x

"Төрийн өмчийн сургуулийн 848 хүүхэд олон улсын шалгалтын оноогоо ЭШ-ын оноотой дүйцүүлсэн нь нэмэгдсэн үзүүлэлт"

Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-өөс 2024 оны Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл өглөө. 

Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 

Энэ жил өмнөх жилүүдийн адилаар шууд засалтын шилэн технологийг ашиглаж шалгалт өгч дууссан даруйд нь дүн оноог шууд мэдээлдэг системээр харуулах юм байна. 

Мөн элсэлтийн шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаа хуучин 2.6 жил байсан бол энэ жилээс 2.8 жил буюу шалгалт өгсөн өдрөөс эхлээд 33 сарын хугацаанд тухайн дүн оноо нь хүчинтэй байхаар болжээ. 

Долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн элсэгч нь: 

  • Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас 
  • Элсэлтийн шалгалтын батламж хуудас 
  • Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлсэн зэрэг гурван төрлийн батламж хуудсыг E-mongolia-с болон БҮТ-ийн сайтаас хэвлэж авах боломжтой юм байна. 

Энэ жил нийт 1,657 нь шалгуулагч олон улсын шалгалтын дүн оноогоо элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг гаргаж батламж хуудсаа аваад байгаа аж. Үүнээс IELTS, SAT-н шалгалтуудаар хамгийн олон элсэгч оноогоо дүйцүүлсэн байна. 

Дүйцүүлэх журам хэрэгжиж эхэлсэн үе буюу 2022 онд нийт 591 шалгуулагч дүйцүүлж байсан бол өнгөрсөн жил 1,259 зэргээр жил ирэх тусам өсөж тэр дундаа төрийн өмчийн сургуулийн хүүхдүүд олон улсын шалгалт өгөх сонирхол нь нэмэгдэж байна гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат онцолж байв. 

Олон улсын шалгалтын дүн оноогоо дүйцүүлсэн төрийн өмчийн сургуулийн 848, төрийн бус өмчийн 758 элсэгч байгаа аж.   

 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 27 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 7 цаг 47 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 7 цаг 51 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 7 цаг 55 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 2 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 8 цаг 51 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 8 цаг 51 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 8 цаг 54 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 10 цаг 48 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 11 цаг 45 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 11 цаг 50 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 11 цаг 55 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 12 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 19 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 22 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 28 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 32 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 35 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 13 цаг 59 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 5 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top