
Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв
Украин улс Оросын эсрэг дайн эхлээд дөрвөн жил үргэлжилж буй энэ үед хүн амын бууралт, гадаад дүрвэлтийн хямралтай нүүр тулгарч байна. Ийм нөхцөлд тус улсын парламент шинээр хууль баталж, хоёр буюу түүнээс олон иргэншилтэй байхыг хуулиар зөвшөөрөх болсныг зарлалаа. Өмнө нь Украины хууль ёсоор зөвхөн ганц иргэншлийг зөвшөөрдөг байсан бөгөөд хэн нэгэн Украинд иргэн болохыг хүсвэл өөр улсын иргэншлээ заавал татгалзах шаардлагатай байв.
2025-06-20

Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Зорилго 4 буюу хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Үүний нэг нь арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.3.3-д туссан “Компанийн дотоод орчинд шүгэл үлээх орчны талаарх өөрийн үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулан бизнес эрхлэгчдэд түгээх ажил юм.
2025-06-20

БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр орны хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал алхмыг хийлээ.
2025-06-20

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна
Монгол Улсад Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Онцгой байдлын алба нь 2004 онд Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан юм.
2025-06-20

Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын төслийн талаар харилцан санал солилцов.
2025-06-20

Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна
Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдож саатуулагдах, цаашлаад олон жилийн хорих ял авсан тохиолдол цөөнгүй гарч байна.
2025-06-20

АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын ByteDance компанийн эзэмшилд байдаг TikTok олон нийтийн сүлжээг тус улсад бүрмөсөн хаах эцсийн хугацааг дахин 90 хоногоор сунгасан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдлээ.
2025-06-20

“Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна
Домогт “Лос-Анжелес Лейкерс” сагсан бөмбөгийн клубыг бараг хагас зууны турш удирдсан Бассын гэр бүл эзэмшлээ шилжүүлэх хэлцэлд орж буйг ESPN.com мэдээллээ. Тус гэр бүл клубыг анх 1979 онд ердөө 67.5 сая ам.доллараар худалдан авч байсан бол одоо ойролцоогоор 10 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр шинэ эзэнд шилжих гэж байна.
2025-06-20

Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ
Европ даяар “хэт олон жуулчин”-ы эсрэг эсэргүүцлийн давалгаа өрнөж байна. Орон нутгийн иргэд олноор ирж буй жуулчид нь орон сууцны үнийг хөөрөгдөж, өөрсдийг нь өөрийнх нь дүүргээс шахан гаргаж байгааг гомдоллон, эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Associated Press агентлаг энэ талаар мэдээлжээ.
2025-06-20

Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шульц захидал илгээжээ.
2025-06-20

Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна
Түүхэн баримтаас үзэхэд эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар байгалийн гамшигт нэрвэгдсээр ирсэн байдаг. Тийм ч учраас манай улсын хувьд байгалийн гамшигтай тэмцэх асуудлыг өнгөрсөн зууны тавь, жараад оны үеэс эхлэн төрийн бодлогын хэмжээнд авч үзэх болсон байна.
2025-06-20

Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа
Нийслэлийн замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажил туршилтын шатандаа явж байна. Уг туршилтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийж байгаа бөгөөд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр танилцлаа.
2025-06-20

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8648, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 691, гэрээр 1154, эдгэрсэн 6796, Хавьтал 63052, нас баралт 7 байна.
2025-06-20

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа
Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурал баталлаа.
2025-06-20

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
2025-06-20

АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ
Иран-Израилийн хурцадмал байдал улам гүнзгийрч буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цохилт өгөх эсэх шийдвэрийг хоёр долоо хоногийн дотор гаргана гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт өчигдөр буюу пүрэв гарагт мэдэгдлээ.
2025-06-20

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долоодугаар сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2025-06-20

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа нар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 19-нд өргөн мэдүүллээ.
2025-06-20

Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ
Дулааны станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, “ДЦС-3”-т онцгой дэглэм тогтоож, БЭТ томилохоор болов.
2025-06-20

Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй
1912 оноос Даншиг наадмыг түдгэлзүүлсэн нь хаантай, таван яам бүхий Засгийн газар, цэрэг армитай тусгаар тогтносон Монголын төр улсад Манжийн үеийнх шиг Даншгийн чуулган хэмээх төрт төст албан бус институтийн эрэлт шаардлага үгүй болсонтой холбоотой. Гэхдээ энэ их наадмын үндсэн хэлбэр 1922 оноос Цэргийн наадмаар уламжлаад өнөөгийн Үндэсний их баяр наадмын суурь болсон билээ.
2025-06-20
