x

Аймшигтай тренд: Залуусын дунд хэт их шарлага эрэлттэй болжээ

The Guardian сонины мэдээлснээр, залуучуудын дунд шарлага болон наранд бие шарах сонирхол эрс нэмэгдэж, энэ нь аюултай тренд болон хувирч байна. TikTok, Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд “шарлага” гэсэн сэдвийн бичлэг, зургууд олноор нийтлэгдэж байгаа бөгөөд Melanoma Focus гэх буяны байгууллагын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Их Британийн насанд хүрэгчдийн 28 хувь нь наранд бие шарах дуртай бол 18-25 насны залуусын хувьд энэ тоо 45 хувьд хүрсэн байна.

Шинэ үеийнхэн арьсаа илүү борлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ. Зарим нь арьсан дахь мелатонины хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тусгай нэмэлттэй тос, бүтээгдэхүүн ашиглаж, нөгөө хэсэг нь хэт ягаан туяаны индекс хамгийн өндөр үед зориуд наранд гарах болсон байна. Хачирхалтай нь, тэд хэт их наранд шарах нь арьсны хорт хавдар үүсгэдгийг сайн мэддэг ч, борлосон арьсыг эрүүл, сайхан харагдах шинж гэж үзсээр байна.

Их Британийн Эрүүл мэндийн үндэсний алба аюулгүй бөгөөд ашиг тустай шарлага гэж үгүйг онцолж, 11:00-15:00 цагийн хооронд нарны туяанаас зайлсхийх, гадаа гарах тохиолдолд нарны шил зүүх, нарнаас хамгаалах тос хэрэглэхийг зөвлөсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шарлагыг “аюултай” гэж ангилж, гоо сайхны зориулалтаар нарыг ашиглах нь нас богиносгож, арьсны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэгийг анхааруулжээ. Судалгаагаар шарлагын үйлчилгээ нэг удаа авсан хүний меланома тусах эрсдэл, огт орж үзээгүй хүнийхээс 20 хувиар өндөр байдаг байна.

Мэдээлэлд дурдсанаар, 23 настай Эмили гэх эмэгтэй эцэг эх нь эрүүл мэндийн салбарт ажилладаг учраас наранд шарах эрсдэлийн талаар сайн мэддэг ч, өсвөр насныхаа ихэнхийг цар тахал, дайн, уур амьсгалын өөрчлөлтийн үеэр өнгөрөөсөн тул шарлагын аюул нь өөрт нь бага эрсдэлтэй мэт санагддаг гэж хэлсэн байна. “Юунаас ч үхэл ирнэ” хэмээн тэр ярьжээ.

Мөн 29 настай бүжгийн багш “Дөнгөж амралтаас ирсэн юм шиг харагдахын тулд” шарлага авдгаа хэлсэн байна. ДЭМБ шарлагын газруудыг хаахыг тууштай санал болгодог бөгөөд Австрали улсад арилжааны шарлагын үйлчилгээ 10 жилийн өмнөөс, харин Бразильд 2009 оноос хориглогджээ.

Ерөнхийдөө шарлагын өгч буй “хурдан үр дүн” нь залуусын дунд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн засварласан биеийн зургуудыг даган дуурайх үзэгдэлтэй салшгүй холбоотой байна.

Эх сурвалж: The Guardian, Office Life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 15-нд болно 41 мин IKEA-ийн гүйцэтгэх захирал Йеспер Бродин НҮБ-ын дээд комиссарын албан тушаалд нэр дэвшлээ 51 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилгыг шинэчлэн засварлав 54 мин Авлигатай тэмцэх газар 934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 56 мин “Шилжүүлсэн” гэх хуурамч гүйлгээгээр бусдыг залилсан хэрэг дахин бүртгэгдлээ 57 мин Есөнбулаг суманд баригдаж буй цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 90 хувьд хүрлээ 59 мин Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай 1 цаг 47 мин Кабо-Вердегийн шигшээ баг дэлхийн аваргад анх удаа өрсөлдөнө 1 цаг 56 мин Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23-нд олгоно 2 цаг 32 мин БГД-ийн 70-р сургуульд хүүхэд бүрийн оролцоог дэмжих олимпын арга хэмжээ зохион байгуулав 2 цаг 33 мин Дэлхийн экспо үзэсгэлэнд 25 сая хүн оролцож, амжилттай өндөрлөлөө 2 цаг 35 мин Монголд таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ 2 цаг 37 мин Э.Анар: Стэйблкойн, токенжсон хуримтлалыг судалж, турших шаардлагатай 2 цаг 38 мин Монгол, Европын холбоо нэг тэрбум еврогийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна 2 цаг 40 мин 20 жилд хэрэгжүүлсэн төслөө дүгнэж, баримтаа архивт хадгалууллаа 2 цаг 41 мин Пара пауэрлифтингийн дэлхийн аваргад Монголын хоёр тамирчин оролцож байна 2 цаг 43 мин “Асаасан бол унтраа, залгасан бол салга” уриан дор сургалт зохион байгуулав 2 цаг 57 мин Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг сэрэмжлүүлэв 2 цаг 59 мин Өвлийн дугуй хэрэглэснээр автомашины зогсох чадвар 40 хүртэл хувиар нэмэгддэг 3 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав 3 цаг 24 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу...
Top