x

Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлагадаа байлгахыг хүсч байна

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар олонх болсон Монгол Ардын Нам(МАН) бусад нам эвсэлтэй зөвшилцөх, дараагийн Засгийн Газар(ЗГ)-ыг байгуулах асуудлаар ажлын хэсэг гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан "Тасралтгүй боловсрол судалгааны институт"-ийн судлаач, АНУ-ын Корнеллийн их сургуулийн нийтийн удирдлагын магистр Сүхбаатарын Өнөртэй ярилцлаа. 

-Энэ жилийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, эрх баригч нам дахин олонх боллоо. МАН эвслийн Засгийн газар байгуулах тухай асуудал ярьж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

-1992 оноос хойш манай улс ес дэх УИХ буюу парламентаа байгууллаа. Өнгөрсөн 32 жилийн турш эрх барьж буй хүчин парламентын 80-аас дээш хувийг буюу "супер" олонхыг 24 жилийн турш бүрдүүлсэн. Үндсэндээ 32 жилийн 24 нь "супер" олонхын засаглалтай байсан. 

Үлдсэн найман жилд нь сөрөг хүчин 30 хувь давсан суудалтай байсан байна. Монголчууд хэзээ ч эрх барьж буй намд нийт саналын 50-аас илүү хувийг өгч байгаагүй. Мажоритар гэх сонгуулийн тогтолцооноос болж нэг нам хэт олонх болчихдог.

Санал гээгдэж буй энэ согогийн залруулахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлсэн. Үр дүн нь маш тэнцвэртэй гарч, УИХ солонгорсон. Гэтэл гэнэтхэн гурван том нам хоорондоо эвсэх тухай асуудал гарч ирлээ. Ард түмэн сөрөг хүчинтэй байлгахаар саналыг хувааж, тэнцвэржүүлсэн.

МАН, АН, ХҮН нам хоорондоо эвсэх тухай ярьж байгаа нь парламентын сөрөг хүчин, хяналт гэх зүйлийг үгүй хийж байгаа юм. Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно гэсэн үг. 

-Парламентын хяналт гэж яг юуг тодорхойлж байна вэ. Энэ зүйлийг олон нийт юу гэж ойлгох вэ?

-Эрх баригч буюу Засгийн газрыг бүрдүүлсэн нам УИХ-д хууль өргөн барих үед сөрөг хүчин хэр сайн хууль оруулж ирсэн бэ гэдгийг хянаж байдаг. Хэрэв эрх баригч маш сайн хууль оруулж ирсэн бол сөрөг хүчинтэйгээ хамт батална. Сэжигтэй, муу хууль оруулж ирвэл эцсийн мөчид сөрөг хүчин ажлаа хийж, ард түмэнд хандах, батлахгүй байх арга зам хэрэглэдэг. 

Техникийн хувьд энэ гурван нам нийлээд "супер" эвсэл бүрдүүлбэл цөөн хэдэн хувь гишүүн эсрэг санал гаргаж, үг хэлж болох хэдий ч  бүтцийн хувьд эвссэн намууд нэгнийхээ эсрэг юм ярьж чадахгүй. Засгийн газраа унагахгүй хамгаалахын тулд зарим нэг хууль дээр нүдээ аниад өнгөрөөх магадлал өндөр.

Иргэд парламентыг шууд хянаж чадахгүй. Зөвхөн сөрөг хүчнээр дамжуулж парламентын үйл ажиллагааг хянах боломжтой. Парламент ямар нэг асуудлыг хүч түрж шийдэж байна уу гэдгийг эцсийн мөчид сөрөг хүчин хянадаг. Үүнийг парламентын хяналт гэж тодорхойлж болно. 

-МАН төсөл хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэх учраас эвсэх байр суурийг илэрхийлсэн. Улсын эрх ашигт тохирох том төсөл, хөтөлбөрүүдийг заавал эвсэж хийх ёстой гэж ойлгуулах нь зөв үү? 

-Төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэдэг нийт иргэдэд таалагдах ёстой. Улсын нийтлэг эрх ашигт нийцэх учиртай. Жишээлбэл, шинээр цахилгаан станц барина гэвэл эсэргүүцэх хүмүүс бараг гарч ирэхгүй байх. Учир нь эрчим хүчний хараат байдлаас гарах асуудалд сөрөг хүчний хамааралгүйгээр ард түмэн дэмжинэ. Иймэрхүү зүйлд намууд эвсэхгүйгээр зөвшилцөл үүсгэдэг.

Гэтэл зөвшилцлийг заавал эвсэж Засгийн газар байгуулснаар үүсдэг зүйл хэмээн олон нийтэд тайлбарлаж буй нь маш буруу. Эрх барьж буй нам болон сөрөг хүчин дундын нэг үнэт зүйлтэй буюу тэр нь бүх монголчуудын хүсэл эрмэлзэл түүн дээр үндэслэн байгуулсан төр юм. Сөрөг хүчин гэхээр эрх баригчдаа санаатайгаар унагаадаг зүйл биш. Том төсөл, хөтөлбөрүүд нь явах ёстой бол сөрөг хүчин, эрх баригч хоёр заавал эвсэхгүйгээр хоорондоо зөвшилцөөд ажиллаж болно.

УИХ-ын тухай хуульд олонх, цөөнх гэж заадаг ч, угтаа бол эрх баригч, сөрөг хүчин л гэж хоёр хуваагдах ёстой. Олонх бүрдүүлсэн нь эрхээ барина, цөөнх нь сөрөг хүчин болж хяналтаа хэрэгжүүлэх учиртай. Гэвч эрх баригч нь цөөнхөө Засгийн газартаа оруулчихвал, цөөнх нь сөрөг хүчин байх боломжгүй. 

-"Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно" гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу? 

-МАН, АН эвсээд парламентад 87 хувийг эзэлчихвэл Засгийн газраас орж ирсэн хуулийг бараг л хяналтгүйгээр батлах дээрээ тулна. Хяналт байсан ч тэр нь сөрөг хүчинтэй байхаас хэд дахин сул байх болно. Тэд хамтдаа эвслийн Засгийн газарт орчихсон учраас "энэ хуулийг батлахгүй бол сайдаас чинь зайлуулна, Засгийн газраа тараана" гэдэг байдлаар АН-ыг шахаж эхэлнэ. 

Энэ тохиолдолд АН-аас эвсэлд орсон сайд нар "Засгийн газраас гарвал сайд байхаа болино" гэж МАН-ын шахаанд орж эхлэх магадлалтай. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт элсүүлж аваад өөрийнхөө удирдлага дор байлгахыг хүсэж байна. Үндсэндээ сайдын суудлаар урхидах гэхэд хилсдэхгүй, улс төрийн тактик, стратеги явж байна.

Тэгэхээр эвслийн Засгийн газарт АН-ынхан ороод ирвэл манай улсын парламент маш сул сөрөг хүчинтэй болж эхэлнэ гэсэн үг. Сул сөрөг хүчин парламентын хяналтыг алдагдуулдаг. 

-Дэлхийн улс орнуудад ямар тохиолдолд эвслийн Засгийн газар байгуулагддаг вэ? 

-МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь парламент дахь хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм. Нэг нам парламентад 50-аас дээш хувийн суудал авч чадаагүй тохиолдол гарцаагүй эвсдэг. Нэг нам олонхоо бүрдүүлж чадаагүй бол жижиг намууддаа эвслийн Засгийн газар байгуулах санал тавьдаг. 

50 хувиас дээш парламентын суудал авсан нам эвслийн Засгийн газар байгуулах тохиолдол маш ховор. Их Британид 2015 онд Дэвид Камерүний Консерватив нам 50.8 хувийн санал авсан. Хэдий олонх болсон ч эвсэл байгуулсан. Гэхдээ ердөө 1.2 хувийн суудал авсан Либерал ардчилсан намтай л эвссэн. 

Гэтэл парламентын суудлын 54 хувийг эзэмшиж буй МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь улс төрийн болон хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм. Түүхэн талаас харвал 50 хувиас дээш суудал авсан нам сөрөг хүчинтэйгээ зөвхөн дайн дажинтай үед эвссэн тохиолдол байдаг. Үүнийг их эвсэл гэж нэрлэдэг. Өнөөдөр манай улсад дайны нөхцөл үүсээгүй. Геополитикийн хувьд эмзэг нөхцөл үүсэж болзошгүй ч, энэ нь их эвсэл байгуулах хэмжээний том асуудал биш юм. 

2008 оны долдугаар сарын 1-нд үймээний улмаас Ерөнхийлөгч онц байдал зарлаж байсан удаа бий. Энэ үед МАХН УИХ-д 45 суудалтай ч АН-д эвсэх санал тавьж байсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2008 оныг энэхүү эвслийг тодорхой хэмжээнд зөвтгөж болно. Гэтэл өнөөдөр бид эвсэл ярина гэдэг бол парламентын дотоод хяналт, эрх мэдлийн хяналтын зарчмаас ухарч байна гэсэн үг.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 3 цаг 57 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 5 цаг 4 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 5 цаг 22 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 5 цаг 24 мин Сэрэмжлүүлэг 5 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 5 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 5 цаг 28 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 5 цаг 30 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 5 цаг 31 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 6 цаг 32 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 6 цаг 35 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 6 цаг 42 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 6 цаг 52 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 6 цаг 52 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 6 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 9 цаг 17 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 9 цаг 32 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 10 цаг 18 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 10 цаг 22 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 10 цаг 36 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top