x

"БААСНЫ ФИЛОСОФИ"

Нэг тосгон байж гэнэ.

Тосгоныхны ихэнхийн бодлоор бол хүмүүс социализмын үед огт бааж шээдэггүй байснаа ардчилалд шилжингүүт баадаг болж хувирсан бөгөөд зөв дэглэм, ёс суртахууны ачаар аажимдаа огт баахгүй ариун гэгээрэлд хүрэх боломжтой. Тиймээс ч тэр тосгонд ямар ч жорлон байдаггүй, жорлон бол орчлонг бузарлагч, нийгмийг ялзруулагч. Тосгоны ариун номлолын дагуу бол хүн амьтанаас ялгарах үндэслэл нь хүн амьтан шиг баахгүй байх явдал.

Ямартай ч баас бол муухай зүйл гэдгийг нийтээрээ мэднэ.

Мэдээж одоохондоо ёс суртахууны төлөвшилд хүрээгүй учир шөнө нууцаар баацгаана, харин өглөө нь тааралдахдаа огт баагаагүй мэт аашилж, гудамж талбай ямар их баастай байгаа талаар харуусан халаглацгаана. Хашаатай нь хашаандаа ч баана, заримдаа түүнийгээ хүрздэж гудам уруу шиднэ. Мухар гудам, эзэнгүй хонгил гээд нуугдаж болох бүх газар баана.

Хэдэн азгүй нь нэг мухар хонгилд бааж байгаад азаартаж чулуугаар цохиулж алуулна. Тэр хонгилыг нь шударга бусын хонгил гээд нэрлэчихнэ.

Баасны эсрэг жагсаал тэмцэл хийгээд ч нэмэргүй, төр засаг нь бааснаас салгах хөтөлбөр байсгээд л боловсруулна, муусайн баагч новшнуудаас салсан цагт л тосгон маань цэвэрхэн болно гэж сурталдана. Хэд хэдэн тосгоны дарга сольж үзсэн ч өнөөдүүл нь ялгаагүй л баадаг хүн байж таарчээ, “Баастай гараар л баас цэвэрлэдэг юм..” гэж зарим нь тунхаглаж удирдагчаа өмөөрцгөөнө.

Хүмүүс цөхөрчээ, зарим нь “Социализмын үед арай бага иддэг байсан, тиймээс ч арай бага баастай байж дээ, социализмдаа буцах юмсан..” гэж санаа алдана. Хэн нэг гэгээнтэн гарч ирээд баахгүйгээр хэрхэн амьдрахыг зааж өгөх болов уу? Сураг дуулах нь хойд ах нар нэг том баадаггүй удирдагчтай юм байх, лав ихэнхи нь тэгж итгэнэ, тиймээс найдвар байна.

Харин ганц нэг ёс суртахуунгүй этгээд хашаандаа жорлон ухаадахжээ.

Тэгээд тэндээ бааж шээхээр шийдсэн гэнэ. Бүгдээрээ пүү паа болцгоолоо: “Баасгүй тосгонд амьдрахыг бүгд зорьж байхад энэ муу новш бүр шийдээд жорлон ухчихаж. Жорлон бол баасаар бузарлагч”. Анхандаа өнөө жорлон барьсан нөхрийг бүгдээрээ жигшин зэвүүцэж байлаа, гэхдээ л шөнө бүр сэмхэн ирж жорлонд нь баах хүмүүс нэг нэгээрээ цувж эхлэв.

Мэдээж мань эр жорлон барихад их хүч хөдөлмөр зарцуулсан учир тодорхой жаахан төлбөр аваад эхэлж.

Төд удалгүй жорлонгийн залуу нүдэн дээр баяжин хөрөнгөжлөө. Учир нь тэр ганцаараа жорлонтой, түүний гэрийн ойролцоо баас шээсгүй, учир нь тэр жорлонтой. Гэхдээ хүмүүс түүнийг бүгдээрээ үзэн ядацгаана, учир нь тэр жорлондоо баадаг /уг нь бүгд л баадаг/. Энэ нь засгийн газарт таалагдсангүй, тосгоны дарга түүний жорлонг буулгах тогтоол гаргалаа. Хүмүүс бүгд ариун цэвэр сахих ёстой атал жорлон барьж буй нь бохир заваанд уриалан дуудаж байна, энэ жорлон гэдэг бол нийгмийн хамгийн бузар булай зүйл мөн.

Хөөрхий жорлонгийн эр жорлонгоо буулгуулахгүйн тулд засгийн газрынханд баахан л авлига өгөв.

Жорлонгоо ашиглаж мөнгө олж болно, гэхдээ орлогынхоо хагасыг төр засаг гэгдэх намчин сдаа нарт өгнө. Засгийн газрын сдаа нар харин өөрсдөө юу ч хийхгүй, зүгээр л жорлон барих зөвшөөрөл өгчихөөд л, уур нь хүрвэл жорлонг нь хаачихаад л, жорлонгийн хамаг орлогыг нь шаачихаад л, тэгсэнээ сонгууль дөхөхөөр л “Тосгоноо жорлонгоос аварна.. Бүх жорлонг нураацгаая..” гэсэн уриа хашгичина. Жорлон .. Жорлонгоос л салаадахвал ер нь тосгон маань бохир булайгаас салах нь дээ.

Жорлон барьж байгаль дэлхий бузарлаж буй хүн баяжиж байгаад ард түмэн дургүйцнэ, зарим нь булаад орхисон жорлонг дахиж сэндийчэн нинжадна.

Асуудлын гол нь жорлондоо ч биш, засгийн газартаа ч биш, жорлон барьж сэргэлэнтсэн залууд ч биш, ганц нэг паалан жорлон үзчихээд “модон жорлонгоо буулга” гэж гадаадаас орилолддог бэртэгчингүүддээ ч биш юмаа. Ер нь бүр анхнаасаа “Хүн баах ёсгүй” гээд тархинд нь суулгачихсан хиймэл ёс суртахуунаас болж буй юм.

“Хүн баах ёсгүй” ба “Хүн баяжих ёсгүй” төстэй л сонсогдох юм. Айлд хүн баавал тэр айл нь баяждаг гэсэн хэлц ч философи утгатай байж мэднэ.. заза маазарсын.

Тэгэхээр хүн гэдэг амьтан угаасаа баадаг, шээдэг амьтан юм. Тиймээс ариун цэвэр сахихын тулд жорлон барьдаг болохоос бааж шээхийг хориглодоггүй. Харамсалтай нь өнөөдөр Монгол улсад “Баахгүй амьдрах урлаг” гэх маягийн ном бэстсэллэр болж, ард түмний дийлэнхи нь “Цаазын ял өгвөл баасгүй болно” гэсэн үзэл бодолтой, хүүхдүүд нь “Хайраар хооллобол баахгүй байж чадна” гэсэн сургамжит өгүүллэгээр тархиа угаалгаж, “Бал дарга 40 жил баагаагүй” гэх маягийн социалист домог яриандаа итгэж хийрхэнэ.

Би хийдгээ хийсэн хүн, одоо яасан ч яадын гэж зандрах авгай нарын үгийг баасны философи уруу хөрвүүлбэл “Би баахгүй олон жил тэвчсэн, одоо баахад яадаг юм..” гэсэн утгатай.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.0.215)
    Ухаалгаар гоё бичжээ. Малууд ойлгох хэрэгтэй. Энгэр дүүрэн одон зүүсэн тэнэгүүд ойлгох ёстой. Алтны татварыг ихэсгэвэл алт тушаалт нэмэгдэнэ гэж тэнэгтсэн УИХ -ын гишүүд үүнийг унш.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 10 цаг 25 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 10 цаг 35 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 10 цаг 38 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 10 цаг 38 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 10 цаг 39 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 10 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 10 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 10 цаг 42 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 13 цаг 3 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 13 цаг 12 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 13 цаг 13 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 13 цаг 16 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 25 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 13 цаг 30 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 15 цаг 6 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 15 цаг 18 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 15 цаг 19 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 15 цаг 19 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 15 цаг 24 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 15 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top