x

ОУСК Монгол Улстай хамтран ажиллах боломжуудыг судалж байна

Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага болох Олон улсын Санхүүгийн корпорацад Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Нена Стойлжкович Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

 

Хоёр өдрийн албан ёсны айлчлалын хүрээнд хатагтай Стойлжкович нь Засгийн газар, санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд болон хувийн хэвшлийн манлайлагчид нартай уулзах ба хөгжиж буй орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцах юм. 

“Монгол Улс нь өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой ба тулгарч буй бэрхшээлүүд болон хөгжлийн боломжууд нь ч гэсэн дахин давтагдашгүй өвөрмөц юм” хэмээн хатагтай Стойлжкович хэлсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУСК нь Монгол Улсад 1997 оноос хойш тус улсын хөгжлийн бэрхшээл, сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. ОУСК-ийн зүгээс Монгол Улсад эдийн засгаа төрөлжүүлэх, иргэдэд, ялангуяа залуучуудад зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар өөрийн биеэр сонсож ярилцах хүсэлтэй байна” гэжээ.

1997 оноос хойш ОУСК нь Монголд эрүүл мэнд, банк санхүү, зочид буудал, уул уурхай, үйлчилгээний салбаруудад нийт 35 төсөлд зээл, санхүүжилт олгосон байна. Энэ оны долдугаар сард Олон улсын санхүүгийн корпорацаас Монгол Улсын 44 мянган бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид нарт зээл, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Хас банканд 65 сая ам.долларын зээл олгож байгаагаа зарласан байна. ОУСК-ын зүгээс бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх нь үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг байсаар байх болно. “Маш олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар бизнесээ өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээл, санхүүжилтийг олж авах гэж саад бэрхшээлтэй тулгарсаар байна" гэж хатагтай Стойлжкович хэллээ. Тэрбээр мөн "ОУСК-аас олгож буй энэхүү санхүүжилт нь санхүүгийн хүртээмжийг сайжруулахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй бөгөөд цаашид ч Олон улсын санхүүгийн корпорацаас Монгол Улсад илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой мөн төрөлжсөн эдийн засгийг бий болгоход хэрэгтэй хөрөнгө оруулалтын бусад боломжуудийг судлах, хөгжүүлэх сонирхолтой байна” гэсэн байна.

ОУСК болон Дэлхийн банк нь хоёулаа Дэлхийн банкны группийн гишүүн байгууллагууд бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, экспортыг төрөлжүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлсээр ирсэн билээ.

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Олон улсын санхүүгийн корпорацаас Монгол Улсад нийтдээ 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд Олон улсын санхүүгийн корпорац нь өөрийн данснаас гаргасан 849 сая ам.доллар, мөн хамтын санхүүжилтээр босгосон 1.77 тэрбум ам.долларын санхүүжилт тус тус багтаж байгаа бөгөөд эдгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг уул уурхай, банк санхүү, бичил санхүү, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбаруудад хувийн хэвшлийн 35 томоохон төслүүдэд хийсэн байна.

Эх сурвалж: Дэлхийн банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top