
ҮЙЛ ЯВДАЛ: Олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулна
Туушин зочид буудалд
09:00 цагт “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023” үндсэн үзүүлэлтийн тархаалтын семинар болно.
Цаг уур, орчны шинжилгээний хурлын танхимд
10:00 цагт “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялах вэ?” судалгааны үр дүнг танилцуулна.
2024-07-05

Казахстанд шар усны үерийн улмаас хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, тусалсанд талархал илэрхийлэв
Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 4-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-тай уулзлаа.
2024-07-05

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нийслэлд 53.3 хувьтай бүртгэгджээ
Энэ оны эхний хагас жилийн хугацаанд прокурорын байгууллагаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр хүчирхийлэл үйлдсэн 429 хэрэгт хяналт тавьжээ.
2024-07-04

Гадаадын 310 мянга гаруй жуулчин эхний хагас жилд иржээ
Тоон мэдээллийг харахад 2023 оны энэ үеийнхээс олон жуулчин ирсэн бөгөөд сүүлийн 3 хоногт гэхэд 14730 жуулчин ирсэн байна. Тэдгээр жуулчдын 30 хувь нь ОХУ, 26,2 хувь нь БНХАУ, 22,2 хувийг БНСУ-ынх гэдгийг БОАЖЯ мэдээллээ.
2024-07-04

Ж.Безос хувьцаагаа дахин заржээ
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 4 /BBC/. “Амазон” компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн асан Жефф Безос компанийнхаа хувьцааг дахин заржээ. Энэ удаад тэрбээр 5 орчим тэрбум ам.доллароор хувьцаагаа зарсан гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) мэдүүлсэн байна.
Тэрбээр долоодугаар сарын 2-ны өдөр 25 сая ширхэг хувьцааг 4.93 тэрбум ам. доллароор зарсан байна. SEC-т мэдүүлсэн баримт бичгээс үзвэл Ж.Безос хоёрдугаар сард 50 сая ширхэг хувьцаагаа 8.458 тэрбум ам.доллараар заржээ. Өнгөрсөн онд тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын эцэс гэхэд “Амазон” компанийн 50 сая хүртэлх ширхэг хувьцааг зарж магадгүй гэж мэдэгдэж байв.
2024-07-04

"Тавантолгой түлш"-ийн Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна
Урсгал засварын ажлыг энэ сарын 25-нд бүрэн дуусгаж, ирэх сарын 1-нээс шугам залгаж, түлш үйлдвэрлэж эхэлнэ.
2024-07-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй өнөөдөр Астана хотноо уулзлаа.
2024-07-04

Өнөө шөнө баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөртөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжилнэ үү.
2024-07-04

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 1969 онд анх байгуулагдан өдгөө 55 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж 12000 гаруй эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрдүүлж буй орон нутгийн ууган сургуулиудын нэг юм.
Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр 3 удаа амжилттай магадлан итгэмжлүүлж, 2017 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, 2018 оноос суралцагчдад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлж, сургалтын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг тус тус хэрэгжүүлэн “Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
2024-07-04

Г.Ууганбаяр: Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан
Үндэсний их баяр наадам дөхөж буйтай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 26, хурдан морь унаж байхдаа дөрөв, мөн 11 хүүхэд гол, усанд живж амь насаа алдсан юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатайг Комиссын Гомдол, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар онцоллоо.
2024-07-04

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Гэвч ашиглалтад ороогүй зургаан жил болсон юм.
Тус өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлага 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч компани болох “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзсан байна.
2024-07-04

Нэтфликсийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Жо Байденд нэрээ татахыг уриаллаа
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний дараа Жо Байдены ажиллах чадварт эргэлзэх хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа.
Энэ мэтгэлцээний үеэр 81 настай Байдены гаргасан үйлдэл, биеэ авч явах байдал түүний сэтгэцийн эрүүл мэнд хэвийн биш болсныг харуулсан юм.
2024-07-04

"Төрийн өмчийн сургуулийн 848 хүүхэд олон улсын шалгалтын оноогоо ЭШ-ын оноотой дүйцүүлсэн нь нэмэгдсэн үзүүлэлт"
Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-өөс 2024 оны Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл өглөө.
Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Энэ жил өмнөх жилүүдийн адилаар шууд засалтын шилэн технологийг ашиглаж шалгалт өгч дууссан даруйд нь дүн оноог шууд мэдээлдэг системээр харуулах юм байна.
2024-07-04

Ерөнхийлөгч нар ДЦС-3-ын шинэчлэл, төмөр зам, хийн хоолойн асуудлаар ярилцлаа
Уулзалтаар “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар ярилцжээ.
2024-07-04

Хэт халуунд жирэмсэн эмэгтэйчүүдийн баримтлах зөвлөгөө
Ойрын үед хэт халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэргийлэхийг жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгойлон анхааруулж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөгөөг өгч байна.
2024-07-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгчтэй уулзав
Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг онцоллоо.
2024-07-04

Авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх замыг нээлээ
Авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх гурван км авто замын хучилтын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ.
2024-07-04

Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлагадаа байлгахыг хүсч байна
С.Өнөр: Парламентын суудлын 54 хувийг эзэмшиж буй МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь улс төрийн болон хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм.
2024-07-04

Амралт, аялал зугаалгын үеэр гол, усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоор 2 хүүхэд, 3 том хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Аврах ангийн алба хаагчид голын уснаас 7 том хүний цогцсыг гаргажээ.
2024-07-04

Хүмүүнлэгийн тусламж түгээх ажил үргэлжилж байна
Өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зудад өртсөн малчин эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх ажил орон нутагт үргэлжилж байна.
2024-07-04
