
Өмнөд Солонгосын Дээд шүүх “Baby Shark” дууны зохиогчийн эрхийн маргааныг эцэслэн хаалаа
Өмнөх шатны шүүхүүд 2021, 2023 онд “Pinkfong” зохиогчийн эрх зөрчөөгүй гэж үзэж байсан бол Дээд шүүх энэ шийдвэрийг албан ёсоор баталгаажуулжээ.
2025-08-14

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 14 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ өдрийн хуралдааныг даргалсан бөгөөд эхлээд түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
2025-08-14

Таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлжээ. Үнэлгээний хороо дээрх 34 байгууллагын ирүүлсэн саналтай танилцаж, ажлын 15 хоногт багтаан шийдвэрээ гаргах юм.
2025-08-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.
2025-08-14

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Азийн хөгжлийн банк (АХБ) -ны Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнөөдөр (2025.08.14) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал Монгол улс, АХБ-ны хамтын ажиллагааг өрөгжүүлэх хүрээнд байр сууриа илэрхийлж, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Засгийн газрын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг хүслээ. АХБ-тай 2025-2028 онд нийт 24 төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа хийн ажиллаж байгаа юм.
2025-08-14

“Ахлах офицер”-уудын спортын олон төрөлт тэмцээн үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицеруудын дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулж байна.
2025-08-14

Нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулж 2025 оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 19.2 мянган тонн баяжуулсан коксжих, 512.0 мянган тонн 1/3 коксжих, 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
2025-08-14

Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу уул уурхай, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.
2025-08-14

Ойн газар, Хил хамгаалах ерөнхий газар хамтран хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд энэ онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсэг, хил давж орж ирэх, хил давж гарах эрсдэлтэй газруудад түймрээс хамгаалах 10 м өргөн 29,2 км шороон зурвасыг шинээр хийжээ. Мөн 20м өргөн 160 км, 10м өргөн 1249 км урт шороон зурвасыг сэргээгээд байгаа аж.
2025-08-14

Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл нэмэгдсээр байна
Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар /2022-2025/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа тоо нэмэгдсээр байна.
2025-08-14

Сэлэнгэд ахмад холбоочдод төрийн дээд одон, медаль гардууллаа
Алтан гадас одонгоор ахмад холбоочин Ш.Сувдаа, Н.Дашзэвэг, Д.Сүрэнжав нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медаль-иар ахмад нягтлан бодогч Б.Мөнхжаргал, С.Оюунжаргал нарыг тус тус шагналаа.
2025-08-14

Хүүхэлдэй урлаачид уламжлалт өв соёлоо таниулж байна
Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна
2025-08-14

Зөвхөн Роналду ч биш: Алдартнуудын хамгийн үнэтэй хуримын бөгжнүүд
Хөлбөмбөгчин Криштиану Роналду 2016 оноос хойш хамт амьдарч буй Жоржина Родригест албан ёсоор гэрлэх санал тавьж, 30 каратын очир эрдэнийн шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Шинжээчдийн үнэлгээгээр энэ дэгжин гоёлын үнэ ойролцоогоор 5 сая ам.долларт хүрч байгаа аж.
2025-08-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хилийн чанадад БНХАУ-ын Чэндү хотод болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монголын баг тамирчид жюү жицү, пауэрлифтинг, самбо зэрэг төрөлд өрсөлдөж байна.
2025-08-14

Засгийн газар авлигын эсрэг арга хэмжээг эрчимжүүлнэ
Ерөнхий сайдын захирамжаар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига болон албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Ажлын хэсэг байгууллаа.
2025-08-14

Монголын гадаад худалдаа эхний долоон сард 14.3 тэрбум ам.долларт хүрэв
2025 оны эхний долоон сард Монгол Улс нийт 152 улстай худалдаа хийж, экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.долларт хүрлээ.
2025-08-14

Израилийн армийн жанжин штаб Газын хуурай замын ажиллагааг дэмжив
Газын зурваст хуурай замын томоохон ажиллагаа явуулах төлөвлөгөөг өмнө нь эсэргүүцэж байсан Израилийн Батлан хамгаалах хүчний жанжин штабын дарга Эяль Замир лхагва гарагт шийдвэрээ өөрчилж, төлөвлөгөөний үндсэн бүтцийг баталлаа.
2025-08-14

Орон сууцны үнэ өмнөх оноос 14.4 хувиар өсөв
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна.
2025-08-14

“Сэлэнгэ-2025” хамтарсан хээрийн сургуульд бэлтгэл хангаж байна
Монгол Улсын Зэвсэгт хүчин болон ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль ойрын хугацаанд ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт эхлэхээр төлөвлөгдөж байна.
2025-08-14

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 14-ний Пүрэв гарагт Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
2025-08-14
