Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй явуулын амбулаторийн баг орон нутгийн иргэдэд зориулсан эрүүл мэндийн цогц үзлэг, тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэх ажлыг эхлүүллээ.
Уг багт дотрын, хүүхдийн, мэдрэлийн, эмэгтэйчүүдийн, арьсны, чих хамар хоолойн, эхо, уламжлалт болон мэс заслын эмч нар багтаж, орон нутгийн иргэдэд төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмч нар эхний өдөр Хатанбулаг суманд ажиллаж, нийт 484 үзлэг хийж, таван төрлийн өвчнийг илрүүлэн, шаардлагатай эмчилгээ, оношилгооны зөвлөгөө, чиглүүлэг өгсөн байна.
Эрүүл мэндийн газрын явуулын баг аймгийн нийт 12 суманд очиж ажиллах бөгөөд сум бүрд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөөг орон нутагт нь үзүүлэх зорилготой. Энэ нь иргэдийг цаг хугацаа, зардал гаргалгүйгээр эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй хүргэх чухал алхам болж байна.
Эх сурвалж: Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар