж байгаа төсөлтэй холбож болохгүй. Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж эхлээгүй байгаа төсөл рүү халдах нь сайн зүйл биш. Нөгөө талдаа энэ төдийлөн хангалттай төсөл биш.

ӨМӨЗО гэхэд олон сая ам.долларын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын цогцолбор байгуулсан. Гэтэл бид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг анх удаа Монгол Улсад авч байна. Тэгсэн хэр нь үүнийхээ эргэн тойронд маргаан болгож байгаа нь харамсалтай. Миний өгсөн саналууд МАН-ын бүлгийн даргад байгаа. Сонирхож байвал тэр саналыг та бүхэн үзээрэй.

-Бэрх тосгон 3,000 гаруй хүн амтай атал Орхон аймгаас ч илүү төсөв тавьсан шалтгаан юу байв?

-Тэр бол дулааны станцын хөрөнгө оруулалт. Дулааны станц хөлдөх гэж байгаа. Үүнийг Ерөнхий сайд газар дээр нь очиж ажиллаад шийдсэн асуудал. Өнгөрсөн жил хөлдөлт үүссэн.

Бэрх, Бор-Өндөр, Тахилгат гээд тосгон сум биш учраас дандаа хөрөнгө оруулалтын гадна үлдэх нь бий. 3,000 хүнтэй тосгон хөлдчихвөл амаргүй нөхцөл байдал үүснэ гэдэг утгаар Ерөнхий сайд өөрийнхөө ажиллах хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Тэгэхээр Ерөнхий сайдын эрхэнд би халдах эрхгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баярт (202.9.42.125)
    Битгий худлаа хуцаад бай хамгийн их долигонуур хутгуур худалч популист чам шиг этгээдүүд улс орныг сүйрүүлж байна
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 28 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 53 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 7 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 10 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 13 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 31 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 16 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 17 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 28 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 24 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 57 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top