x

АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр бууруулжээ

АИ-92 автобензины үнийн нэмэгдлийн талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 авто бензины үнийг 100 төгрөгөөр буулгасан байна. Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгажээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-“Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон байсан ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс  баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа бензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн.

Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан. Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн. Бид бүхний зүгээс “Дөрөвдүгээр сарын  29-нд авсан үнээр дизель түлшний  үнэ хэрэглээний үнэ дээр  100 ам.доллараар буурсан байхад бусад бусад төрлийн түлшний үнийг яагаад буулгадаггүй юм бэ гэдэг асуудлыг тавьсан. “Шунхлай” компаниас эхлээд АИ-92 -оос бусад төрлийн түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэдэг мэдээлэл ирсэн.

Үнэ нэмсэн асуудалд салбар яамны зүгээс шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд,  Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг. Ард иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслээд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bayraajoke (202.126.89.44)
    Shataachmaar sdanuud we shataachihna shvv ai
    2025 оны 05 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 40 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 16 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 20 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 23 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 28 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 30 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 33 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 3 цаг 40 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 3 цаг 45 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 7 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 14 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 5 цаг 39 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 5 цаг 41 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 5 цаг 42 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 3 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 5 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 28 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 29 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 31 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 33 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top