x

Э.Бат-Үүл: Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад "намайг загна!"

Монголын түүхэнд, нэн ил цагаанаар гадны улсын удирдагчийн нэрийг түрээ барин өөрийнхөө орныг удирддаг удирдагч байлаа. Монголынхоо түүхийг мэддэг уншигчид хэний тухай миний бие хэлж буйг шууд гадарлах байлгүй. 

Мэдээж Чойбалсангийн тухай. Чойбалсан, Сталины нэрээр түрээ барин улс орноо удирдаж байсан юм. Тэрбээр Сталины нэрээр болон даалгавраар эх орончдоо хэлмэгдүүлж, лам нараа егүүтгэж, нам нэгтнүүдээ айлгаж, өрсөлдөгч нараа устгаж, ард түмнээ номхотгож байлаа. Чойбалсан бол "...Аугаа их Сталинд хайртай болгох явдлаар хүмүүжүүлэн Монголын ард түмний эрх оронч сэтгэлийг төрүүлэх..."-ээ ард түмэндээ нууж хаалгүй, ичиж зоволгүй шууд уриалж байсан Монголын удирдагч болой. 

Өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын үед, эл гутамшигт байдал дахин сэргэж байгаа юм биш биз гэсэн сэжиг төрөх боллоо. Сая болж өнгөрсөн Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр "Путинд хайртай болгох явдлаар хүмүүжсэн монголчуудын эх оронч сэтгэл" арай л хэтэрхий нийгмийн сүлжээг эзэллээ. Зохион байгуулалттай явагдсан янзтай!

Путинд монголчуудыг хайртай болгох явдлыг зохион байгуулагчид нь мөн намайг "Путинээр загнуулахаа" мартаагүй аж. Путин намайг "нус минь улсаа самрахаа боль!" хэмээн загнаж буй фотошопыг онлайнд тавьжээ. Тэгээд"Оффшор", "Босоо хөх монгол" мэтийн фэйсбүүк грүппүүдээр хавтгай тараажээ. 

Чойбалсан Сталинаар айлгадаг байсан шиг, манай путинчүүд "Путинээр намайг загнуулж" буйг бодоход, ардчиллын дайснууд аргаа баржээ!

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 1990 оноос хойш Улаанбаатарт тав дахиа ирж байгаа. Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэг, Ерөнхийлөгч болсоор гурав дахиа, Ерөнхий сайд байхдаа нэг удаа. Тийм учраас 1990 оноос хойш Улаанбаатар хот ямар эрчимтэй өөрчлөгдөж байгааг сайн мэднэ. 90 оноос өмнө, оросууд манлайлан бүтээн босгож байсан хот учраас бүр чиг сайн мэдэж таарна.

Социализмын үед монголчууд Зөвлөлт Холбоот Улсаар тэжээлгэж, бүтээн байгуулалтын гол ажлуудаа оросуудаар хийлгэж байлаа. Үүний нэг тод илрэл нь Улаанбаатар хот юм.

1970-аад оноос хойш оросын мэргэжилтнүүд, ажилчид болоод цэргүүд Улаанбаатарыг бүтээн босгох ажлыг манлайлан хүчин зүтгэсэн. Тэр зүтгэлийг бидний үеийнхэн нүдээрээ харж өссөн юм. Сүндэрлэн буй хорооллуудын барилга дээр ажиллаж байгаа оросуудыг хараад "цагаан арьстнуудыг зарцалдаг ганцхан үндэстэн байдаг нь монголчууд бид" хэмээх хөөрүү давилуун явган үг яриа ч гарч, бид ам дамжуулан цуурдагсан.

Орчин цагийн Улаанбаатар хотыг босгох ачааны хүндийг оросууд үүрсэн гэвэл хэтрүүлэг болохгүй. Оросуудад нийслэлчүүд бид талархахаас өөр үггүй. Би нийслэл хотын засаг дарга болмогцоо хотыг маань босгож явсан үе үеийнхний орос ажилчид, мэрэгжилтнүүдийн төлөөллийг урьж ирүүлээд, нийслэлчүүдийнхээ өмнөөс гүнээ талархлаа илэрхийлсэн нь ийм учиртай.

1990-ээд оны эхээр социалист эдийн засаг дампуурч, үр дагаварт нь Зөвлөлт Холбоот Улс үгүй болсон. Монголчууд "тэжээгчээ", "бүтээн байгуулагчид"-аа алдсан нь тэр юм.

90-ээд оны эхээр Зөвлөлт Холбоот Улс задран нурахтай зэрэгцэн Зөвлөлтийн ажилчид, мэргэжилтнүүд болон цэргүүд нутаг буцсан. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил ч зогссон. Оросуудыг зарсаар байгаад монголчууд бид өөрсдөө дорвитой барилга барьж чадахаа байсан байв. Тэр үед урьд хөршийн суртлын нэвтрүүлгээр "махаа ч олигтой боловсруулаад идчихэж чадахгүй байж социализм байгуулна хэмээн дэмийрч байна" гэсэн үгээр дайрдаг байлаа шүү дээ. 

Уг нь 50-иад оны сүүлээр Зөвлөлтөөс санхүүгийн дэмжлэг авч, түүгээрээ 40 мянгатыг босгосон улс. Тэр үед л манай улс бие даасан барилгын салбартай, чадавхитай болох суурь тавигдаж байв. 

Гэтэл 70-аад онд Зөвлөлтийн талаас өгөх тусламж нь санхүүгийн хэлбэртэй бус, техник туслалцааны хэлбэртэй болоодохсон. Техник туслалцааны хэлбэр гэдэг бол тусламж, зээл нь санхүү, мөнгөн хэлбэрээр бус бараа материал, тоног төхөөрөмж нь мөн ажиллах хүчинтэйгээ хамт өгөгддөг боллоо гэсэн хэрэг.

Үүнээс болоод манай барилгын салбарын хөгжлийн эрч нь буурч зогсонги байдалд ороход тус салбарын чадавхи үнэхээр муудсан. Ингэсэн болохын тод жишээ нь монголын барилгачдын дангаараа барьсан "Нэгдэлчин", "Мандухай" зочид буудал, мөн бараг 10 жил шахуу үргэлжилж баригдсан "Хүүхэд, залуучуудыг театр" зэрэг олон барилга байгууламжууд. Тэдгээрийг үнэндээ "хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг" байлаа.

Харин монголчууд "нохой хамартаа хүрэхээр усч" гэдгийг чухам ардчиллын он жилүүдэд харуулсан билээ.

Өмнөөс нь ажлыг нь хийх оросууд байхгүй болохтой зэрэг бүтээн байгуулалтаа өөрсдөө гардан хийхээс өөр аргагүйд хүрсэн. Бүтээн байгуулалт амилсан сүүлийн 15 жилд Улаанбаатарт баригдсан барилгын массыг шинэ цагийн Монголын барилгачид босгожээ.

Өнөөдөр Монголын барилгачдын бүтээмж, чадавхи өндөр хөгжилтэй орнуудын барилгачдын түвшинд дөхөж буй. Хурд, Жигүүр гранд, Цаст констракшн зэрэг барилгын салбарын тэргүүлэгч компаниудын Улаанбаатарт босгосон барилга байгууламжууд Хонконгийнхоос дутахааргүй харагддаг. Тийм учраас л хойд хөршийн гийчид манай хотыг Хонконгтой адилтгаад байгаа юм.

Хэрхэн барилга барихыг монголчуудад зааж байсан орос мэргэжилтэн багш нар нь Улаанбаатарт ирэхдээ манай бүтээн байгуулалтыг нь хараад гайхаж цочирддог болсон нь үнэн. Тэгээд шавь нараа өөрсдөөс нь хол түрүүлснийг хүлээн зөвшөөрч бахаддаг. Бахдахын зэрэгцээ бас Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсанд орос багш нар маань харамсдаг ажгуу. Тэдний ч зөв. Хот төлөвлөлт алдагдсанаас Улаанбаатар маань гэр хороолол дундах "Хонконг" болчихсон.

Зөвхөн барилгын салбар төдийгүй уул уурхай, дэд бүтцийн салбар зэрэгт манлайлж буй манай үндэсний компаниудын ажиллах хүчний чадавхи, бүтээмж социализмын үетэй зүйрлэшгүй өндөр түвшинд хүрсэн. Монголчууд, доор нь алт бий гээдэхвэл ямар ч аварга уулыг нурааж мэдэхээр тамиртай болсон. Оюу толгой төслийн ачаар монгол ажилчид одоо метро ч барьж чадна.

Монголчуудыг ийм мундаг бүтээн байгуулагч болгосон нь Ардчилалын бас нэг том ач тус мөн гэгдгийг улайрсан коммунист төгцгөөс өөр хэн үгүйсгэх юм бэ?!

Ардчилал зүйрлэшгүй гавьяатай ч түүнд нэг "засаршгүй том дутагдал" бий. Ардчилал өөрийг нь муучлах, харлуулах, гутаах эрх, эрх чөлөөг ард түмэнд өгдөг. Тэгээд түүнийгээ үхэн хатан хамгаалахыг яана!

Дарангуйлал хэзээ ч ингэж нялуурахгүй. Дарангуйллыг муучлах, харлуулах, гутаах гэж зүрхэлсэн хэнбугайг ч турсагыг нь хуулна, амь настай нь ярина. Тийм учраас Дарангуйлал дор хүн дэвсүүлэн дуусч байвч муу үг хэлж үл зүрхэлнэ. "Түм түм насалтугай!" хэмээн зулгуйдан хашхичсаар зүйл дуусна. Дарангуйлал Ардчилалаас "давуу болох"-ын учир энэ бөлгөө.

Монголчууд бид үг хэлэх эрх чөлөөтэй болмогцоо Ардчилалыг муучлан гутаах ажлыг үхширсэн коммунистуудаар эхлэн хийлгүүлсэн. Дараа нь "социализм хэмээх нутгаа санасан" бидний үеийнхэн нэмэгдсэн. Одоо залуус уг ажлыг үргэлжлүүлж байна. Ийн яв явсаар өнөөдөр бараг л нийтээрээ шахуу "Монгол орныг сүйтгэсэн Ардчилал" хэмээх харанхуй догматай болж авлаа. 

Монголчууд бид Ардчилалаа харлуулж дөнгөсөн. Манай олон түмэн Путиныг овацтай угтаж авсан нь Ардчилалд өширхөн дургүйцсэнээ илэрхийлсэн явдал мэт боллоо.

Энэ байдлыг харж хөөрсөн, Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй манай путинчүүд намайг "Пүтинээр загнуулж" олон түмний өмнө гутаахаар шийджээ.

Хөөрхийс хөөрөөд, өнөөдөртөө Монгол Улс маань тусгаар тогтносон улс хэвээрээ байгаа гэдгийг умартсан бололтой. Жинхэнэ ёсоор тусгаар тогтнож чадсан энэ цагийнх шиг Монгол Улстай байсан бол үнэндээ "халиуны зулзага мэт" эх орныхоо тусгаар тогтнолыг эрэн цөхөрч явсан Чойбалсан лав, Путинээр түрээ барьж улсаа доош хийхгүй байсан юм даа!

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хэлэхэд,

"Саруул ухаан
Сайн нөхөр шүү! хэмээсэн Чингис хааны гүн гүнзгий утгатай суут үгийг мэддэг байвал зүгээрсэн.

Путинээр намайг загнуулмаар байгаа бол "Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад намайг загна!" хэмээн хэлж байгааг минь түүнд уламжилж өгөөрэй, Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Жич: Путин намайг загнаж байгаа фотошопыг уншигчдадаа толилуулж байна!

 

Э.Бат-Үүл /2019.09.09/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • иргэн (203.169.50.115)
    Олон салбарт манай хувийн хэвшлийхэн мэргэшиж байна да. Лувсангомбо гуайн 100 эрхэм нэвтрүүлгээр Улаанбаатар хотын хуучны барилгуудыг харуулаад байна билээ. Тэд нар нь 4-5 давхар байшингууд. хүн хийшгүй зүйл хийцэн мэтээр дроноор харуулаал. Одоо манай барилгын компаниудын барьсан барилгыг хар лда. тэнгэр баганадсан барилгууд. Сонин болгоод ярихад, барилгын компанийн нэг найзтайгаа Макаод очоод тэнд байдаг 5 одтой зочид буудалд буухад найз маань 00-д нь орж гарж ирчихээд хайран материалаар тоголсон байна гэж билээ. яасан байна гэтэл үнэтэй пилатаг их муухай наасан байна гэж билээ. 5 одтой буудлыг гоочлох хэмжээнд манай барилгын салбар хөгжсөн байна. Үүл баатарын хэлж байгаа бол үнэн. Ардчилалын ачаар бид ингэж хөгжиж байна.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.126.88.160)
    batuuld ingej xeleh zorig baih uu putin bol delhiin hun herev ingej helcen bol uul dyycaa
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Путинг дэмжигч залуу (202.126.89.37)
    Путинтай арай зэрэгцэх гээд л. . . Ккк Улсын баатар болдоо! Чи Бат-Үүл ээ! Хол очиж хуу даа.
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
    • Yanhan debil Putin u ha ha ha
      2019 оны 09 сарын 15
  • зочйн (66.181.161.113)
    улайрсан коmmунйст төгцөгүүд mонголд йх олшйрлоо
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.186.136)
    ЗХУ туслаж байсан болохоос Орос улс туслаж байгаагүй. Нэг улс руу их дольдогнохгүй дипломат байж сурцгаа хэн ч биднийг хөгжүүлэхгүй хамгаалахгүй
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Иргэн (202.126.88.48)
    Бат-Үүл яагаад асуудал бүр лүү үсчээд байгаа юм бол. Ямар нэг асуудлыг нуун дарагдуулах гээд байна уу. Яах гээд байгаа юм бол
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • зочин (202.9.42.218)
    нус минь улсаа самрах аа боль
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • irgen (202.9.44.60)
    er ni hoit ue ee ergej bodoj amidarmaar um bid orosiig shutej yavsan delhii dayaar oorchilolt shinechlel ehlehed orosuudad haraat bsan ue yasa.buh zuilgui languundaa davcnaas oorgui bolj bsang sanaj bn harin ene zaluuchuudiin byanaar yamar bolsonoo ergen sanatsgaa hun huneeree bh saihan urvaj sarvagch amia bodogch naraas bolj bid hogjihgui bn eh oronch nariig l odoo 20 ond gargaj ireh chuhal bn zaluuchuud mini tuuhee sain sudal medlegee deeshluul ooriin gesen bodoltoi bai buu urvagch topuudiig duuraij hoshuurahaa bol uhaarch 20 nihoo songoltiig odoonoos songoltoo hii mongo hii hooson amlalt hunii yatgalgand buu orooroi ardchilal bidnii nudiig neej erh choloo erh medel buhniig avchirsan hun ooriin bodol ooriin erheer saihan amidarch durtai zuilee hiij surch saihan amidrah erh cholootoi bh shig saihan zuilgui oorsdool hiicheeh heregtei shuu zaluuchuud minee amar amidral ugui ooroos chin l shaltgaalna
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.10.22)
    s
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.31.114)
    Батуул хулгайн хэргээр шоронд орхоос айж байна. 37 он яриад эхлэв дээ
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
    • сур
      ПУТИН мандтугай. ардчилал сөнөтүгуй.
      2019 оны 09 сарын 10
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 12 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 18 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 20 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 15 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 35 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 39 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 42 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 49 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 38 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 39 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 41 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 35 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 32 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 38 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 43 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 0 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 7 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 10 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 15 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top