x

Хилийн боомтуудын 2025 оны зургаадугаар сарын ажиллах хуваарь

Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны зургаадугаар сард агаарын болон авто, төмөр замын хилийн боомтуудын түр хаах өдрүүд болон ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Энэ хугацаанд дараах өөрчлөлтүүд гарахаар байна:

Агаарын замын боомт:

  • Чингис хаан: Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Монгол-Оросын хилийн боомтууд:

  • Алтанбулаг (авто зам): Өдөр бүр 24 цагаар ажиллана.

  • Сүхбаатар (төмөр зам): Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.

  • Эрээнцав (төмөр болон авто зам): Цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Тэс, Боршоо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх боомтууд:

    • Зургаадугаар сарын 1 – Хүүхдийн баяраар;

    • Зургаадугаар сарын 11 – Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр;

    • Зургаадугаар сарын 12, 13, 14 – Оросын өдөр тохиосон тул тус өдрүүдэд түр ажиллахгүй.

Монгол-Хятадын хилийн боомтууд:

  • Замын-Үүд (төмөр зам): Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.

  • Булган: Цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Даян: Зургаадугаар сарын 1-20, 26-наас 7 дугаар сарын 10 хүртэл ажиллана.

  • Бусад авто замын боомтууд болох Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга зэрэг боомтууд:

    • Зургаадугаар сарын 1 (Хүүхдийн баяр),

    • Зургаадугаар сарын 11 (Бурхан багшийн Их дүйчэн өдөр) тус тус амарна.

Хилийн боомтын түр хаалтын хугацаа нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудын хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд зохицуулагдсан болно.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 11 цаг 44 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 11 цаг 45 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 11 цаг 46 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 11 цаг 58 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 12 цаг 2 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 13 цаг 12 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 13 цаг 48 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 13 цаг 52 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 15 цаг 55 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 16 цаг 0 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 16 цаг 2 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 16 цаг 5 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 16 цаг 12 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 16 цаг 17 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 17 цаг 39 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 17 цаг 46 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 18 цаг 11 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 18 цаг 13 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 18 цаг 14 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 18 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top