x

Монгол-Энэтхэгийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ

Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-нд Шинэ Дели хотноо болсон Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцов. Уулзалтын үеэр, Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид эм үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

БНЭУ-аас манай улс энэ хагас жилийн байдлаар, 60.1 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолсон бол тус улсад 2 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ талаар БНЭУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга, ноён Рамеш Кумар Муто бизнес уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдсан юм. Тэрбээр, "Энэхүү бизнес уулзалт хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарыг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэтхэг улсаас Монгол Улсад голлон эм, уул уурхайн тоног төхөөрөмж зэргийг экспортолж байгаа бол манай улс Монгол Улсаас малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур импортолж байна. Монгол Улсын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар хоёр орны улс төр, соёлын салбарт тогтсон сайн харилцааг үргэлжлүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээв.

Уулзалтад Энэтхэгийн Засгийн газар болоод хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой Энэтхэгийн хөрөнгө оруулагчид оролцож, санал бодлоо солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээх үеэр хэлэхдээ, "Энэтхэг улс нь улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой, манай “гуравдагч хөрш” улс юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид Та бүхний хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Хоёр улсын бизнес эрхлэгчид боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, уул уурхай, эрчим хүч болон бусад олон салбарт хамтын ажиллагаагаа эхлэн, өргөжүүлж байгаад таатай байна. Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам шийдэгдэж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам зэргийг Монголын тал барьж дуусгаад байна. Зөвхөн энэ төслийн хүрээнд гэхэд Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид та бүхэнд олон шинэ боломжууд нээгдэж байгаа юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор манай хоёр улс Хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг байгуулах, 1994 онд байгуулсан давхар татварын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Энэтхэгийн талтай хэлэлцэж буй бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм.

БНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Нефть, Байгалийн хийн асуудал хариуцсан сайд Дармендра Прадан, Монгол-Энэтхэг улс бурхан шашны соёлын уламжлалд суурилсан өнө эртний халуун дулаан харилцаагаа хадгалсаар ирсэн бөгөөд ардчилсан эрх чөлөөний үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх ижил итгэл үнэмшилтэй гэдгийг тэмдэглээд, хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт хөгжиж буйг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрбээр, "Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд дэвшил гарч байна. Тухайлбал, 2017 онд хоёр орны худалдааны эргэлт 32 сая ам.доллар байсан бол 2018 онд 52.7 сая болж, 40 хувиар өссөн байна. Монгол Улсад байгуулж буй жилд нэг сая шоо метр нефть боловсруулах үйлдвэр нь хоёр орны найрсаг харилцааны нэгэн илрэл юм. Энэ үйлдвэр 2020 онд ашиглалтад орсноор Монгол Улсын нефтийн дотоодын хэрэглээний 70 гаруй хувийг хангах боломжтой. Цаашид газрын тос дамжуулах хоолой байгуулснаар Монгол Улсын эдийн засагт үр өгөөж ирнэ. Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дуулсан. Түүний энэхүү айлчлалын хүрээнд 30 гаруй бизнесийн төлөөлөл энэхүү уулзалтад оролцож байгаа нь хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хөгжилд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Монгол, Энэтхэгийн 100 орчим бизнес эрхлэгч хөдөө аж ахуй, ноолуур, хүнд үйлдвэр, эм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн талаар мэдээлэл солилцов.

Бизнес уулзалтын хүрээнд МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо, Энэтхэгийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн дарга нартай уулзаж, хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, үзэсгэлэн худалдаа, бизнес аялал, форум зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцсон юм. 

Бизнес уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн зарим байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрээс онцлон дараах тодруулгыг авлаа. 

Нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, "Монгол, Энэтхэг улс оюун санааны хөршөөс гадна мэдлэг оюуны хөрш гэж үзэх болсон. НЗДТГ, Энэтхэгийн LPO гэдэг хамгийн том хувийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Улаанбаатар хотын залуусыг тодорхой хэмжээнд мэдлэг чадвартай болгох зорилготой. Хотын залуусын 50 хувь нь албан ёсны хөдөлмөр эрхлэхгүй байна.  Монголын зах зээлд 400-500 мянган залууг шингээх салбар ховор. Мэдээлэл технологийн салбар нь маш олон хүнийг тогтмол орлоготой болгох потенциальтай салбар юм. Тиймээс энэ салбарыг онцлоод, НЗДТГ-аас санаачлан 10 мянган программист бэлтгэх хөтөлбөр эхлүүлсэн. Энэ хүрээнд, эхний ээлжинд ЕБС-ийн мэдээллийн технологийн багш нараа чадавхжуулахаар тус санамж бичигт тусгалаа.

"Монгол эм импекс" концерны Гадаад харилцаа, хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ, "Манай компани 1923 онд байгуулагдсан Монголын эм үйлдвэрлэлийн ууган байгууллага. Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн нүүр царай болсон Кадила компанитай хамтран дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн технологи бүхий эмийн үйлдвэр байгуулах санамж бичиг байгууллаа. Энэтхэг улс нь мэдээллийн технологиос гадна эм үйлдвэрлэлийн салбарт толгой цохиж байгаа улс орны нэг. Монгол Улсын хувьд, дотоодын эмийнхээ 20 орчим хувийг л үйлдвэрлэж, бусдыг нь импортолж байна. Тиймээс дотоодын эмийн үйлдвэрлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед Энэтхэгийн эмийн үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь түүхэн үйл явдал болж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд, импортын эмийн хэрэглээг бууруулж, дотооддоо чанартай эм үйлдвэрлэн ханган нийлүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн 150 орчим ажлын байр шинээр бий болох юм. Үүнээс гадна эм үйлдвэрлэх технологийн оюуны хөрөнгө оруулалт Монголд нэвтэрч байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Монголын Үндэсний кино урлагийн хорооны тэргүүн М.Оргил, "Манай хороо өнөөдөр Энэтхэгийн олон улсын энтертайнментийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, Монгол, Энэтхэгийн кино салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байна. Санамж бичигт хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцох, сургалт явуулах, хамтарсан уран сайхны кино хийх зэргийг тусгасан. Энэтхэг улс Холливүдээс гурав дахин их кино үйлдвэрлэдэг, асар их киноны туршлагатай хийгээд өртөг зардал багатай байдаг. Монголчууд бид хуучны энэтхэг киног их үздэг байсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд кино зохиолч, найруулагч, техникийн ажилтны ур чадварыг сайжруулж,  монгол киноны хүртээмж, чанарыг сайжруулах боломж нээгдэж байна. 

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 5 цаг 0 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 7 цаг 51 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 7 цаг 52 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 7 цаг 54 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 7 цаг 56 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 7 цаг 56 мин Газрын тосны үнэ дахин өслөө 7 цаг 57 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 7 цаг 58 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 9 цаг 48 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 10 цаг 3 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 10 цаг 8 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 10 цаг 9 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 10 цаг 11 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 10 цаг 11 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 12 цаг 38 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 12 цаг 42 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 12 цаг 43 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 12 цаг 44 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 12 цаг 46 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 13 цаг 48 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top