x

Токио хотын залуус манга-кафед хоноглож байна

Япон улсын нийслэл Токио хотод 200 мянга орчим хүн тогтмол амьдрах сууцгүй болж, зарим нь орон гэрийн оронд манга-кафед хоноглох явдал түгээмэл болжээ. Манга-кафе буюу номын сан бүхий интернет кафе нь зөвхөн зугаа цэнгэлийн газар биш, харин түр орогнох байршил болж хувирсан байна.

Орон сууцны үнэ Японд сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, байрны түрээс залуусын цалин хөлстэй тэнцэхгүй болжээ. Жишээлбэл, хотын төвд байрлах жижигхэн урланг сард дунджаар 80 мянган иенээр түрээслэх бол хотын захад ч 50–70 мянга орчим иен шаардлагатай. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьдралын наад захын зардлыг ч нөхөж чадахгүй байгаа тул олон залуус тогтмол орон гэргүй, манга-кафе, 24 цагийн дэлгүүр, тэр ч бүү хэл гүүр, барилгын дээвэр дээр шөнийг өнгөрөөх болсныг мэргэжилтнүүд онцолжээ.

Зарим нь бүр орон гэргүй амьдралдаа дасан зохицож, үүргэвчиндээ бүхий л хэрэгцээтэй зүйлээ авч явах болсон байна. Жишээлбэл, Ишида гэх нэгэн эр сүүлийн таван жилийн хугацаанд 500 гаруй айлд хоногложээ. Тэрээр ганцаардсан хөгшчүүдтэй харилцаж, тэдэнд хань болохын сацуу өөрөө ч хоног төөрүүлдэг бөгөөд тэдэнтэй хамт оройн хоол идэж, ярилцах нь хөгшчүүдийн хувьд ч сэтгэлийн дэм болдог гэж ярьсан байна.

Орон сууцны хүртээмжийн энэ хямрал Японд 1990-ээд оны эдийн засгийн уналтаас хойш гүнзгийрсэн бөгөөд өнөөдөр ялангуяа залуусын дунд амьдрах орчин, санхүүгийн боломжийн зөрүү асар их болжээ. Төрөөс орон сууцны хөтөлбөр, түрээсийн дэмжлэг үзүүлэх бодлого нэн яаралтай шаардагдаж буйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: Gazeta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 9 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 32 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 39 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 54 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 10 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 16 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 27 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 30 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 42 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 44 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 48 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 50 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 55 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 46 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 6 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 0 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 6 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 10 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 11 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top