Нийгэм

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Онцгой байдлын байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо "ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.
2025-06-02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Зургаадугаар сарын 02-ны даваа гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-06-02

Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаанд оржээ
Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагч сургуулийн хаалганд цохигдож, баруун нүдэндээ гэмтэл авсан тухай дуудлага мэдээлэл 2025 оны тавдугаар сарын 27-ны өглөө 10:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
2025-05-30

Нэг настай хүүхдээ осгоож амь насаа алдахад хүргэсэн эхэд хоёр жилийн хорих ял оноов
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан шийтгэх тогтоолын тоймыг тус шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг 2025 оны тавдугаар сарын 29-нд олон нийтэд танилцууллаа.
2025-05-30

Нийслэлийн төрийн байгууллагуудын ажлын цаг өглөө 7:00 цагт шилжлээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажилтнууд 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн өглөөний 7:00 цагаас оройн 16:00 цаг хүртэл ажиллахаар болов. Энэ тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталж, уг зохицуулалт энэ оны наймдугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ.
2025-05-30

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд зарим авто зам хаана.
2025-05-30

Буянт голын зусланд гарах айл өрхүүдээс зөвшөөрөл авч, хураамж төлж эхэллээ
Ховд аймгийн төвөөс гурваас дөрвөн километрийн зайд орших Буянт голын дагуу зуны улирал эхэлмэгц иргэд зусланд гарч эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд ч мөн адил дулаарлыг даган Буянт голын эргээр зуслах зорилготой айл өрхүүд тавдугаар сарын гучин буюу өнөөдрөөс эхлэн хөдөлгөөнд оржээ.
2025-05-30

Лексус машин урсгал сөрсөн бичлэг цахим орчинд тарж, жолоочид хариуцлага тооцлоо
Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын хорин есний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв өргөөний баруун талын зам дээр “Лексус” маркын автомашин урсгал сөрөн хөдөлгөөнд оролцож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тус үйлдэл нь олон нийтийн анхаарлыг татаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн тул Тээврийн цагдаагийн албанаас шуурхай шалгажээ.
2025-05-30

2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр цахилгаан шугамын засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 30-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан шугам сүлжээнд засвар хийх тул хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу:
2025-05-30

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах “Сэлбэ сэргэлт” төсөл хэрэгжиж байна
Сэлбэ голын даланг хүчитгэх, урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд түшиц хана барих ажил өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 км нь хийгдээд байна. Натур орчмоос эхлэн нийт 1.4 км урт, 4–4.5 метр өндөр төмөр бетонон хийцтэй хананы ажил ирэх зургаадугаар сарын 30-нд бүрэн дуусах төлөвтэй байна.
2025-05-30

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд болно
Монгол Улсын Дээд шүүх 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр нийт шүүгчийн хуралдаан болон шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулахаар товлолоо. Хуралдаанаар шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх юм.
2025-05-29

“Дархан бэр”, “Уран бэр” зэрэг хүйсэд суурилсан арга хэмжээнээс татгалзах чиглэл өглөө
Жендэрийн Үндэсний Хорооноос “Дархан бэр”, “Уран бэр” гэх мэт хүйсэд суурилсан агуулга бүхий арга хэмжээнүүд нь хүний эрх, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалд харшилж байгаа тул төрийн бүх шатны байгууллагууд ийм санаачилга, үйл ажиллагаанд оролцохгүй байх чиглэл өгчээ.
2025-05-29

Нийслэлд явган хүний замыг шинэчлэх ажлыг иж бүрнээр эхлүүлжээ
2025 онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд нийт 186.839 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажил хэрэгжиж байна. Тус ажлыг зөвхөн хучилтын шинэчлэл төдий бус, инженерийн дэд бүтцийн бүрэн тохижилттой хамтатган гүйцэтгэж байгаа нь онцлог юм.
2025-05-29

Монголын цэнхэр дуулгатнууд дэлхийн энх тайвны төлөө хоёр арван жилийн турш үүрэг гүйцэтгэж байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей 2003 онд гаргасан A/57/129 дугаар тогтоолоор тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон зарлаж, энэ өдрийг энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх, тэдний үйлсийг олон нийтэд сурталчлах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улс ч мөн 2012 онд Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор энэ өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон юм.
2025-05-29

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно. Мөн олон салбарт чухал арга хэмжээнүүд өрнөх юм.
2025-05-29

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Цогт сумын мод үржүүлгийн газартай танилцлаа
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат энэ сарын 28-нд Цогт сумын Баянтоорой тосгонд ажиллаж, “Ихэр марал” нэртэй мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
2025-05-29

Тавдугаар сарын 29-нд цахилгаан хязгаарлах хуваарь
2025 оны тавдугаар сарын 29-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын ажилтай холбогдуулан дараах байршилд түр хугацаанд цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид хэрэглээгээ урьдчилан төлөвлөн зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас анхааруулж байна.
2025-05-29

Ахмад настны сувиллын зардлын жишиг үнийг шинэчлэн тогтоов
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмад настны сувиллын үйлчилгээнд төрөөс олгох дэмжлэгийн жишиг үнийг шинэчлэн тогтоолоо. Ахмад настны тухай хуульд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн сувилалд сувилуулах үед олгох эрхийн бичгийн 50 хувийн дэмжлэгийг 416 мянган төгрөгөөр тогтоожээ. Харин хүндэт донор ахмад настанд энэ дэмжлэг 100 хувь буюу 832 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.
2025-05-28

“Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймаг анх удаа зохион байгуулна
Барга угсаатны түүх, соёл, урлаг, уламжлалт зан заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Баргажин-2025” олон улсын наадмыг энэ оны наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар боллоо. Наадмыг зохион байгуулах эрхийг энэ удаа Төв аймаг анх удаа авч, барга угсаатны соёлыг нутгийн иргэд, залуу хойч үед өвлүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.
2025-05-28

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар есөн байршилд засвар, тохижилтын ажил ид үргэлжилж байна. Тухайлбал, тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайн хоёр талд нийт 5012 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
2025-05-28
