2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсүүлэх цахим бүртгэл улсын хэмжээнд маргаашаас эхэлнэ гэж Боловсролын яам мэдээллээ.
Элсэгч нь түр оршин суугч бол тухайн дүүрэг, хороонд бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандан бүртгэлээ баталгаажуулна.
Бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулах юм.
Эх сурвалж: Боловсролын яам



