x

Ц.Нямдорж сайдын өргөн барьсан төсөл ба "Стандарт" банкны хэрэг

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргад нэгэн “сонирхолтой” хуулийн төсөл өргөн барьсныг уншигчид санаж буй байх. Хэд хэдэн хуулийн төслийг хамтатгаад “Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэж нэрлэсэн.

Тэдгээрийн нэг болох Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан тухай өмнө мэдээлсэн. Хуулийг өргөн барьсны маргааш Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Н.Энхбаярын ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа” хэрхэн өөрчлөгдөж, хэн, ямар ашиг сонирхлоор дахин дахин өөрчилж ирсэн тухай. Товчхондоо "хөөн хэлэлцэх хугацаа", "шүүхээс хэрэг буцах" гэх мэт ойлголтууд хуульчдын бус, хууль тогтоогчид буюу улстөрчдийн ашиг сонирхлоор явж ирснийг хүлээн зөвшөөрөв.

Саяхан, сар орчмын өмнө /2019 оны наймдугаар сарын 19/ Б.Хурц нарын есөн хүнд холбогдох /УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат болон гүйцэтгэх ажлын долоон хүн/ хэргийг Төв аймаг дах Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх тав хоног хэлэлцсэний эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Товчоор хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалд эдгээр хүмүүс холбоотой гэх шууд нотлох баримт олдсонгүй ээ гэсэн үг. Тиймээс шүүх уг хэргийг нотлуулахаар хэргийг шалгасан газарт нь буцаасан байдаг.

2002 онд Ц.Нямдорж сайдын “өлгийдсөн” Эрүүгийн хуулийг УИХ-аар батлах үед УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байсан Б.Энхбаяр “Шүүхээс хэрэг буцаах ёсгүй” гэдэг дүгнэлтийг үндэслэлийн хамт бичээд Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж байж. Тухайн үед байнгын хороон дарга байсан Ц.Шаравдорж энэ саналыг дэмжсэн хэдий ч хуулийн төсөл Ц.Нямдорж сайдын оруулж ирсэн анхны хувилбар буюу шүүхээс буцаадаг байхаар батлагдсан байна.

2014 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихдаа шүүхээс хэрэг буцаадгийг нь хассан боловч мөн л тухайн үеийн УИХ-ын эсэргүүцэлтэй тулгарч хууль батлагдаагүй. Дараа нь Д.Дорлигжав сайд болоод хуулийн төслийг дахин өргөн барихдаа шүүхээс хэрэг буцаадаг заалтыг эргүүлж оруулж ирсэн байдаг.

Хууль батлагдсаны дараа 2016 онд МАН-ын Засгийн газар хуулийг дахин өөрчлөхөөр болж, Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг түүн дээр нь ажиллаад “хэрэг буцаадаг” заалтыг дахиад хассан ч УИХ хуулийг батлахдаа бас л эргүүлээд оруулаад ирсэн. МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан дээр Ц.Нямдорж гуай “Энхбаярыг зайлуул, гишүүдэд лобби хийгээд буцаадаг заалтыг байхгүй болгох гээд яваад байна” гэж загнасан байдаг. Тэгээд сайд болонгуутаа зайлуулсан даа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно” гэдэг зарчим бий. Энэ зарчим шүүгч нарт ч гэсэн хамаатай. Шүүгч тухайн хүний гэмт буруу нотлох баримтаар тогтоогдох хүртэл хэнийг ч урьдчилж гэмт буруутайд тооцож болохгүй, хувийн итгэл үнэмшилтэй байж болохгүй гэсэн үг. Гэтэл шүүхээс хэрэг буцаана гэдэг нь “Энэ хүн гэм буруутай байна” гэж үзээд түүнийгээ  прокуророор, мөрдөн байцаалтаар нотлуулах гэж шахаж байгаа л хэрэг.

Б.Хурц нарын хэрэг дээр жишээ нь, эрүүдэн шүүсэн асуудалд эдгээр хүмүүс шууд холбоотой нь тогтоогдохгүй байна гэсэн мөртлөө хэргийг хэрэгсэхгүй болгохын оронд нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэдэг нь “Уг нь буруутай юм шиг байна. Гэхдээ нотлогдохгүй байна, нотлох баримтаа олоод ир ээ” гэснээс өөрцгүй. Шүүх яллагчийн байр сууринд оччихоод байна аа л гэсэн үг.

Уг нь бол шүүх хоёр л төрлийн шийдвэр гаргах үүрэгтэй. Гэм буруутай гэж үзвэл ял хариуцлагыг нь оноох, гэм буруутай гэдэг нь тогтоогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох. Хэргийг нотлох нь прокурорын үүрэг болохоос шүүхийн үүрэг биш.

Бас нэг жишээ...

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүү нэрт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнөөдөр /2019.09.23/ дууслаа.

2015 онд баталсан Эрүүгийн хуулиар хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог /хуулийн байгууллага хэргийг шалгаад эхэлсэн л бол дуустал нь явна гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй/ байсныг МАН 2017 онд өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор болсон байна. Таван жилийн хорих ялтай гэмт хэргийг таван жилийн дотор шалгаж дуусгах ёстой. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гарахгүй бол хэрэг хэрэгсэхгүй болно.

Ингээд 2014 онд нээсэн хэргийг хуулийн байгууллага таван жил шалгасны эцэст хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байна. Энэ хугацаанд хэрэг олон ч удаа шүүхээс буцсан. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусангуут Хууль зүйн сайд хууль санаачлаад, хөөн хэлэлцэх хугацааг 2015 оных руу нь эргүүлж оруулъя гэв.

Сануулахад, Эрүүгийн шинэ хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс нь мөрдөгдөж эхэлсэн. Есдүгээр сард нь С.Бямбацогт сайд хуулийн хэрэгжилт дээр мониторинг хийх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ. Уг ажлын хэсгээс хамгийн түрүүнд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал боловсруулж, 2018 оны хавар хуульчдын зөвлөгөөнөөр оруулаад Хууль зүйн сайдад /Ц.Нямдорж/ өгсөн ч өргөн барилгүй өдийг хүрсэн юм байна. Бүтэн нэг жил хагас хав дарсан гэсэн үг.

Б.СЭМҮҮН

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин. (64.119.25.199)
    Ц.Нямдорж сайд хөөн хэлэлцэх хугацааг харин ч урт болгочихсон байна гээд ярьж байгаа нь ТВ-ээр гарсныг олон хүн харсан байх. Мэдлэг нь үнэхээр хоцорчихсон хүн юм. Хуулийн цэг таслалын тухай ярьдаг боловч агууллагыг нь зориуд мушгиж ард олны анхаарлыг сарниулахыг оролдох юм. Үе нь өнгөрсөн гишүүд ирэх сонгуульд нэгийг бодвол яасан юм бэ? Нэрээ татаасай!
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 10 цаг 22 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 10 цаг 32 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 10 цаг 35 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 10 цаг 35 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 10 цаг 36 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 10 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 10 цаг 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 10 цаг 39 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 13 цаг 0 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 13 цаг 9 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 13 цаг 10 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 13 цаг 13 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 22 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 13 цаг 27 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 15 цаг 4 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 15 цаг 15 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 15 цаг 16 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 15 цаг 16 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 15 цаг 21 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 15 цаг 25 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top