x

Пак Сүн Ү: Улаанбаатар хотын метроноос гадна нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулна

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улаанбаатарт хотыг метротой болгох төслийн эхний шат буюу зөвлөх үйлчилгээний гэрээг өнөөдөр байгууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод метро байгуулахад БНСУ-ын “Дова инженеринг” компанийн түншлэл зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Гэрээнд тус компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Нийслэлээс метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулснаар ОХУ, БНХАУ, БНСУ-ын 4 компани өрсөлдөж, “Дова инженеринг” тэргүүтэй БНСУ-ын компаниудын түншлэл сүүлийн шатанд хамгийн сайн үнэлгээ авч шалгарчээ. Энэ консерциумд БНСУ-ын Солонгосын Үндэсний төмөр зам, Солонгосын төмөр замын корпорац болон “Сүүсон инженеринг” компани багтаж байна. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Японы “Ниппон Коей” компани ажиллах аж.  

 

 

“Дова инженеринг” компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү “Улаанбаатар метро” төслийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр, төслийн эхний шатанд ТЭЗҮ-ийг өөрчлөн боловсруулах, нэгдүгээр шугамыг төлөвлөх, улмаар дизайныг гаргаж, метро тавих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна гэв. Эдгээр ажлыг 75 сарын дотор хэрэгжүүлнэ. Энэ бол бага хугацаа биш. Манай компаниуд туршлагадаа үндэслэж байна. “Дова” гэхэд л 1957 онд байгуулагдсан 67 жилийн түүхтэй, 47 оронд салбартай. Ази, Африк, Латин америкийн орнуудад метро барих төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай.

Бид Улаанбаатарын метроны судалгааг эхлүүлсэн. Метроноос гадна бид нийтийн тээврийн чиглэлийг оновчтой болгож уялдуулах, метроны буудлуудыг барих, газар доорх худалдааны төвүүдийг байгуулах зэрэг дэд бүтцийг тавина гэдгийг мэдэгдлээ.

 

Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км урт зам, 14 буудал байх аж.

 

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотод метро тавих, барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр гараанаас эхэлж байна. Гэрээ байгуулсан өдрөөс эхэлж метро байгуулах ажлын цаг хугацаа тоологдож эхэлнэ гэдгийг онцлон хэлэв.

 

Метроны нэгдүгээр шугамыг нийслэл өөрөө 2029 он хүртэл санхүүжүүлнэ. Урьдчилсан байдлаар метроны эхний шугамын эрчим хүчний хэрэглээ 30МВ байна гэсэн тооцоог гаргасан. Энэ жил Улаанбаатар хот төвийн эрчим хүчний системд өөрийн санхүүжилтээр эрчим хүчний эх үүсвэр нийлүүлнэ гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 23 цаг 18 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 23 цаг 25 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top