x
Нийгэм
Сэлбэ дэд төвд “20 минутын хот” концепцийн бүтээн байгуулалт эхэлж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамарсан “20 минутын хот” төслийн жишиг болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-ний Пүрэв гарагт албан ёсоор эхэлнэ. Уг төсөл нь нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэгцээг 20 минутын зайд төвлөрүүлсэн ухаалаг хот төлөвлөлтийн жишиг хэлбэр юм.
2025-05-26
Эрчим хүчний гудамжны замын өргөтгөл, засвар үргэлжилж байна
Эрчим хүчний гудамж дагуух авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас “ТЭЦ-IV”-ийн зүүн уулзвар хүртэлх хэсэгт инженерийн дэд бүтцийн сувагчлалын ажил хийгдэж, хөдөлгөөнийг хэсэгчлэн нээжээ. Тодруулбал, уурын шугам, дулааны шугамын сувагчлал, холбооны шугамын хамгаалалтын хонгилын ажил хийгдэж, мөн далангийн өргөсгөлт, ухмалын ажил, гео тор дэвсэлт, хөрсний дүүргэлт зэрэг суурь бүтцийн ажлууд дуусчээ.
2025-05-26
АТГ: нэг долоо хоногт 101 гомдол, 907 хэргийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-25-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 101 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Эдгээрийн дотор 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16-д нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна. Мөн 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 61 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
2025-05-26
Хилийн боомтуудын 2025 оны зургаадугаар сарын ажиллах хуваарь
Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны зургаадугаар сард агаарын болон авто, төмөр замын хилийн боомтуудын түр хаах өдрүүд болон ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Энэ хугацаанд дараах өөрчлөлтүүд гарахаар байна:
2025-05-26
Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.26)
11:00 цагт: “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас “Хайр” гар зургийн уралдааныг гурван насны ангилалд зохион байгуулах талаар Зайсан скуэрт мэдээлэл өгнө.
2025-05-26
Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь (2025.05.26)
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 26-ны Даваа гарагт дараах хаяг, бүсүүдэд цахилгаан шугам сүлжээнд засвар хийх тул түр хугацаанд цахилгаан хязгаарлагдана. Иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхэн хэрэглээгээ урьдчилан зохицуулна уу.
2025-05-26
Зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Монгол Улсад гадаадын өндөр, дээд хэмжээний зочид, төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, хамгаалалт, зохицуулалт хийхээр болсныг албаныхан мэдэгдлээ.
2025-05-26
Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар Сэлэнгэ аймаг дахь хойд хилийн боомтуудаар нэвтэрсэн зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомт болон Төмөр замын Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор нийт 205.1 мянган хүн нэвтэрчээ.
2025-05-23
Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа
Нийгмийн халамжийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох яамд, Ази хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн даатгалын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.
2025-05-23
Дорноговь аймгийн эмч нар явуулын амбулаторийн үзлэгийг сумдад зохион байгуулж байна
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй явуулын амбулаторийн баг орон нутгийн иргэдэд зориулсан эрүүл мэндийн цогц үзлэг, тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэх ажлыг эхлүүллээ.
2025-05-23
“Богд уул” сувиллыг төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор шийдвэрлэв.
2025-05-23
Гадаадын 6694 иргэнийг хяналт шалгалтад хамрууллаа
Хяналт шалгалтаар 273 зөрчлийг илрүүлж, 335 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 4 улсын 134 иргэнийг албадан гаргажээ. Албадан гаргасан иргэдийн 117 нь БНХАУ-ынх, 14 нь ОХУ-ынх, 3 нь бусад улсынх байгааг Гадаадын иргэн харьяатын газар мэдээлэв.
2025-05-23
Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.23)
10:00 цагт: Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Корпорейд зочид буудалд болно.
2025-05-23
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт нийслэлд эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны биечлэн хаах иргэдийн бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс эхлүүлээд байна. Уг сургалтад нийслэлийн есөн дүүргээс ирсэн иргэд хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн материаллаг бааз дээр зохион байгуулж байна.
2025-05-22
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажил дуусч, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ. Харин үргэлжлүүлэн уг хэсгийн хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчлэхээр болсон байна.
2025-05-22
Ховд аймгийн хүн ам 2024 онд 91 мянга давж, өсөлттэй гарлаа
Ховд аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан 2024 оны жилийн эцсийн мэдээгээр тус аймгийн нийт хүн ам 91,229 болж, өмнөх оноос 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь тус аймагт тогтвортой хүн амын өсөлт ажиглагдаж буйг илтгэж байна.
2025-05-22
Дорнод аймгийн Хан уулыг энэ сарын 29-нд тахина
Дорнод аймгийн шүтээн болсон түүхэн хүндэтгэлт газар болох Хан уулын тахилга энэ сарын 29-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү тахилга нь Хэрлэн голын урд орших тал нутгийн томоохон уул Хан ууланд жил бүрийн заншлаар өргөгдөж ирсэн бөгөөд Халхын Махасамади цэцэн хан Шолойн үеэс уламжлалтай гэгддэг.
2025-05-22
Том оврын тээврийн хэрэгсэл хашлага мөргөж эвдэлсэн хэргийг ТЦА шалгаж байна
Өнөөдөр 08:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны автомашин авто замын барилга байгууламж болох хашлага мөргөн эвдэлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Уг зөрчилтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг тогтоон, ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлага тооцох ажиллагааг эхлүүлсэн байна.
2025-05-22
Алдарт эхийн одонгоор 14 мянга гаруй ээж шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” нэг болон хоёрдугаар зэргийн одон гардууллаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн хүрээнд гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хэрэгжсэн байна.
2025-05-22
Сүхбаатар дүүргийн Денверийн гудамжны 1.4 км авто замыг түр хааж шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Денверийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км урт авто замд засвар, шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор түр хугацаанд хэсэгчлэн хаах болсныг холбогдох байгууллагууд мэдээллээ.
2025-05-22
69 70 71 72 73 74 75
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 58 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 0 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 1 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 3 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 7 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 9 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 11 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 34 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 41 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 42 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 45 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 47 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 53 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 54 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 56 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 55 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 56 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 56 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 58 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top