x

Их Британийн эдийн засгийн уналт Ерөнхий сайдын рейтингийг бууруулж байна

Их Британи эдийн засгийн хямралын өмнөх шатанд орж, улмаар Ерөнхий сайд Кир Стармерын засгийн газрын рейтинг огцом буурахад хүрчээ. Сүүлийн хөрөнгө оруулалт, өсөлтийн үзүүлэлтүүд саарч, эдийн засаг III улиралд ердөө 0.1 хувь өссөн нь эдийн засагчдын санааг зовоож байна. Ажлын байрны бууралт 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч, ажилгүйдэл 5 хувь болов. Инфляц зорилтот 2 хувиас давж 3.8 хувьд хүрсэн нь мөн эдийн засгийг дарамтанд оруулж байгаа аж.

Европын холбооноос гарсан шийдвэр болон ОХУ-д тавьсан хоригийн бодлого нь Их Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг доройтуулах шалтгаан болжээ. Европын 400 сая хэрэглэгч бүхий зах зээлд нэвтрэх боломж хумигдсанаар эдийн засгийн өрсөлдөх чадвар суларч байна.

Эдийн засгийн ийм нөхцөлд Стармерын засгийн газар төсвийн орлогыг нэмэхийн тулд татвар өсгөх бодлого баримталж буй. Өнгөрсөн жилд 40 тэрбум фунтын татвар нэмэгдүүлсэн бол ирэх оны төсөлд дахин 26 тэрбум фунт нэмэхээр тусгажээ. Ингэснээр татварын дарамт ДНБ-ний 38 хувь болж, тус улсын түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Засгийн газар ажлын анги руу чиглэсэн татвар нэмэхгүй гэж амласан ч нэмүү өртгийн татварын босгыг царцааснаар олон өрх татварын хөнгөлөлтөө алдаж эхэлжээ.

Мөн ашгийн татвар, хадгаламжийн татвар, цахилгаан машины гүйлтийн татвар зэрэг нэмэлтүүдээр иргэдэд болон бизнесүүдэд дарамт улам нэмэгдэх төлөвтэй. 2031 он гэхэд хөдөлмөр эрхэлэгчдийн 25 хувь нь 40 хувийн татварын ангилалд орох эрсдэлтэй байна.

Төсвийн энэ бодлогын улмаас Стармерын дэмжлэг буурч, түүний чансаа 13 хувьд хүрч уналаа. Шинжээчдийн үзэж байгаагаар татварын өндөр дарамт нь хөрөнгө оруулалтын орчныг муутгаж, Их Британи Европын эдийн засгийн өсөлтөөр хамгийн удаан хөгжилтэй улсуудын жагсаалд орох эрсдэлтэй болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 13 цаг 5 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 14 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 14 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 15 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 16 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 17 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 18 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 19 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 44 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 46 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 46 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 47 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 51 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 43 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 47 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 47 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 49 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 50 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 51 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top