x

Хүүхэлдэй урлаачид уламжлалт өв соёлоо таниулж байна

“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн”-г Монголын Урчуудын эвлэлийн галерейд өчигдөр нээв.

Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна.

Манай улсад хүүхэлдэйн урлал 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжсөн.

Энэхүү үзэсгэлэн хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна  уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосноороо онцлогтой. Анхдугаар үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлч оролцож, уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар урласан 100 гаруй бүтээлээ танилцуулж байна.

 Хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин 20 жилийн турш уран бүтээлээ хийж буй юм. Тэрбээр хувцас загвар, анимейшн, мастер, кейборг, худалдааны гэхчлэн зургаан нэр төрлийн хүүхэлдэй урладаг. Энэ удаагийн үзэсгэлэнд “gamedoll” загварын “Тэнгэрийн орны хөх халзан морьтой хүрэл эрдэнэ мангас” болон анимейшн загварын өөр нэг бүтээлээрээ оролцож байна.

 

Тэрбээр ярихдаа, “Монгол ахуй соёлоо харуулсан загвартай 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэнг 2006 онд гаргаж байсан. Би одоогоор 3000 гаруй хүүхэлдэй хийгээд байна. Эдгээрийн дийлэнх нь монгол ахуй соёл, уламжлалтай холбоотой. Үзэсгэлэнд тавьсан “Жангар” туулийн дүр болох “Тэнгэрийн орны хөх халзан морьтой хүрэл эрдэнэ мангас” дүрийг 6 жилийн турш бүтээсэн. Ер нь “gamedoll”  нь өөрийн гэсэн зохиолын  дагуу хийдгээрээ онцлогтой. “Жангар”, “Гэсэр”, “Монголын нууц товчоо” зэрэг тууль, үлгэр домгийн түүхийг сонирхож уншиж, сонсохгүй, ер нь бол мэдэхгүй байна. Тэгэхээр хүүхдийн хэрэглээ, хэрэгцээнд нь тохирсон өөрчлөлт хийж, тоглодог тоглоом, үздэг анимейшнээр нь дамжуулан үндэсний бахархалт дүрээ таниулах, уран бүтээлчийнхээ хувьд биет бус өвийг биет өв болгон хойчдоо үлдээхийг зорьсон. Ингэснээр өөрсдийн өв соёлоо үргэлжлүүлэн авч үлдэх боломжтой. Миний хувьд сайн дүрээс сайн зохиол, сайн зохиолоос сайн дүр бүтдэг гэж итгэдэг. Жангар тууль маш олон дүртэй. Одоогоор хүрэл эрдэнэ мангасын дүрийг хийгээд байна. Цаашид түүний 80 мянган зарцын дүрийг хийхийг зорьж байна. Ер нь үндэсний контент болгох ёстой. Ингэхийн тулд багийн системээр хийхээр ажиллаж байна” гэв.

 

Уран бүтээлч Ж.Өнөржаргал, “Энэхүү үзэсгэлэнд Азийн улсуудад түлхүү хэрэглэдэг бөмбөлгөн хөлт хүүхэлдэйгээр оролцож байна. Энэ төрлийн хүүхэлдэй бүх үеэрээ хөдөлдөг, стандарт биетэй ч нүүрний төрхийг нь өөрчилж болдгоороо онцлогтой. Бүх үе нь утсан буюу бөмбөлгөн холбоостой. Нэг хүүхэлдэйг хийхэд хамгийн багадаа 15-20 хоног, ажиллагаа ихтэй бол 6 сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг. Хүүхэлдэй гэдэг энгийн тоглоом биш урлагийн бүтээл юм” гэдгийг тодотгов.

Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал олон нийтийн хүртээл болно. Үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалт зохион байгуулах аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 3 цаг 21 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 3 цаг 24 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 3 цаг 37 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 4 цаг 29 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 5 цаг 46 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 52 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 5 цаг 58 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 6 цаг 17 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 6 цаг 24 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 30 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 37 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 6 цаг 45 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 6 цаг 50 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 6 цаг 55 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 7 цаг 1 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 8 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 7 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 7 цаг 33 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы...
Top