x

АНУ-ын ерөнхийлөгч оройн 8:00 цагаас хойш ажлаа зогсоож, ахиу унтаж амрахаар болжээ

Лхагва гарагт Ардчилсан Намаас сонгогдсон мужийн захирагч нартай Цагаан ордонд уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ажил, амьдралын шинэ хуваариа танилцуулсан тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн Байдены хувьд том цохилт болсон юм.

Тэрбээр мэтгэлцээний үеэр индэр дээр үүрэглэж, ухаан санаа нь самуурсан байдалтай байлаа.

Энэ байдал 81 настай Байден дахин дөрвөн жил АНУ-ыг удирдаж чадах эсэхэд эргэлзсэн хүмүүсийн тоог нэмсэн юм.

20 гаруй мужийн захирагчтай уулзахдаа Байден өөрийгөө Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг ялж, улс орноо дахин дөрвөн жил удирдах чадвартайгаа батлан харуулахыг зорьсон бололтой.

Энэ үеэр тэр ухаан санаагаа саруул байлгаж, эрч хүчтэй ажиллахын тулд оройн 8:00 цагаас хойш ямар нэг ажил төлөвлөхгүй байж, ахиу цагаар унтаж, амарч байх болсноо ярьсан тухай тэнд байсан эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн мэтгэлцээний өмнө Байден хоёр ч удаа Европын орнуудад аялсан тул цагийн зөрүүгээс үүдэлтэй нойр алдаж, ядарсан байснаа саяхан тайлбарласан юм.

Лхагва гарагт болсон уулзалтын талаар Цагаан ордон мэдээлэл өгөөгүй байна.

Байдены сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Кэвин Муноз “Ерөнхийлөгч Жорж Буш 9:00 цагт орондоо ордог байсан. Ерөнхийлөгч Обама оройн зоогоо 6:30 цагт барьдаг байсан. Ерөнхийлөгч нар ажил, амьдралын тэнцвэрээ ингэж хангадаг. Жо Байдены хувьд ч адил. Өдрийн хагасыг Truth Social сүлжээнд эдийн засгийн хямрал ярьж, үлдсэн хагасыг нь гольф тоглож өнгөрүүлдэг Дональд Трамптай адилгүй” гэж мэдэгджээ.

Мэтгэлцээнд тааруу үр дүнтэй оролцсоны дараа Ардчилсан Намын зарим хууль тогтоогчид, хандивлагчид Жо Байденыг сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөр нэр дэвшигчид боломж олгохыг уриалаад байгаа.

Гэхдээ Байдены оронд хэн ч нэр дэвшсэн Дональд Трамптай илүү хүчтэй өрсөлдөх баталгаа алга байна.

 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 16 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 19 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 20 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 22 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 24 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 44 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 45 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 46 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 47 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 47 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 10 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 12 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 14 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 16 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 17 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 33 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 36 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 37 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top