x

Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн гэв

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийт, судлаач, эдийн засагчдын дунд өнөөдөр хэлэлцүүллээ. Ирэх оны мөнгөний бодлогод Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг тусгажээ. 

Тодруулбал, Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд ирэх онд инфляцыг тогтворжуулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Түүнчлэн банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлэх юм. Мөн банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн шинэтгэл хийж санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулахыг зорьж байгаа аж.

Ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлт хадгалагдах учир гадаад, дотоод секторын тогтвортой байдлыг хангах, валютын ханшийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарчээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.5 хувийн өсөлттэй гарсан. 2019 онд улсын төсөв алдагдалгүй гарах хүлээлттэй байна, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн зэргээс үзэхэд төгрөгийн ханш сулрах эрсдэлгүй” хэмээв.

 АНУ, Хятадын худалдааны маргаан дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаатай холбоотой улс орнууд дотооддоо хариу арга хэмжээ авч эхэлснийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцолсон юм. 

Тэрбээр: “Ойрын хугацаанд бид гадаад өрийн эргэн төлөлтийг дунд хугацаанд анхаарч шийдвэрлэх ёстой. Энэ хүрээнд макро эдийн засгийн суурь бодлогуудыг бэлдэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажлууд хийнэ. Монголбанк гадаад эрэлтийн тодорхой бус байдлыг иргэд олон нийт, бизнес эрхлэгчдэд 2018 оны сүүлээс анхааруулж байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь хоёр том гүрний худалдааны маргаан юм. Нэгдүгээрт, энэ үйл явдал манай санхүүгийн зах зээлээр дамжиж хүүнд нөлөөлж байна. Хоёрдугаарт, бусад улс орон валютын ханшаа хөдөлгөж байна. Гуравдугаарт, эрдэс бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Эдгээр гурван үзүүлэлт манай эдийн засагт хамаатай. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засгийн төлөв саарснаар нийт эрэлт саарна. Үүнтэй холбоотой дэлхийн улс орнуудын мөнгөний бодлого, төсвийн бодлогын талаар хэлэлцүүлгүүд болж байна. Нэгэнт гадны хүчин зүйлээс шалтгаалсан нөхцөл байдал үүсэж байгаа учир эдийн засаг бизнесийнхээ төлөвлөлтийг ч үүнтэй уялдуулах шаардлагатай. Жишээлбэл, эрдэс баялгийн үнэ буурлаа ч экспортынхоо хэмжээгээр алдагдлаа нөхөх боломж бий” гэв. 

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 49 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 12 цаг 14 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 12 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 12 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 12 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 12 цаг 52 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 37 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 14 цаг 38 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 14 цаг 49 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 16 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 18 цаг 18 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top