x

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна

Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Азийн хөгжлийн банк (АХБ) -ны Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнөөдөр (2025.08.14) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал Монгол улс, АХБ-ны хамтын ажиллагааг өрөгжүүлэх хүрээнд байр сууриа илэрхийлж, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Засгийн газрын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг хүслээ. АХБ-тай 2025-2028 онд нийт 24 төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа хийн ажиллаж байгаа юм.

Түүнчлэн, Монгол улсын Хөгжлийн банкны засаглалыг бэхжүүлэх, олон улсын стандартын дагуу комплаенсийн чадавхыг сайжруулах хүрээнд Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа онцлоод, АХБ-ны төлөөллийг Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хамтран ажиллахыг урилаа.

АХБ-ны Суурин төлөөлөгч Шэннон Коулин, ЭЗХЯ нь хамтын ажиллагааны урт болон дунд хугацааны бодлого боловсруулж хамтран ажиллах хамгийн чухал түнш гэдгийг онцлоод, төслүүдийн хэрэгжилтэд салбар дундын зохицуулалт хийж, манлайлал үзүүлэн ажиллах болсонд талархал илэрхийллээ. Азийн хөгжлийн банк нь ЭЗХЯ-тай хамтран “Аймаг сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр” (KAPEK) хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацааны алдагдсан боломжуудыг дүгнэлт хийж илүү бодит үр дүнтэй ажиллахаар талууд санал нэгдлээ.

АХБ нь Монгол улсад 1991 оноос хойш 4,14 тэрбум орчим ам.долларын санхүүжилтээр 477 зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 23 цаг 11 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 24 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 35 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top