x

Их Британийн парламентын сонгуульд сөрөг хүчин түүхэн ялалт байгуулсан нь тодорхой боллоо

Пүрэв гарагт Их Британид парламентын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Санал тоолох ажил үргэлжилж байгаа ч үр дүн урьдчилсан байдлаар тодорхой болжээ.

Уг сонгуульд Кир Стармерын тэргүүлдэг сөрөг хүчин Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхий сайд Риши Сунакын тэргүүлдэг эрх баригч Консерватив нам түүхэн ялагдал хүлээсэн байна.

Тухайлбал парламентын доод танхимын 650 суудлын 410-ыг Хөдөлмөрийн нам, 131-ийг Консерватив нам авсан нь тодорхой болжээ.

Хөдөлмөрийн нам дангаараа засгийн газар байгуулахад 326 суудал хангалттай юм.

Сүүлийн 14 жил засагласан Консерватив намын хувьд 1906 оноос хойш Нийтийн Танхимд хамгийн бага суудал авсан тохиолдол болж байна.

Стармерын нам энэ удаагийн сонгуульд “Change” уриатай оролцож, улс орны өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын саналыг татаж чаджээ.

Тухайлбал амьжиргааны өндөр өртөг, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, цагаачлалын урсгал, Brexit-ийн дараах хямрал зэрэг хэд хэдэн эмзэг асуудал Консерватив намын засаглалын жилүүдэд үүссэн юм.

Ерөнхий сайд Риши Сунак өөрийн засаглалын жилүүдийг сонгуулийн түүхэн ялагдлаар өндөрлүүлэхээр болж байна.

Хөдөлмөрийн намын хувьд 18 жил сөрөг хүчин байсны эцэст 1997 онд Тони Блэйрийн удирдлага дор парламентын доод танхимд 418 суудал авч байсан нь өмнөх хамгийн том ялалт юм.

 

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 18 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 21 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 22 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 24 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 26 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 47 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 47 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 48 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 49 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 50 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 12 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 14 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 16 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 18 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 19 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 35 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 38 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 39 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top