x

НҮБ-ын Хүүхдийн Сан, Их Британи хамтран Орхонд ногоон жишиг хүүхдийн хөгжлийн төв байгуулна

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол дахь Их Британийн Элчин сайдын яам Орхон аймагт “Ногоон ирээдүй” уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төв нь Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байрлах нийтийн зориулалттай барилгыг нүүрсгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд ээлтэй орчин болгон шинэчлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр тав хүртэлх насны 500 гаруй хүүхдэд эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжлийн сургалт болон эцэг эхийн оролцоог дэмжих үйлчилгээг үзүүлнэ. Уг санаачилгыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад харилцаа, хамтын нөхөрлөл, хөгжлийн газар болон Орхон аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.

Гарын үсэг зурах ёслолд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын хувьд хамгийн чухал хоёр чиглэл болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болон бага насны хүүхдийн хөгжлийг нэгтгэж байна. Нүүрс түлэхийг халж, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар бид хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ ирээдүйг нь ногоон болгож байна” гэв.

Монгол Улсад суугаа Их Британи Улсын Элчин сайд Фиона Блайт “Бид орон нутгийн хөгжлийг дэмжсэн энэ санаачилгад талархаж байна. Цаашид ч байгаль орчныг хамгаалах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өөрийгөө бүрэн хөгжүүлэх боломжтой ирээдүйг бүтээхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж онцоллоо.

Төслийн хүрээнд төвийн дулаан алдагдлыг бууруулж, нарны эрчим хүчээр ажиллах халаалтын систем, дотоод агаар сэлгэлтийн шийдэл, ногоон байгууламж бүхий гадна талбайг байгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хүмүүжил, хоол тэжээл, эрүүл мэнд, ногоон амьдралын хэв маягийн талаар сургалт зохион байгуулна.

Санаачилга нь Монголын Бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр болон Парисын хэлэлцээрийн зорилттой уялдаж, сэргээгдэх эрчим хүчийг орон нутгийн дэд бүтцэд нэвтрүүлэх боломжийг харуулах жишиг төсөл болно. Ирэх таван жилийн хугацаанд уг загварыг улс даяар түгээж, нийтийн зориулалттай барилгуудад нүүрс хэрэглэхийг зогсоох зорилготой.

Төсөл энэ оны наймдугаар сард эхэлж, 2026 оны гуравдугаар сард дуусахаар төлөвлөгдөж байна.

Эх сурвалж: UNICEF.org, Gov.uk

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 23 цаг 12 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 25 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 36 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top