x

20 жилд хэрэгжүүлсэн төслөө дүгнэж, баримтаа архивт хадгалууллаа

Монголд 20 жил үйл ажиллагаа явуулсан Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллага 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн бүхий 503 нэгж цаасан болон 1350 дижитал баримтыг Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө.

Чех улсын Прага хотод төвтэй тус байгууллага Европын орнууд дахь 300 гаруй салбар болон дэлхийн долоон орны  төлөөлөгчийн газруудаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэхүү байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд боловсрол, хүний эрх, нийгэм хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон эдийн засаг зэрэг олон салбарт 21 төслийг хэрэгжүүлжээ.

Каритас Чех Репаблик ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ж.Дэжидмаа ярихдаа, “Сүүлийн жилүүдэд бид байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр Европын холбооны санхүүжилттэй “Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон “Эдийн засгийн ногоон шилжилт” зэрэг төслийг хэрэгжүүллээ. Монгол Улс анх удаа хуванцар дахин боловсруулах чиглэлээр үндэсний стандарттай болж, орон нутагт хог хаягдлаа зохицуулах жишиг төвийг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байгуулсан. Мөн Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Увс аймагт 1000 гаруй бизнес эрхлэгчийг ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулж, олон нийтийн зан төлөвт өөрчлөлт оруулах томоохон кампанит ажлыг зохион байгууллаа” гэв.

Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын эрхлэгч С.Шижирбаатар хэлэхдээ, “Каритас Чех Репаблик байгууллага бол манай улсын хөгжилд олон салбарт бодит хувь нэмэр оруулсан олон улсын байгууллага юм. Тиймээс Архивын албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 28.8-д заасны дагуу тус байгууллага 180 дугаартай хөмрөг үүсгэн баримтуудаа хадгалуулсан. Иргэд, судлаачид эдгээр төслийн хүрээнд боловсруулсан судалгаа, тайлан зэрэг мэдээллийг Үндэсний төв архивт албан ёсоор хүсэлт гарган авч ашиглах боломжтой” хэмээв.

Монгол Улсад 2006 онд анхны нийгэм хамгааллын төслөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа эхэлж, 2008 онд албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулсан Каритас Чех Репаблик байгууллага Монгол Улс дахь үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоож байгаа ажээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 33 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 34 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 36 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 41 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 43 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 6 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 14 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 15 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 18 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 20 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 25 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 26 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 28 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 27 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 28 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 28 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top