x

Итали парламентын гишүүдээ цөөрүүлснээр 1 тэрбум евро хэмнэнэ

Италийн парламент парламентын доод болон дээд танхимын гишүүдийнхээ тоог цөөрүүлэх тухай хуулийн төсөл батлаад байна. Доод танхимын төлөөлөгчдийн тоог  630-аас 400, дээд танхим буюу Сенатчдын тоог 315-аас 200 болгон бууруулжээ.  

Парламентын дээд болон доод танхимд эрс шинэчлэлт явуулах амлалт аваад байсан, Италийн хамтарсан засгийн газрын гол хүчин болох Таван Од намынхан амлалтандаа хүрч, тус улсын төлөөлөгчдийн танхмын гишүүд 230 суудлаар,  Сенатын танхим 115 суудлаар цөөрөхөөр болоод байна. 

Энэ өөрчлөлт нь төрийн зардлыг хэмнэхэд ихээхэн тус болно гэж үзэж байгаа юм. Таван од намаас  твиттер хуудсандаа парламентын гишүүдийг тоог танах хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр Итали улс ирэх 10 жилийн хугацаанд 1 тэрбум еврог хэмнэнэ гэж мэдэгдлээ. Парламентын нэг гишүүнд дунджаар 230 000 евро, сенатын нэг  гишүүнд 249 600 еврог зарцуулдаг байна. Энэ шинэчлэлтээр парламентын доод танхимын гишүүдэд зарцуулж байгаа төсөв жилд 52 сая еврогоор багасах бол сенатын гишүүдэд зарцуулдаг мөнгө 28 сая еврогоор танагдах юм.  

Хуулийн төсөл дараагийн сонгуулиас хойш буюу 2023 оноос хэрэгжиж эхэлнэ. Харин шүүмжлэгчид парламентын доод болон дээд танхимын гишүүдийн тоог эрс цөөрүүлж байгаа нь ардчиллыг сулруулж, лоббичидын төрийн өндөр албан тушаалтанд нөлөөлөх боломж нэмэгдэж байна хэмээн шүүмжилжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 2 цаг 7 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 3 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 4 цаг 17 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 10 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 20 цаг 3 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 21 цаг 44 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 22 цаг 14 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 22 цаг 33 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top