x

Х.Нямбаатар: Метроны нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 14 буудалтай. Уг шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэнэ

“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэ үеэр хотын захирагч Х.Нямбаатар "Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Улаанбаатарын анхны метроны зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан өдрөөс цаг хугацаа тоологдож эхэлнэ. Зөвлөх үйлчилгээний компаниудын үүрэг, хариуцлага эхэлнэ.

Цаашид энэ онд багтаж EPC тендерийн сонгон шалгаруулалтыг хийх шаардлага тулгарч байгаа. 

2011 онд хийгдсэн “Soosung Engineering” компанийн ТЭЗҮ, 2014 онд "ЖАЙКА" олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэж, метроны нэгдүгээр шугамыг барих улс төрийн шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Улаанбаатар хотын дэргэдэх төслийн нэгжийнхэн тендерийн баримт бичгийг боловсруулах, ТЭЗҮ-д тулгуурлаж санхүүгийн схемийг гаргах, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх судалгаануудыг хийж, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр PMC буюу метроны зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийг зарласны эцэст БНСУ-ын “Dohwa Engineering” тэргүүтэй түншлэлийн баг шалгарсан юм. Тус компани нь “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудтай түншлэл болж тендерт оролцсон.

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалтыг хийсний дараа хоёр долоо хоногийн турш хэлэлцээрийг хийж, өнөөдөр гэрээг байгуулж байна.

Улаанбаатарын метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урт, 14 буудалтай байхаар төлөвлөсөн байгаа. Метроны дизайны хувьд 11 км нь газар дээр ил буюу гүүрэн байгууламжаар авто замын сүлжээнээс хоёр түвшинд огтлолцохгүй.

Харин хотын төв дотор метрог газар доогуур  явуулах юм. Ингэснээр метроны босго өртгийг бууруулах, түүхэн барилга байгууламжийг унаган төрхийг хадгалж үлдэнэ.

Метроны төслийг эхэлсэн цагаас нийслэл улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа. Улаанбаатар хот татварын болон татварын бус орлогоор метроны төслийг 2029 он хүртэл санхүүжүүлнэ.

Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэх тооцоотой. Улаанбаатар хот энэ жил өөрийн санхүүжилтээр төвийн эрчим хүчний системд 200МВТ-ын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхээр болж байгааг дуулгая.

Улаанбаатар хот дотооддоо бондын арилжаа хийж, 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнээс нийт нэг их наяд төгрөг төвлөрүүлж, 600 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн эрчим хүний найдвартай хэрэглээг хангахад зарцуулах юм.

Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн ЦС-ын 150МВТ эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхээр гэрээлсэн" гэж мэдээллээ.

Улаанбаатарт метро барьж байгуулах багт туслан гүйцэтгэгчээр Япон улсын “Ниппон Коей” компани орж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 35 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 42 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 51 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 15 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 21 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 47 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 47 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 10 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 16 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top