x

Нью-Йоркт дэлхийд алдартай 10 эмэгтэйн хөшөөг босголоо

Америкийн Нью-Йорк хотод  дэлхийн алдартай арван эмэгтэйд зориулсан хүрэл хөшөөг бариад байна. Нью-Йорк хот дахь хөшөөнүүдийн ихэнх нь эрэгтэйчүүдэд зориулагдсан байдаг учраас ийнхүү алдарт эмэгтэйүүдийн хөшөөг босгож, жендерийн  тэгш байдлыг сурталчлахыг зорьжээ.

Нийгэм дэхь эмэгтэйчүүдийн манлайллын үлгэр дуурайлал болсон арван эмэгтэйн хүрэл хөшөөг даваа гарагт олон нийтэд танилцууллаа. Америкийн телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфрэй болон Африкийн Зимбабве улсын эрдэмтэн, охид эмэгтэйчүүдийн боловсролын  төлөө тэмцэгч Терерай Трент зэрэг дэлхийд танигдсан эмэгтэйчүүдийн хөшөөг босгоод байна. Опра Уинфрэй болон Трент нараас гадна Байгаль экологийн төлөө тэмцэгч Жэйн Гүддол, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцлээрээ нэрд гарсан, зохиолч, хөтлөгч Жэнит Мок, Америкийн химич Трэйсе Дайсон, зохиолч Шерил Стрэйд, гимнастикч Габриэль Дуглас гэсэн алдарт эмэгтэйчүүд ч багтаж байгаа юм. Тэгш эрхийн төлөөх эдгээр хөшөөг барих төслийг Австралийн хосууд болох уран бүтээлч Гилли болон Марк Счаттнер нар санаачлан хэрэгжүүлсэн юм байна. Эхнэр, нөхөр хоёр Нью-Йорк дахь алдарт хүмүүст зориулан босгосон хөшөөнүүдийн гурав хүрэхгүй хувь нь л эмэгтэйчүүдийнх байгааг онцолжээ. 

Эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоог таниулах, сурталчлах үүднээс ийнхүү төслөө хэрэгжүүлэхээр шийджээ. Зимбабве улсын эрдэмтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Терерай Трент л гэхэд  эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх дуу хоолой болж ирсэн юм. Зимбабве улсын эгэл хөдөө нутагт өссөн Трент хүүхэд байхдаа жендерийн ялгаварлан гадуурхалтаас үүдэж сургуулиасаа хасагдаж байсан юм. Гэвч тэрээр бие даан уншиж, бичин сурч байжээ. Үүгээр зогсохгүй Терерай Трент 1998 онд АНУ-ыг зорьж, тэндээ магистр болон докторантын зэрэг хамгаалж байжээ. Нэрт Хөтлөгч Опра Уинфрэй Зимбабве улс дахь охид, эмэгтэйчүүдийн боловсролын төлөө тэмцэгч Трентэд 1.5 сая америк долларын хандивыг 2011 онд өгч байсан юм. Энэ хандивыг мөнгийг Зимбабве улсад бага сургууль барихад зарцуулжээ.

MNB.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 20 цаг 48 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 21 цаг 19 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 21 цаг 25 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 21 цаг 31 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 22 цаг 56 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 23 цаг 2 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 23 цаг 11 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top