x

“Бүтээмж ба Инновац-UB 2025” форумд нийслэл, орон нутгийн төрийн байгууллагууд туршлагаа хуваалцаж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд “Бүтээмж ба Инновац–UB 2025” нэртэй харилцан суралцах арга зүйн форумыг зохион байгуулж, нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын сайн туршлагыг тодруулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Форумын талаар НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн менежер Т.Батзаяа мэдээлэхдээ, болзолт уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний шатанд орон нутгаас тэргүүний арга барилаа ирүүлсэн бол, хоёрдугаар шатны форум тавдугаар сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотод болж байна хэмээн онцолжээ. Энэ шатанд 9 дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлага танилцуулагдаж байна.

Форумын үндсэн зорилго нь төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.

Түүнчлэн, форумын хүрээнд оролцогч албан хаагчдад Улаанбаатар хотын онцлог, төрийн байгууллагуудын бүтэц, хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгөхөөс гадна дараах сэдвээр мэргэжлийн сургалтууд орж байна. Үүнд:

  • “Харилцан суралцах арга зүй”,

  • “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”,

  • “Цахим орчны боломжийг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь”,

  • “Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”,

  • “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах арга зүй”,

  • “20 минутын хот” концепц ба Улаанбаатарын хөгжлийн индекс,

  • “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” зэрэг байна.

Ийнхүү энэхүү арга хэмжээ нь төрийн албанд шинэ арга барил, бүтээлч шийдлүүдийг нэвтрүүлэх, үндэсний хэмжээнд сайн туршлагаа түгээх чухал суурь болж байна.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл, НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 50 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 26 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 30 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 34 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 38 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 40 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 44 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 3 цаг 51 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 3 цаг 55 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 18 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 24 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 5 цаг 50 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 5 цаг 51 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 5 цаг 53 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 14 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 15 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 39 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 40 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 41 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 44 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top