x

АТГ-ыг хэн тэргүүлэх вэ?

Мэдээж энэ асуулт ч гэсэн логикийн хувьд бас л буруу. Учир нь АТГ-ыг одоо Х.Энхжаргал гэдэг хүн тэргүүлж байгаа. Түүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд энэ хугацаанд өөрөө өргөдлөө өгөхгүй бол, эсвэл түүнийг гэм хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлахгүй бол, эсвэл бүр шүүх түүнийг гэмт бурууг нотолж, хуулийн хариуцлага хүлээлгээгүй цагт Х.Энхжаргал гэдэг хүнийг хэн ч энэ сууринаас нь хөдөлгөж чадахгүй. Хуулийн хувьд тийм. Тиймээс Ерөнхийлөгч энэ нөхрийг албан тушаалаас нь зайлуулахын тулд ядаж л өөрөөр нь өргөдлийг нь өгүүлэх ёстой болж байна. (Өмнөх Ерөнхийлөгчийн үед АТГ-ын даргаар Н.Ганболд гэдэг хүнийг томилоод дөрвөн жил зургаан сарын дараа “өөрийн хүсэлтээр” өргөдлийг нь өгүүлж, оронд нь Б.Хурц гэдэг хүнийг томилж байлаа) Ингэсний дараа харин АТГ-ыг хэн удирдах вэ гэж ярьж болох юм.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүх процедурыг алгасаад АТГ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх тухай гэдэг санал асуулгыг албан ёсны вэб хуудсаараа дамжуулан явуулж эхэлсэн билээ. Санал асуулгын хугацаа өчигдөр дууссан. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргад нэр дэвшүүлэх этгээдийн нэр өнөөдөр олон нийтэд ил болох ёстой. Харин энэ хооронд (Ерөнхийлөгчийн санал асуулга эхэлсний дараа) АТГ-ын сайтад нэгэн “ноцтой” гэхээр мэдэгдэл тавигдсан. АТГ-ын даргыг огцруулахыг завдсан Ерөнхийлөгчийн алхам улс орон даяар авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг заналхийлж буй бодит аюул юм гээд энэ үйлдлээ зогсоохыг олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шаардсан байв.

Мөн “Монгол Улс авлигын индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж гээд АТГ-ын дарга нь зургаан жилийн хугацаатай томилогддог, 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш АТГ-ын удирдлагыг гурван удаа сольсон, нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй гэдгийг сануулсан байна.

Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг томилгоо, халаа сэлгээ ч гэсэн хуулийн дагуу явагдаж, улс төрийн аливаа шахалт дарамтаас ангид байх ёстой гэсэн үг. Одоогийн АТГ-ын даргын талаар улс төрийн хүрээнд янз бүрийн үзэл хандлага байдаг, анх томилсон явдал ч гэсэн М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын дундын тохироо гэж яригддаг боловч энэ нь түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэл болж чадахгүй юм. Тэр тусмаа АТГ-ын даргыг чөлөөлөх асуудал УИХ-ын түвшинд тавигдаагүй байхад Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар шинэ нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулж эхэлсэн нь ч гэсэн хууль зөрчсөн явдал, нэг төрлийн “олон нийтийн хүсэл зориг” гэх нэрээр далайлган шахалт, дарамт үзүүлж буй хэлбэр мөн.

Харин үүний оронд Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл бүхий хүсэлтээ УИХ-д оруулж хэлэлцүүлэх нь хууль ёсонд нийцнэ. Тэгээд ч АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх нь Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх. Энэ эрхээ бусдад шилжүүлэх замаар хариуцлагаа бусдад халдаах ч бас л хууль зөрчсөн явдал болно. Хэрэвзээ үнэхээр авлигатай тэмцэх байгууллагын удирдлага иргэдийн хүсэл сонирхол, шударга ёсны шалгуурт нийцсэн байх ёстой гэж үзэж байгаа нь үнэн бол Ерөнхийлөгч өөрөө хуульд заасан шалгуурыг хангасан нэр дэвшигчдийг УИХ дээр оруулж ирээд нээлттэй сонсгол хийх ёстой. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн зүйл. Энэ мэтчилэн хуулийн дагуу хийх өчнөөн боломж байхад заавал хуулиас гадуур зөрж зүтгэх нь хэнд, ямар ашигтай байх вэ?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “Хэн нь хаан болох тухай өрсөлдөөн улстөрчдийг зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж байна. Улстөрчид шүүх, хуулийн байгууллага руу дайрах нь тэрийг засахаас илүүтэй эзэмших гэсэн оролдого” гэж хэлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн АТГ-ын ажлыг хуулийн хүрээнд засч залруулахын оронд өөрийн “эзэмшил” болгох гэж зөрж зүтгэвэл өмнөх Ерөнхийлөгч нараас юугаараа ялгаатай юм. Муур хар, эсвэл цагаан байх нь асуудал биш, хулгана барьдаг байх нь чухал гэж үг бий. Энэ л АТГ-ын даргад тавигдах ёстой ганц шалгуур.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (98.231.162.190)
    Энэ хүн Энх60лдын хүн
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.103.62)
    ene enkhjargal butehgvi ee. halna solino bolohoor heden hvn horij dvr esgene. arai zaluu shudarga hvn tavimaar bn. 60 terbumiin 1 ni gej boddog. tegeheer yaj 60 terbumiig ilervvleh we de
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
    • Та нар шиг толгойгүй тэнэгүүдэд хэн ч байгаад нэмэргүй дээ.
      2018 оны 05 сарын 02
  • Зочин (202.21.103.62)
    ene enkhjargal butehgvi ee. halna solino bolohoor heden hvn horij dvr esgene. arai zaluu shudarga hvn tavimaar bn. 60 terbumiin 1 ni gej boddog. tegeheer yaj 60 terbumiig ilervvleh we de
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Boli (66.181.186.102)
    Mafia-iin boolchloliig ustgahaas naash heniig taviad ch nemergui. Tiim cosmetic hiij ard tumnee daapaalahaa boli.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Хуц сүнсээ худалдсан новш хэрэггүй
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 46 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 11 цаг 1 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 20 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top