x
В.Орбаныг Москвад айлчилна гэж мэдээлжээ
В.Орбаныг Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто айлчлалд дагалдан явах аж. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Европын удирдагчид санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоог /ЕХ/ ээлжлэн даргалж байгаа улс ЕХ-ны нэрийн өмнөөс ОХУ-тай хэлэлцээ хийх эрхгүй гэжээ. "Европын Зөвлөл Орос бол түрэмгийлэгч, Украин бол хохирогч гэж маш тодорхой тодорхойлсон. Украин улсгүйгээр Украины талаар ямар ч яриа хэлэлцээ хийх боломжгүй" гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. 
2024-07-05
Морин хуурын олон улсын наадам Өмнөговь аймагт болно
Энэ сарын 16-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхлэх уг наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан бөгөөд тус наадам долоо хоног үргэлжилнэ. Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд анх байгуулагдсанаас хойш энэхүү олон улсын наадмыг тогтмол зохион байгуулсан юм.
2024-07-05
Копа Америка 2024: Аргентины шигшээ баг хагас шигшээд шалгарлаа
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 5 /TASS/. Америк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод Аргентины шигшээ баг Эквадорын багийг хожсоноор тус тэмцээний хагас шигшээд шалгарсан эхний баг боллоо.  
2024-07-05
Пак Сүн Ү: Улаанбаатар хотын метроноос гадна нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулна
Тодруулбал, Улаанбаатар хотод метро байгуулахад БНСУ-ын “Дова инженеринг” компанийн түншлэл зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Гэрээнд тус компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
2024-07-05
Шавь нараа уруу татаж, нэгнээс нь хүүхэдтэй болсон багш эмэгтэй Британийн шүүхээс ял сонсов
Өсвөр насны хоёр шавьтайгаа дотно харилцаа тогтоож, нэгнээс нь хүүхэдтэй болсон багш эмэгтэйд Британийн шүүх өчигдөр 6.5 жилийн хорих ял оноожээ. 30 настай Ребека Жоинес эхний хохирогчтой бэлгийн харилцаатай нь илэрч, цагдаад шалгагдаж байхдаа хоёр дахь хохирогчтой дотносож, улмаар жирэмсэн болсон юм байна.
2024-07-05
ХХ зууны шилдэг роман "Тунгалаг Тамир" франц хэлээр хэвлэгдлээ
XX зууны шилдэг бүтээл Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг франц хэл рүү орчуулан олны хүртээл болгон, албан ёсоор худалдаалж эхэллээ. "Тунгалаг Тамир" романыг Францын монгол судлаач, докторантур оюутан Тифэн Канн орчуулсан бөгөөд тэрбээр өдгөө Бямбын Ринченгийн "Үүрийн туяа" романыг франц хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа ажээ.
2024-07-05
Эмээлтээс Хүй долоо чиглэлийн аюулгүйн тойргийн 1.1 километр замын засвар энэ сарын 8-нд дуусна
Баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 километр авто зам шинэчлэлтийн ажлыг 2024 оны долдугаар сарын 8-ны өдөр бүрэн дуусгахаар ажиллаж байгааг УБЗАА-наас мэдээллээ.
2024-07-05
Москва хотын агаарын халалт 1917 онд бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлтээ давлаа
Лхагва гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын агаарын температур Цельсийн 32.7 хэм хүрсэн нь 1917 онд бүртгэгдсэн жилийн энэ өдрийн хамгийн өндөр халалтаас хагас хэмээр давсан байна. Өмнө нь 1917 оны долдугаар сарын 3-ны өдөр хамгийн их халж байсан гэсэн үг юм.
2024-07-05
Бэлэн мөнгөний хайрцгийг таглаж, төлбөрийг гар дээрээ авч байсан автобусны жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ
Нийтийн тээврийн төлбөрийг картаар эсвэл тусгай бэлдсэн хайрцагт бэлэн мөнгөөр хийх боломжтой. Гэтэл Ч:54 “Яармагийн эцэс-Баянхошуу” чиглэлд үйлчилгээнд ажиллаж байсан жолооч бэлэн мөнгө хураах хайрцгийн мөнгө хийдэг хэсгийг наалддаг туузаар таглаж, зорчигчоос гар дээр бэлэн мөнгө авч байсан зөрчил гаргасан  байна.
2024-07-05
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилно
УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр үргэлжлэн хуралдаж буй. Долоодугаар сарын 2-ны өдрийн Анхдугаар чуулганд шинэ гишүүд тангараг өргөсөн бол өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга нарыг сонгосон. Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүдийн томилох асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг түр завсарлага авсан билээ.
2024-07-05
Х.Нямбаатар: Метроны нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 14 буудалтай. Уг шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэнэ
“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын захирагч Х.Нямбаатар "Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Улаанбаатарын анхны метроны зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан өдрөөс цаг хугацаа тоологдож эхэлнэ. Зөвлөх үйлчилгээний компаниудын үүрэг, хариуцлага эхэлнэ. Цаашид энэ онд багтаж EPC тендерийн сонгон шалгаруулалтыг хийх шаардлага тулгарч байгаа. 
2024-07-05
У.Хүрэлсүх: Олимпод оролцсон нийт тамирчдад мөнгөн урамшуулал олгоно
"Парис 2024" зуны олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсэж, төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.
2024-07-05
Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ
“Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тадвдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.
2024-07-05
Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.
2024-07-05
МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонгов
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд өнөө өглөө хуралдав. Тус хурлаас УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатарыг дэвшүүлэхээр тогтсон байна. УЗ-ийн энэхүү шийдвэрийг бүлгийн хурлаар хэлэлцээд дэмжсэн байна.
2024-07-05
Их Британийн парламентын сонгуульд сөрөг хүчин түүхэн ялалт байгуулсан нь тодорхой боллоо
Пүрэв гарагт Их Британид парламентын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Санал тоолох ажил үргэлжилж байгаа ч үр дүн урьдчилсан байдлаар тодорхой болжээ. Уг сонгуульд Кир Стармерын тэргүүлдэг сөрөг хүчин Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхий сайд Риши Сунакын тэргүүлдэг эрх баригч Консерватив нам түүхэн ялагдал хүлээсэн байна.
2024-07-05
"Халалтын дараа усархаг бороо орвол үер болох магадлалтай"
Цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
2024-07-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
2024-07-05
Ногоон автобусны гэх А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал үргэлжилж байна
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дэргэд байрлах коллежийн танхимд өчигдөр эхлээд буй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас хохирогч болон иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилнэ. Уг хурлаас хэргийн холбогдогч нарын гэм бурууг шүүх хурлын тов гарна. Шүүхийн танхимд багтахгүй байгаа учир уг коллежийн танхимд явагдаж байгааг эх сурвалж тайлбарлав.
2024-07-05
АНУ-ын ерөнхийлөгч оройн 8:00 цагаас хойш ажлаа зогсоож, ахиу унтаж амрахаар болжээ
Лхагва гарагт Ардчилсан Намаас сонгогдсон мужийн захирагч нартай Цагаан ордонд уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ажил, амьдралын шинэ хуваариа танилцуулсан тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
2024-07-05
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 3 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 8 цаг 55 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 9 цаг 11 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 9 цаг 40 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 10 цаг 34 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top