x

Японд хоёр боксчин нас барсны улмаас салбарынхан яаралтай хуралдаж байна

Японы боксын салбарынхан хоёр тамирчин нас барсантай холбоотойгоор мягмар гарагт яаралтай хуралдахаар болжээ. Наймдугаар сарын 2-нд Токиогийн “Korakuen Hall” танхимд болсон тэмцээнд оролцсон хэт хөнгөн жингийн тамирчин Шигэтоши Котари болон хөнгөн жингийн тамирчин Хиромаса Үракава нар тэмцээний дараа тархины мэс засалд орсон ч хэдхэн хоногийн дараа амиа алдсан байна. Энэ нь Японд мэргэжлийн боксын аюулгүй байдал, хяналттай холбоотой асуудлыг дахин сөхөгдөхөд хүргэв.

Японы боксын комисс, спортын клубуудын эзэд болон тус салбарын холбогдох албаныхан болсон үйл явдлын талаар авч хэлэлцэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн тул яаралтай уулзалт хийхээр болжээ. Мөн ирэх сард аюулгүй байдал, тамирчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч хэлэлцэхээр төлөвлөж буйг Японы хэвлэлүүд онцолж байна. Японы боксын комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Цүёши Ясүкочи ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Бид энэ спортыг хариуцдагийн хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж байна. Боломжит бүх арга хэмжээг авна" гэж мэдэгджээ.

Японы хэвлэлүүд тэмцээний өмнө жингээ бууруулахын тулд тамирчид шингэн зүйл хэрэглэхээс татгалздаг талаар онцлон мэдээлж байна. "Asahi Shimbun" сонинд дурдсанаар шингэн дутагдалд орох нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Энэ нь тамирчдын аюулгүй байдалд хамгийн их нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийн нэг бөгөөд яаралтай анхаарах шаардлагатайг илтгэж байна. Мөн "Nikkan Sports" сонинд бичсэнээр, боксын комисс болон албаныхан бэлтгэл сургуулилтад оролцдог багш дасгалжуулагч нараас тулааны өмнөх нөхцөл байдал, жингээ хасах аргачлал зэрэгт ямар хүчин зүйлс нөлөөлж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар төлөвлөж байна.

Холбогдох байгууллагуудын зүгээс эхний алхам болгон “Oriental and Pacific Boxing Federation” холбооны аваргын төлөөх бүх тулааны раундын тоог 12-аас 10 болгож бууруулах шийдвэрийг гаргаад байна. Энэ нь боксын салбарт аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, цаашид ижил төстэй эмгэнэлт явдал гарахаас сэргийлэх зорилготой гэж үзэж байна.

Эх сурвалж: AFP, Asahi Shimbun, Nikkan Sports

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Morris Jason (149.50.215.109)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 9 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 14 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 30 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 46 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 50 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 53 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 55 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 0 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 0 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 20 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 31 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 36 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 54 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 57 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 57 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 58 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 16 цаг 58 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 17 цаг 0 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top