x

Турк Сири дэх цэргийн ажиллагаагаа зогсооно

Курдистаны ажилчны нам хүчнийг гаргах зорилгоор Турк улс Сири дэх цэргийн ажиллагаагаа 120 цагийн хугацаатай түр зогсооно хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үр дүнтэй удирдлага, Турк болон Америкийн бат бөх харилцааны хүчинд хоёр улс Сирид гал зогсоохоор тохиролцсоныг мэдэгдэхэд таатай байна. Турк улс аюулгүй байдлын бүсээс 120 цагийн дотор Курдистаны ажилчны нам хүчнийг гаргахын тулд “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаагаа түр зогсооно” хэмээн М.Пенс цохон тэмдэглэжээ.

“Энх тайвны эх үүсвэр” хүрээнд болж буй бүх цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсооно. Манай Засаг захиргаа Ардчилсан Сирийн хүчинтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд аюулгүй гаргахад нь бид тэдэнд дэмжлэг үзүүлж байгаа. АНУ, Турк Сиритэй залгаа хил дэх энх тайван аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын нийгэмлэгийн түвшинд ажиллаж, энхийн шийдвэрт хүрэх, цаашид аюулгүй байдлын бүс байгуулахаар тохиролцох харилцан үүрэг амлалтаа өгсөн” хэмээн М.Пенс ярьжээ. 

Туркийн эсрэг хориг арга хэмжээ

Туркийн эрх баригчдын эсрэг өмнө нь авсан хориг арга хэмжээгээ АНУ-ын эрх баригчид цуцлахаа зөвшөөрсөн хэдий ч яриа хэлэлцээний үеэр буулт хийгээгүй болохыг М.Пенс онцлон тэмдэглэжээ.

Яриа хэлэлцээний үеэр АНУ ямар буулт хийсэн болон АНУ-ын Хууль зүйн яам Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчиж луйвар үйлдэж, мөнгө угаасан хэмээн Туркийн төрийн “Halkbank” банкийг буруутгасан шийдвэрийн талаарх асуудлыг Турк хөндсөн эсэхийг М.Пенсээс асуужээ. “Турк улс энэ талаарх асуудлыг хэлэлцэж буй асуудлын агуулгаас ангид тавьсан. Энэ хэргийг АНУ-ын Хууль зүйн яам, Өмнөд тойргийн прокурорын газар хариуцаж байгааг би мэдэгдсэн” хэмээн Пенс хариулжээ.

“Гал зогсоох тухай хэлэлцээрт хүрч чадахгүй бол Туркийн эсрэг шинэ өргөтгөсөн хориг арга хэмжээ авахаа АНУ-ын Ерөнхийлөгч тодорхой ойлгуулсан. Энэ 5 өдрийн дотор бид шинэ хориг арга хэмжээ авахгүй. Гал бүрэн зогсоох тохиролцоонд хүрвэл бид Туркийн хэд хэдэн албан тушаалтан, байгууллагын эсрэг энэ долоо хоногт авсан хориг арга хэмжээгээ цуцлах болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 39 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 6 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top