x

У.Хүрэлсүх: Олимпод оролцсон нийт тамирчдад мөнгөн урамшуулал олгоно

"Парис 2024" зуны олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсэж, төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Олимпод хүч сорихоор оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн хатаа тэнцүүлэн бэлтгэл сургуулалтаа хангасан эрхэм хүндэт баг тамирчин, багш дасгалжуулагч, спортыг дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож олимпын наадмаас 30, паралимпын наадмаас дөрвөн медаль хүртсэн ард түмэн юм.

Манай Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр "Парис 2024"-д зуны 30, паралимпын 17 дахь удаагийн тэмцээнд оролцохоор олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд ес нийт 42 эрх баталгаажуулсан.

Энэ цаг үед Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэстэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэлзүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр дөрвөн төрлийн дэмжих багийг сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллуулж байна.

"Парис 2024" олимп, паралимпт оролцож буй тамирчид та бүхэндээ амжилт хүсэхийн сацуу эрх авсан тамирчин тус бүрд Монгол Улсын Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох болсныг дуулгахад таатай байна.

Олимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдадаа амжилт хүсэж Парисын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг олонтоо мандуулан, Төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлж, ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт өргөж, бахдам сайхан амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье.  

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ. 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол төрийн далбааг олимпын наадмын тугчаар сонгогдсон марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн, паралимпын тугчаар сонгогдсон Э.Содномпилжээ, Б.Оюун-Эрдэнэ нарт гардуулсан юм.  

Үүний дараа Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын наадмын баг тамирчдын бэлтгэлийн хувцасны дээжээс Ерөнхийлөгчид бэлэглэв. 

Ёслолын ажиллагааны төгсгөлд Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тамирчдын төлөөлөл болж Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар үг хэллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 5 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 38 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 10 цаг 54 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 11 цаг 23 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 12 цаг 17 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top