x

ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

Монголын дипломатуудын үйлдсэн онц ноцтой гэмт хэргүүд дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Саяхан л "Монголчууд суугаа орноосоо хулгайлаад байна. Улсынхаа нэр хүндийг унагаагаад байна" гэж иргэдээ матдаг байсан нөхөд өнөөдөр өөрсдөө гэмт хэргийн бүлэглэл болж эхэлжээ.  

Өнгөрөгч тавдугаар сарын 3-ны өдөр Монгол улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагджээ. Үүнээс хойш сарын дараа ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа, нэрийг нь хэлэх боломжгүй” гэсэн билээ.

Мөн "ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Истанбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн. Консулаар нэг жил ажиллаж байгаа, өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ бол Монгол Улсын нэр хүндийг унагасан маш ноцтой асуудал" гэв.

Гэтэл ГХЯ-ны албан тушаалтан уг мэдээллийг хийсний маргааш өдөр ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ "Хар тамхи тээвэрлэж явсан Консулын орлогч Б.Баттүшиг нь өмнө нь тагнуулд ажиллаж байсан, ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа, дипломат албаны шалгуур хангаж ГХЯ-наас томилогдсон дипломат ажилтан" гэв. Мөн ХБНГУ манайхтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй тул уг хэрэг Германы хуулиар шийдэгдэнэ гэдгийг дуулгалаа.  

Ингээд бид хар тамхи тээвэрлэсэн этгээд нь нь Туркийн Истанбул хот дахь манай Консулын орлогч төдийгүй тагнуулын бэлтгэгдсэн ажилтан байсан гэдгийг мэдэж авлаа. Монголын дипломат алба, тусгай албадтайгаа хамт шороотой хутгалдах нь энэ.

Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героины төрөл бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг  хар тамхи байжээ. (Мафийн бүлэглэл ч ийм хэмжээний "бараа" тээвэрлэхдээ хулчийх байсан биз. Кино юм уу, хаашаа) Нийтдээ гурван сая евротой тэнцэх хар тамхийг тэднээс хураан авсан байна.

ГХЯ өнөөдөр "бид дипломатуудтай холбоотой ямар ч гэмт хэргийг нууцлаагүй" гэж байгаа ч өмнө нь тэдний нуусан, нууцалсан байж болзошгүй, дипломат ажилтнууд оролцсон бас нэг хэрэг одоогоос зургаан сарын өмнө Дрездэнд гарчээ.

ОХУ Улаан-Үд хот дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат /паспортын дугаар D0008145/ Эрдэнэбаатарын Оргил /паспортын дугаар D0033462/ нар 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна.

Шалгалтын явцад тэднээс их хэмжээний эм, эмийн бэлдмэл олжээ. Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан байна.

Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгасан байна. ХБНГУ-д суугаа манай ЭСЯ-ны ажилтан уг мэдээллийг авмагцаа консулын үйлчилгээ үзүүлэхээр очиход Т.Мөнхбат, Э.Оргил нар нь үйлчилгээ авахаас татгалзаж, өөрсдийн шугамаар өмгөөлөгч хөлсөлнө хэмээн буцаасан гэх.

Холбооны прокурорын газраас тэднийг цагдан хорих шийдвэр гаргаж, одоо Дрездэн хот, Гөрлитз хотын шоронд  тус тусдаа хоригдож байна.

Эх сурвалжийн мэдээлснээр бичиг баримтыг нь хуурамчаар үйлдвэрлэсэн 089D93 77 дугаартай автомашин нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин юм байна. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг машин ЭСЯ-ны III байрны авто зогсоолд тавиатай байсан, 10 хоног хөдөлгөөнгүй зогссон хэмээн бүртгэгджээ. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байжээ.

Германы шоронд хоригдож буй Т.Мөнхбатын хувьд Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт томилогдож очсоноосоо хойш удалгүй ажлаа орхин Москва руу нүүсэн гэх мэдээлэл байна. Тэнд суурьшиж байхдаа дээрх хэргийг үйлдсэн бололтой.

Харин “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуягийн хувьд автомашины дугаар, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт ямар нэг байдлаар хамжиж тусалсан, хамтран оролцсон гэх мэдээлэл одоогоор байхгүй байна. 

Б.ЗАЯА /2019.06.10/

Холбоотой мэдээ: Ц.Нямдорж сайдын "570" ба дипломатуудын хар тамхины хэрэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 8 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 14 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 16 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 11 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 31 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 35 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 38 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 46 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 35 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 35 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 38 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 32 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 28 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 34 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 39 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 21 цаг 56 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 3 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 6 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 11 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top