
ХХААХҮ-ийн сайд Сэлэнгэ аймагт ажиллаж, тариалангийн хөрс хамгаалалтын ажлыг шалгав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа тариалангийн талбайн хөрс хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах ажлуудтай газар дээр нь танилцлаа.
2025-08-12

НҮБ-ын Хүүхдийн Сан, Их Британи хамтран Орхонд ногоон жишиг хүүхдийн хөгжлийн төв байгуулна
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол дахь Их Британийн Элчин сайдын яам Орхон аймагт “Ногоон ирээдүй” уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төв нь Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байрлах нийтийн зориулалттай барилгыг нүүрсгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд ээлтэй орчин болгон шинэчлэх юм.
2025-08-12

Аймшигтай тренд: Залуусын дунд хэт их шарлага эрэлттэй болжээ
Мэдээлэлд дурдсанаар, 23 настай Эмили гэх эмэгтэй эцэг эх нь эрүүл мэндийн салбарт ажилладаг учраас наранд шарах эрсдэлийн талаар сайн мэддэг ч, өсвөр насныхаа ихэнхийг цар тахал, дайн, уур амьсгалын өөрчлөлтийн үеэр өнгөрөөсөн тул шарлагын аюул нь өөрт нь бага эрсдэлтэй мэт санагддаг гэж хэлсэн байна. “Юунаас ч үхэл ирнэ” хэмээн тэр ярьжээ.
2025-08-12

Их Дуулгын бас нэг тэмцээн шагналын сангаа дээд хэмжээнд хүргэлээ
АНУ-ын агаарын теннисний нээлттэй аваргын тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний нийт шагналын санг өнгөрсөн оныхоос 15 сая ам.доллараар нэмэгдүүлснээ зарлав. Ингэснээр 2025 оны US Open тэмцээний шагналын сан 90 сая ам.долларт хүрчээ. Тэмцээн өнгөрсөн ням гарагт эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.
2025-08-12

Трамп Орост Путинтэй уулзана гэж мэдэгдэв
2025 оны наймдугаар сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсноо мэдэгдсэн ч, энэ нь алдаж хэлсэн болох нь хожим тогтоогдов. Тэрээр “Би Путинтэй уулзана. Би баасан гарагт Орост очно” хэмээн хэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж, үг алдаж хэллээ гэж дүгнэхэд хүргэжээ.
2025-08-12

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
2025-2026 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэлнэ.
2025-08-12

Ихэнх нутгаар өнөөдөр аадар бороо орж, сэрүүхэн байна
Ихэнх нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл солигдмол үүлтэй байх бөгөөд төвийн аймгуудын зарим газар, говийн өмнөд болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газарт борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.
2025-08-12

Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн саналын явцыг танилцуулав
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-нд 2026 оны улсын төсвийн боловсруулалт болон иргэдээс ирүүлсэн саналын явцыг холбогдох яамдын сайд нараас сонслоо. E-Mongolia болон Засгийн газрын 11-11 дугаарын утсаар явуулсан санал асуулгад 154 мянга гаруй иргэн оролцож, боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлыг хамгийн ихээр онцолжээ.
2025-08-12

АНУ Хятадын бараанд өндөр татвар ногдуулах хугацааг дахин хойшлуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах хугацааг даваа гарагт дахин 90 хоногоор хойшлуулсан талаар Цагаан ордны төлөөлөгч CNBC телевизэд мэдээлжээ. Эдгээр тарифыг мягмар гарагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч Трамп зарлигт гарын үсэг зурж, хугацааг 11 дүгээр сарын дунд үе хүртэл сунгасан байна.
2025-08-12

Малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлэг: Зарим газраар аадар бороо орж, хойд нутгаар сэрүүхэн байна
Хангай, хөвсгөл, хэнтийн уулархаг нутаг, завхан голын эх, хүрэнбэлчир, эг, үүр, орхон, сэлэнгэ, хараа, ерөө, туул, тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн өмнөд хэсэгт 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2025-08-12

Хятадын залуус ажилгүй мөртлөө ажил хийж байгаа дүр үзүүлэн төлбөр төлж оффист суудаг болжээ
Хятадад ажилгүй байгаа залуус нэгэн сонирхолтой хандлагыг үүсгэжээ. Тэд ажилтай мэт дүр үзүүлэхийн тулд компаниудад төлбөр төлж, оффист суудаг болсон байна. Энэ нь эдийн засаг удааширч, залуусын ажилгүйдэл 14 хувиас дээш байгаа хүнд нөхцөл байдалтай холбоотой юм.
2025-08-11

Австрали улс Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэв
Австрали улс ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Ерөнхий сайд Энтони Албанезе мэдэгдлээ. Их Британи, Франц, Канад зэрэг улс орнууд өмнө нь ижил байр суурь илэрхийлсэн юм.
2025-08-11

Японд хоёр боксчин нас барсны улмаас салбарынхан яаралтай хуралдаж байна
Японы боксын спортод болсон эмгэнэлт явдлын улмаас тус улсын холбогдох байгууллагууд энэ мягмар гарагт яаралтай хуралдахаар болсон талаар хэвлэлүүд мэдээллээ. Наймдугаар сарын 2-нд Токиогийн “Korakuen Hall”-д болсон тэмцээнд оролцсон хоёр тамирчин тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан нь салбарын аюулгүй байдлыг дахин сөхөхөд хүргээд байна.
2025-08-11

Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан шинэ маркийн нээлт боллоо
Сүхбаатар дүүргийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой-д зориулан шинэчилсэн “Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт шуудангийн маркийг албан ёсоор нээлээ.
2025-08-11

Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 3,157 нэгж талбарт газар чөлөөлөв
Улаанбаатар, 2025 оны 8-р сарын 11. Гэр хорооллыг орон сууцжуулах, хотын нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3,157 нэгж талбарт газар чөлөөлөлт хийжээ.
2025-08-11

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн барилгын ажлууд 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2025 оны 8-р сарын 11. Улаанбаатар хотод шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн анги танхим, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
2025-08-11

Нийслэл 204 хороонд тохижилтын ажилд зориулж тус бүр 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.
2025 оны 8-р сард Улаанбаатар хотын хэмжээнд бүх 204 хороонд зэрэг тохижилтын ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжиж буй уг санаачилгын хүрээнд хороод тус бүрт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн бие даасан шийдвэр, хэрэгжилтийг дэмжиж буй нь онцлог юм.
2025-08-11

“Weapons” аймшгийн кино Хойд Америкийн бокс-оффисыг тэргүүллээ
Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болдог үйл явдлыг өгүүлсэн “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олж, бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.
2025-08-11

Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл маргааш эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсүүлэх цахим бүртгэл улсын хэмжээнд маргаашаас эхэлнэ гэж Боловсролын яам мэдээллээ.
2025-08-11

Сэлэнгийн онцгойгийн алба хаагчид түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн хугацааны дараа баяраа тэмдэглэлээ
Энэ жил Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэмдэглэлт өдөр болон Улсын их баяр наадмаа умартан, хэдэн сарын турш түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн онцгой жил болж өнгөрөв.
2025-08-11
