
АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр бууруулжээ
ААН-үүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 авто бензины үнийг 100 төгрөгөөр буулгасан байна. Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгажээ.
2025-05-27

Л.Гантөмөр: Төр дамын наймаанаасаа салах хэрэгтэй байна
Зээлийн хүү буурах ганцхан нөхцөл байгаа, тэр бол инфляци буурах. Инфляцыг бууруулахын тулд төр өөрөө худалдан авалт дээрээ дамын наймаанаас салах хэрэгтэй. Үүнээс салаад хиймэл оюун ухаанд өгчих юм бол яваандаа үнэ буурна.
2025-05-27

Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй
Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна. Түүнчлэн “Дэлхийн тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх хоёр өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
2025-05-27

"Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" ном уншигчдын хүртээл болов
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан нарын хамтын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” бүтээлийг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр “The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” нэрээр орчуулан олон улсын зах зээлд борлуулж эхэллээ.
2025-05-27

АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй
Л.Оюун-Эрдэнийн зовлонг МАН-ын зовлон, МАН-ын зовлонг төрийн зовлон болгохгүйн тулд хамтарсан Засгийн газраас хөөгдсөн АН-ын 42 гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй. МАН гэрээгээ зөрчиж, АН-ыг засгаас хөөх шийдвэр гаргаснаар Хамтарсан Засгийн газрын потенциаль нэгэнт дууссан. Удсаныг хожсонд тооцдоггүй.
2025-05-27

“Бүтээмж ба Инновац-UB 2025” форумд нийслэл, орон нутгийн төрийн байгууллагууд туршлагаа хуваалцаж байна
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд “Бүтээмж ба Инновац–UB 2025” нэртэй харилцан суралцах арга зүйн форумыг зохион байгуулж, нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын сайн туршлагыг тодруулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
2025-05-27

Монгол бөхчүүд зуны башёд амжилттай барилдав
Японы мэргэжлийн сумо бөхийн 2024 оны зуны башё буюу Нацү башё өндөрлөж, Монголын 20 бөх таван зиндаанд барилдсанаас 13 нь качигоши буюу тавиас дээш хувийн амжилт үзүүллээ. Энэ нь ирэх долоодугаар сарын чансаанд ахих хангалттай үзүүлэлт болж байна.
2025-05-27

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 17 хоногийн дараа эхэлнэ
Насанд хүрэгчдийн жүдо бөхийн 2024-2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-нд эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 85 орны 490 гаруй шилдэг жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Б.Хишигбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд нийт 18 тамирчнаа илгээхээр бэлтгэл хангажээ.
2025-05-27

Франц, Вьетнам хоёр 9 тэрбум еврогийн гэрээ байгууллаа
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Вьетнамд хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улс 9 тэрбум еврогийн өртөг бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Макрон сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “гэрээ нь агаарын тээвэр, төмөр зам зэрэг чухал салбаруудыг хамарсан өргөн хүрээний хэлэлцээр” болсон хэмээн онцолсон байна. Энэ нь батлан хамгаалах, нисэхийн болон эрчим хүчний салбар дахь хоёр орны бат бөх түншлэлийг харуулж буйг тэрбээр цохон тэмдэглэжээ.
2025-05-27

Б.Бат-Өлзий, Э.Батмагнай нар бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Монголын үндэсний бөхийн холбооноос 2024-2025 оны улирлаас эхлэн бөхчүүдэд чансааны оноо олгож буй шинэчлэл үр дүнгээ өгч эхэллээ. Намрын нээлтээс хойш өнөөдрийг хүртэл улс, аймгийн цолтой бөхчүүдийн дунд нийт 39 барилдаан зохион байгуулагдсан бөгөөд чансааны оноогоор тэргүүлэгчид тодорчээ.
2025-05-27

Токио хотын залуус манга-кафед хоноглож байна
Япон улсын нийслэл Токио хотод 200 мянга орчим хүн тогтмол амьдрах сууцгүй болж, зарим нь орон гэрийн оронд манга-кафед хоноглох явдал түгээмэл болжээ. Манга-кафе буюу номын сан бүхий интернет кафе нь зөвхөн зугаа цэнгэлийн газар биш, харин түр орогнох байршил болж хувирсан байна.
2025-05-27

Яагаад АНУ дэлхийн дайнд гол үүрэг гүйцэтгэсэн талаар Трамп тайлбар хийв
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтад АНУ хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдэв. Тэрээр энэ байр сууриа Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй фашизмын эсрэг ялалтын талаар ярилцах үедээ илэрхийлсэн тухайгаа дурджээ.
2025-05-27

OnlyFans платформыг 8 тэрбум доллараар худалдах хэлэлцээ өрнөж байна
Эротик контент түгээдэг дэлхийд танигдсан OnlyFans платформыг АНУ-ын Forest Road хөрөнгө оруулалтын компанийн тэргүүлдэг хөрөнгө оруулагчдын бүлэг худалдан авахаар хэлэлцэж байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ. Наймааны үнийг 8 тэрбум ам.доллар гэж үнэлсэн бөгөөд энэ нь дижитал платформын хувьд өндөр дүнтэй хэлцэлд тооцогдож байна.
2025-05-27

Хятадад 1200 кг даацтай дроны анхны нислэгийг хийжээ
Хятадын баруун хойд нутагт нисгэгчгүй тээврийн зориулалттай CH-YH1000 хэмээх дроны анхны туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэсэн талаар албан ёсоор мэдээлжээ. Энэхүү нисгэгчгүй онгоц нь логистикийн зориулалтаар бүтээгдсэн бөгөөд Хятадын дотоодын инженерчлэлийн хүчин чармайлтыг харуулсан чухал амжилт гэж үзэж байна.
2025-05-27

Дани тэтгэврийн насыг 70 хүргэх хуулийг баталлаа
Данийн парламент тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлж, эцэстээ 70 нас хүргэх шийдвэрийг албан ёсоор баталжээ. Энэхүү шинэ журам нь 1970 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш төрсөн бүх иргэнд хамаарах бөгөөд үе шаттайгаар хэрэгжинэ.
2025-05-27

Ордны эргэлтээр Л.Оюун-Эрдэнийг огцруулж байна, одоо тогтолцооны эргэлт рүү марш!
Монгол Улс хүн ам цөөтэй, парламентын засаглалаас өөр сонголтгүй. Парламент нь төрөл бүрийн дуу хоолой илэрхийлдэг, нэг талаас эмх замбараагүй, улс төрийн ёс зүйгүй мэт байх нь нэг ёсны дархлаа. Парламент нь цөөн гишүүнтэй, тэр гишүүд нь дуугүй номхон байх нь Монгол Улсын хувьд онохоосоо алдах магадлал ихтэй.
2025-05-27

Баруун болон төвийн нутгаар аадар бороо, шороон шуургатай байна
Өнөөдөр баруун нутгийн ихэнх хэсгээр 08:00-20:00 цагийн хооронд үүлшинэ. Харин бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орох магадлал бага байна. Гэсэн ч баруун аймгуудын зарим нутгаар болон төвийн аймгуудын баруун хэсгээр аадар бороо, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
2025-05-27

OpenAI Сөүл хотод оффис нээж, Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Хиймэл оюун ухааны дэлхийн тэргүүлэгч компани болох Америкийн OpenAI байгууллага өөрийн олон улсын дэд бүтцээ өргөжүүлэх хүрээнд Өмнөд Солонгост анхны салбар оффисоо Сөүл хотод байгуулахаар болсноо өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.
2025-05-27

Нийтийн албанд нэр дэвшигч 649 иргэний ашиг сонирхлыг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд нийт 649 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгасан талаар мэдээллээ. Эдгээрээс 323 нэр дэвшигчийн мэдүүлгийг бүрэн хянан шийдвэрлэсэн бол үлдсэн 326 нэр дэвшигчийн мэдээлэл одоогоор шалгалтын шатандаа үргэлжилж байна.
2025-05-27

“УИХ-ын цом 2025” тэмцээн эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “УИХ-ын цом” шилжин явах цомын төлөөх спортын тэмцээн 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон УИХ-д тайлангаа шууд өгдөг байгууллагуудын албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан зохион байгуулж байна.
2025-05-27
